Чингэлтэйн сонгуульд нэр дэвшиж чадаагүй "Буян"-гийн Жагаа бухимдуу яваа сурагтай

2009/09/08
Share |
Чингэлтэйн сонгуульд нэр дэвшиж чадаагүй

Чингэлтэй дүүргийн нөхөн сонгууль улс төрийн намуудын хэн нь хэн болохыг шалгах магадлан итгэмжлэх буюу аттестатчилсан шалгуур болох шинжтэй. МАХН, АН хоёр тус тойрогт хамгийн хүчтэй өрсөлдөгч хоёр хүчин болох  нь ойлгомжтой.

Тэдний хажуугаар жижиг намууд толгойгоо шургуулан хүчээ үзэж, ядахдаа ирэх 2012 оны сонгуулийн өмнө нэр нөлөөгөө хадгалан үлдэх үүднээс дундаасаа ч болтугай хэн нэгний нэрийг дэвшүүлэхээр шийдээд байна.

Саяхан Үндэсний Шинэ Нам, Бүгд Найрамдах Нам, "Эх орон" нам, Монголын Уламжлалын Нэгдсэн Намын удирдлагууд цуглаж “Үндэсний фронт” гээчийг байгуулан сонгуульд орохоо мэдэгдсэн билээ. Тэд нам тус бүрээс дөрвөн хүний нэрийг сонгож, аль өндөр санал авсан нэгнийг нь Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд фронтынхоо өмнөөс дэвшүүлэн өрсөлдүүлэхээр болжээ.

Ингээд ҮШН-аас Б.Цогтгэрэл, БНН-аас Б.Жаргалсайхан, “Эх орон” намаас Б.Эрдэнэбат, МУНН-аас Л.Батболд нар нэрээ дэвшүүлсэн ч Б.Эрдэнэбат, Л.Батболд хоёр нэрээ татсан аж.

Эцэст нь тунаж үлдсэн Б.Цогтгэрэл, Б.Жаргалсайхан хоёр хоорондоо ширүүхэн өрсөлдөж нэр цэвэр, дайчин шударгуу зан чанартай Б.Цогтгэрэл олонхийн саналаар нөхөн сонгуульд нэр дэвших эрхтэй болжээ. Гэвч өөрийгөө  олонд танигдсан лидер хэмээн үздэг “Буян”-гийн Жаргалсайхан энэ явдалд  хачин их бухимдаж санал хуваахын тулд хэн нэгэнтэй наймаа хийчихсэн юм биш биз гэсэн сэжигийг бусаддаа төрүүлжээ.

Тэрбээр царайгаа минчийлгэн   “Би дэвших ёстой. Та нарыг бодох юм бол би олонд танигдсан лидер” хэмээн учиргүй уурлан бухимдаж ирээд л хаалгыг нь тас саван хурлыг хаяж одсон сурагтай.  Гэвч “Үндэсний фронт”-ынхон “7-р сарын нэгний үймээнийг зохион байгуулсан хэрэгт орооцолдон  гэмт явдалд хутгалдаж, өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Н.Энхбаярт илэрхий зусардан хамаг нэр хүндээ хугалчихсан “Буян”-гийн Жаргалсайханыг нэр дэвшүүлвэл бараг сонгуульд оролцоод ч хэрэггүй.

Ямар ч санал авахгүй гэдэг нь тодорхой” гэж үзсэн учир түүний хуурай агсамналыг юман чинээ тоогоогүй бололтой. Иймээс ч санал нэгтэйгээр ҮШН-ын  Б.Цогтгэрэлийг Чингэлтэйн нөхөн сонгуульд дэвшүүлэхээр болсон бөгөөд түүнийг   хоёр том намд үлэмж хэмжээний шавар хааж  чадна гэж журмын нөхөд нь үзжээ.

Тохиролцооны сонгууль болно хэмээн яригдаж буй Чингэлтэйн сонгуульд ийнхүү жижиг намууд том бууны дайтай дуу гаргаж нийгмийг цочооно хэмээн оролцохоор шийдсэн бөгөөд ямар үр дүнд хүрэхийг харах л үлдлээ. Хэрвээ хоёр том нам  энэхүү сонгуулиар олигтой санал авч чадахгүй бол булшныхаа нүхийг бүр ч гүнзгий  ухлаа гэсэн үг.

Улаанбаатарын сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.