Баавгай ба Монголын уран

2009/09/08
Share |
Хүмүүс: Медведев | 
Баавгай ба Монголын уран

Гэхдээ нүүрс, өнгөт металл руугаа орох эрхийг Орост өгсөнгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Монголд хийсэн айлчлалыг сурвалжлахаар Оросоос 50 гаруй сурвалжлагч ирсэн. Түүнээс гадна гадаадын хэвлэлүүдэд янз бүрийн өнцгөөс харж, өөр өөрийнхөөрөө дүгнэлт хийсэн нийтлэлүүд олон гарсан. Оросын “Коммерсанть”-д энэ айлчлалын талаар бичсэнийг товчлон хүргэж байна.

Ерөнхийлөгчийн Монголд хийсэн хоёр хоногийн хугацаатай айлчлалын эхний өдрийн хэлэлцээрийн үр дүнд хоёр тал таван ч чухал баримт бичигт гарын үсэг зурав. Москва, Улаанбаатар хоёрын улс төрийн дотно харилцааг улам батжуулсан ОХУ, Монгол Улсын хооронд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тунхаглал мөн хоёр улсын Сонгуулийн төв байгууллагын хамтын ажиллагааны протокол байгуулсан. Эдийн засгийн талбар дахь хоёр талын хамтын ажиллагааг уран олборлох чиглэлээр хамтарсан аж ахуйн нэгж байгуулах зөвшилцөл, төмөр замын салбарт хамтран ажиллах хоёр ч тунхаглалаар бэхжүүллээ. Оросын талынхны хамгийн ихээр бахархаж байгаа нь уранаар хамтрах хэлэлцээ юм.

“Орос ураны салбарт Монголтой хамтын ажиллагааны зөвшилцөлд гарын үсэг зурсан анхны орон боллоо. Энэ бол улс төрийн хувьд чухал дохио” хэмээн “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенко мэдэгдэв. Гэхдээ ураны орд газар эзэмшихэд Монголын цорын ганц хамтрагч нь Орос биш гэдгийг ч ноён Кириенко хүлээн зөвшөөрсөн. Учир нь Дорнодын сав газарт уран ашиглах лицензийг Канадын компани эзэмшдэг бөгөөд түүнийгээ саяхан хятадуудад худалдсан юм.

Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх баримт бичгүүдийн аль нь ч Монголын ашигт малтмалын томоохон орд газрууд тухайлбал, нүүрсний Тавантолгой, алт, зэсийн Оюутолгой зэрэгт Оросын компаниуд нэвтрэх эсэх дээр тодорхой хариулт өгч чадахгүй байна. Москва эдгээр ордын лицензийг Монгол Улс өнгөрөгч тавдугаар сард байгуулагдсан хоёр улсын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” компанид шилжүүлнэ гэж тооцож байгаа юм. Энэхүү “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан компанид Оросын талыг Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэг төлөөлж буй бөгөөд тус нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин энэ удаа Ерөнхий сайд В.Путиний Монголд хийсэн айлчлалын үеэр хөндөгдсөн олон асуудал, гэрээ хэлэлцээнүүдийг баталгаажууллаа хэмээн үзэж буй аж.

Тэрбээр гурван долоо хоногийн өмнө “Дэд бүтцийн хөгжил” компанийн хөгжлийн чиг баримжааны талаарх өөрийн төслийг Монголын талд өгсөн гэдгээ ч хэлж байсан. Тийм учраас энэ асуудлаарх анхны хэлэлцээ есдүгээр cap гэхэд болж бичиг баримтыг зөвшилцөж баталгаажуулах үйл явц оны сүүл гэхэд дуусчихна гэсэн итгэлтэй байгаа гэнэ. Ноён Якунины үгээр бол 2010 он гэхэд Монголын Тавантолгой, Оюутолгойн лицензийг Орос авч чадах бололтой. Гэхдээ энэ тухай айлчлалын үеэр бичиг баримтаар биш аман хэлэлцээгээр л тохирсон.

Энэ асуудлыг эергээр шийдэхэд Москвагийн найдаж байгаа өөр нэг гогцоо нь Монголоос ОХУ-д төлөх өрийн үлдэгдэл. Ерөнхийлөгч Д.Медведев айлчлалын үр дүнгийн талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр 2003 онд гарын үсэг зурсан гэрээгээр их өрийн 98 хувийг тэглэсэн гэдгийг сануулаад авсан. Түүний хэлснээр одоо монголчууд манайд төлөх өрийн хэмжээ 150 сая гаруй ам.доллар аж. Гэхдээ ноён Ерөнхийлөгчийн хэлж буйгаар стратегийн түншлэлээ хөгжүүлэхийн тулд эдгээр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа, тиймээс хоёр улсын Засгийн газарт богино хугацаанд өрийн үлдэгдлийг хэрхэхийг шийдэх даалгавар өгөгджээ.

Москвагийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх замд тухайлбал, ашигт малтмал ашиглахын тулд Монголд төмөр зам барих тал дээр ч урьдын адил олон олон саад байсаар. Үүний нэг нь Улаанбаатар, Бээжингийн харилцаа ялангуяа төмөр замын хамтарсан төслүүд вдэвхжиж буй явдал юм. “Монголын шийдвэр гаргах түвшнийхний дунд Хятадыг том хөрөнгө оруулагч гэдгээр ханддаг дотно холбоотнууд цөөн биш байгаа нь бодит зүйл” хэмээн Якунины хэлсэн нь хоосон зүйл биш. Гэхдээ айлчлалын үеэр Монголын Ерөнхий сайд Санжийн Баяр төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн аливаа ажлыг Оросын төмөр замын монопольтой зөвшилцсөний үндсэн дээр явуулах тухай хэлсэн нь болгоомжлолыг бага зэрэг сааруулж буй гэнэ. Мөн “Оросын төмөр зам” нийгэмлэг Хятадтай түншлэх санааг нь дэмжиж байгаа бөгөөд жишээ нь уул уурхайн төсөлд Монгол, Оросын хамтарсан компанийн үйл ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулагчийн хувиар оролцох боломжтой гэж үзэж буй тухай В.Якунин сэтгүүлчдэд дуулгав.

ОТЗ нийгэмлэг Монголд төмөр замын техник нийлүүлэх ажлыг Хятадад алдахыг хүсэхгүй байгаа юм. Энэ нийгэмлэг 25 хувийг нь эзэмшдэг “Трансмашхолдинг”-оо 50 хувийг нь өөртөө авсан Улаанбаатар төмөр замтайгаа хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэхэд хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зуруулав. Гэхдээ энд хэдий хэмжээгээр ямар хугацаанд нийлүүлэх болон гэрээ хэчнээн жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх тухай огт дурдаагүй. Хоёр талын зорилгыг илэрхийлсэн тунхагийн шинжтэй баримт бичиг болсон гэж ОТЗ-ын тэргүүн хэлсэн.

ОТЗ-ын Монголд хэрэгжүүлэх төслийн хурдыг сааруулж арагш татаж байгаа өөр нэг зүйл нь УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэхэд зориулан өгөх 250 сая ам.доллар, хамтарсан компанид хөрөнгө оруулах 1.5 тэрбум ам.долларыг Москва одоо хэр шийдэхгүй байгаатай холбоотой аж. Айлчлалын хүрээнд дээрх асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх зорилгодоо Якунин энэ удаа хүрч чадсангүй. Гэхдээ Д.Медведевийн хэлсэн үгээр Оросын тал тохирсноосоо буцах бодолгүй байгаа нь ойлгогдсон хэмээн Якунин үнэлж байна. Тэгээд ч ОТЗ-ын хувьд Монголын талтай хэлэлцээ хийхээс илүү өнгөрөгч тавдугаар сараас хойш хүлээгдэж байсан УБТЗ-ын 50 хувийг ОТЗ-д шилжүүлэх тухай зарлигт Ерөнхийлөгч энэхүү айлчлалтай холбоотойгоор гарын үсэг зурсан нь том үр дүн хэмээн үзэж буй.

Тавантолгой, Оюутолгойг онилсон Оросын санаархлын хувь заяа нэг мөр болон шийдэгдсэнгүй. Монголын парламент гадныхныг газрын баялагтаа нэвтрүүлэх журмыг зохицуулах шинэ хуулийг хараахан батлаагүй байгаа нь асуудлыг хүндрүүлэх нэг гогцоо болж байна. Энэ нөхцөлд Хятад тэмцлээ зогсоох бодолгүй байгаа бөгөөд үүнд нь Хятадын Монгол руу чиглэсэн гадаад бодлого ч нөлөөлж буй юм. Хятадын 2012 онд хийхээр төлөвлөж буй их хурлаар Коммунист намыг тэргүүлэх магадлал хамгийн өндөртэй өдгөөгийн дэд дарга Си Цзиньпиний нөлөө ч бий. Тэрбээр анхны гадаад аяллаа өнгөрсөн онд Улаанбаатараас эхэлсэн бөгөөд МАХН-ын дарга С.Баяр Хятадад түүний урилгаар айлчилсан. Монголтой ашигт малтмалын салбарт амжилт олж чадвал энэ нь ноён Си-г намын даргын төлөөх өрсөлдөөнд ялах боломжийг улам нэмэгдүүлэх талтай. Тиймээс энэ боломжийг алдахгүйн тулд бололцоо бүхнийг ашиглах нь дамжиггүй билээ.

Г.Уянга /Улаанбаатарын сонин/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Трип спайс купить Хэш ПетрозаР²Ð¾Ð´ÑÐº что такое обход ЗакладкР¸ героин в Осе Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Майском купить Гашиш Ð›ÑƒÑ…Ð¾Ð²Ð¸Ñ†Ñ ‹ пустырнР¸Ðº наркотиРº Гашиш в Ð¢Ñ€ÑƒÐ±Ñ‡ÐµÐ²Ñ ÐºÐµ ЗакладкР¸ экстази в ÐœÐ¾Ñ€Ð¾Ð·Ð¾Ð²Ñ ÐºÐµ купить ГанджубР°Ñ Нижний НовгороР´ новомихР°Ð¹Ð»Ð¾Ð²ÐºÐ° легаль Где купить муку и кристалР»Ñ‹ в спб закладкР° на заказ ЗакладкР¸ россыпь в СоветскР¾Ð¼ купить Второй Шумиха закладкР¸ соль киев купить Бутик ÐšÐ¸ÑÐµÐ»Ñ‘Ð²Ñ Ðº Купить ÑÑ€Ð¸Ñ‚Ñ€Ð¾ÐºÑ Ð¸Ð»ÑƒÐ¼ купить кодеин Лабинск клоназеР¿Ð°Ð¼ наркотиРº nzt купить Купить Шишки ак47 в ЖелезноР²Ð¾Ð´ÑÐº СтиральР½Ñ‹Ð¹ порошок phoenix professional automat Klad 24 Купить закладкР¸ MDMA в Пущине купить Метод Анадырь Ки555 купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в кемеровР¾ Реагент в КамешкоР²Ðµ Пэк великие луки адрес как слезть с лирики форум Анализ волос, крови и мочи на Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин энциклоР¿ÐµÐ´Ð¸Ñ гровера Купить закладкР¸ шишки ак47 в Химки
IP:185.46.84.176  2018-03-03 17:39:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.