Хямралын эсрэг Засгийн газрын төлөвлөгөөг хожимдсон гэв

2009/09/08
Share |
Хүмүүс:
Хямралын эсрэг Засгийн газрын төлөвлөгөөг хожимдсон гэв

Дэлхийн санхүүгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед Азийн орнуудын эдийн засаг бусад орныг бодвол сэргэх хандлага ажиглагджээ.Үүнд, Хятад, Индонези, Энэтхэг зэрэг томоохон улсын нөхцөл байдлын сэргэлт нөлөөлсөн ч жижиг орнуудынх харьцангуй тааруу байгааг Дэлхийн банк танилцууллаа.Азийн хөрш зэргэлдээ улсад ийнхүү эдийн засгийн өсөлт ажиглагдсан нь манай оронд шууд ба шууд бусаар нөлөөлөх нь дамжиггүй.

Манай улсын Засгийн газрын хямралтай холбогдуулж авсан арга хэмжээг  шуурхай бус, тохиромжгүй байснаас өнгөрсөн оны эцэст макро эдийн засгийг тогтворгүй байдалд хүргэсэн хэмээн дүгнэв.

Оны  эхний найман сарын байдлаар хүмүүсийн худалдан авах чадвар буурч, импортын хэмжээ багасч, өргөн хэрэг-лээний барааны үнэ буурсан. Зэсийн ханшийн уналттай холбоотой төсвийн орлого буурснаар төсвийн орлого, зарлагын тэнцлийн алдагдал үргэлжилжээ.

Төгрөгийн ханш тогтворгүй байх үеэр буюу энэ оны эхэнд иргэд мөнгөө гадаад валют руу шилжүүлж, банк санхүүгийн салбараас хадгаламжаа ихээр татаж авсан. Харин төгрөгийн ханш тогтворжохын хэрээр  иргэдийн банкинд итгэх итгэл сэргэж, хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн байна. Гэвч банк, санхүүгийн салбарыг энэ мэт эерэг үзүүлэлтүүд далласангүй. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ эхний долоон сарын байдлаар нийт зээлийн багцын 20,4 хувьд хүрсэн нь оны эхэн үетэй харьцуулахад дөрөв дахин ихэссэн байна. Банкууд хувийн хэвшлийнхэнд зээл олгохоо зогсоож, эрсдэлгүй, өндөр хүүтэйгээр нь Төвбанкны үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийхийг илүүд үзэх болсон зэрэг нь дотоодын эдийн засаг буурах нөхцөл бий болгосныг хэллээ.

Манай улсын эдийн засаг сэргэх хандлага гарч эхэлсэн ч хэврэг байдалтай хэмээн дүгнэв.Үйлдвэрлэл буурч, ажилгүйдэл өссөнөөр ядуурахад бэлэн байгааг онцлон хэлсэн.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Армад Саиед цааш нь хэлэхдээ Засгийн газар алдаагаа давтахгүйн тулд төсвийн хариуцлагатай гүйцэтгэлд анхаарч, улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, төсвийг сайжруулах нь зүйтэй. Хямралын үеийн гол асуудал болсон дэд бүтцийн засварын ажлыг чухалчлах хэрэгтэй гэсэн юм.

Хямралын үед ядуурлыг бууруулах нь амаргүй боловч ниймийн халамжуудыг бууруулснаар ахиц гарна.Халамж, үйлчилгээг ядуу, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах, тэдэн рүү чиглэсэн бодлогод зориулах нь зүйтэй гэв.

Тэд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хамгаалахын тулд хяналт, шалгалтыг чангаруулж, банк дампуурсан тохиолдолд шийдвэртэй арга хэмжээг эрчимжүүлэн, иргэдийн санхүүгийн салбарт итгэх итгэлийг тогтворжуулах хэрэгтэй гэж үзлээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
djetzxvfl g23aLYpngmnmmqjswn, [url=http://ielujetncaat.com/] ielujetncaat[/url], [link=http://xblfuiyvomtd.com/ ]xblfuiyvomtd[/link], http://gxoypnhwgwvp.com/
IP:46.161.9.8  2017-02-16 03:43:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.