Би юу хийчихэв ээ хэмээх самгардалт

2009/09/08
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Би юу хийчихэв ээ хэмээх самгардалт

Ерөнхийлөгч Өршөөлийн хууль санаачлахдаа хохирлыг хэрхэн барагдуулахыг таг мартжээ
Ерөнхийлөгч самгарджээ.Тэрээр “Өршөөлийн хуульд албан тушаалтнуудын хэрэг орохгүй гээд андуурчихаж.Хуулиа дахиад шинэчилье тэгэх үү” гэсэнтэй утга дүйх саналыг Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт илгээв.Анхны мэдэгдлээсээ 180 хэм эргэсний учир юу байв.

АМ ӨЧГӨӨ ӨГСӨН ӨДӨР БУЮУ ДОЛДУГААР САРЫН 25
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амралтын өдөр хэвлэл, мэдээллийнхнийг өрөөндөө дуудан ирүүлж Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мэдэгдэл хийв.Тэрбээр “Миний санаачилсан хууль жинхэнэ эзнээ олж байна.Энэ хуульд “авлига”-тай холбоотой нэг ч хүний хэрэг хамаарахгүй. Хамаарах ч хэрэг алга.АТГ гэж нэг байгууллага юу ч хийхгүй юм. Хууль, эрхзүйн байгууллагын мэргэжилтнүүдийн хэлснээр авлига авсан, өгсөн, зуучилсан хэргээр хорих ял шийтгүүлсэн нэг ч нөхөр шоронд байхгүй гэнэ лээ. Тэгээд ч Өршөөлийн хуулийн буянаар Эрүүгийн хууль дахь бугшсан хатиг хагарлаа.Учир нь Эрүүгийн хуульд “авлига” гэдэг өгүүлбэр байтугай үг ч алга.Иймээс энэ үгийг нэмж оруулъя” хэмээн мэдэгдсэн.Эрүүгийн хуулийн 28 дугаарт бүлэгт “авлига”-тай холбогдох хэргийг албан тушаалтны хэргээр зүйл-чилсэн байсныг эрхэм Ерөнхийлөгч тэрхэн үедээ мэдээгүй бололтой. Ийнхүү тэрээр албан тушаалтны үйлдсэн хэрэг  өөрийнх нь санаачилсан Өршөөлийн хуулийн гадна үлдэнэ гэдэг ам өчгөө  цэнхэр дэлгэцээр  олонд өгч, хэвлэлийн хуу-даснаа бичүүлэн баримтжуулжээ.

АМАА БАРЬСАН ӨДӨР БУЮУ  ЕСДҮГЭЭР САРЫН 2
Өөрийнх нь санаачилсан хуульд албан тушаалтнуудад холбогдох хэрэг орохгүй хэмээн зарлаад байсан  Ерөн-хийлөгч том андуурснаа сая ойлгов.  Тэрээр “Албан тушаалтнуудад холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх хуульд хаалттай зүйлчлэх байсан юм.Гэхдээ одоо оройтоогүй байх аа.Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихъя” гэсэн саналыг Засгийн газарт энэ өдөр хүргүүлжээ. Харин Засгийн газрын хуралдаанаар оройтсон гээд түүний саналыг дэмжсэнгүй. Одоо яахав дээ, албан тушаалаа ашиглаж, улсын төсвөөс идсэн, уусан, авлига өгсөн, зуучилсан этгээдүүдийн аз нь шовойж, од нь гийсэн юм байлгүй. 2006 онд 92, 2007 онд 113 албан тушаалтны хэрэг бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн онд албан тушаалын 104 гэмт хэрэг бүртгэгдснээс 33 нь шүүхээр шийдвэрлэгдсэн бол  энэ оны эхний хагас жилийн байдлаар албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахууль өгч авсан 50 хэрэг шалгагдаж байгаагаас 14 нь шүүхээр орж гэм буруутайд тооцогджээ. Энэ бол зөвхөн сүүлийн жилүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан, шийтгэгд-сэн албан тушаалын гэмт хэргийн тоо.Ийм байтал эрхэм Ерөнхийлөгч авлигын хэргээр төрийн ганц ч албан хаагч шүүхээр шийтгүүлээгүй, хорих ял эдлээгүй байна гэж яагаад эндүүрэх болов.

Энэ бүхэн санаатай эндүүрэл үү, мэ-дээлэл муугийнх уу? Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтсийн Улсын нөөцийн дарга, тус аймгийн ЗДТГ-ын Санхүү, Эдийн засаг, Бодлого зохицуулалтын хэлтсийн Төрийн сангийн дарга нарын үгсэн тохирч Төрийн сангаас 28 сая төгрөг завшсан хэрэг, Орхон аймаг дахь Эрдэнэт үйлдвэрийн Татварын товчооны дарга нь Нийгмийн дэмжлэгийн сан-гаас 13 сая төгрөг залилан авсан хэрэг, хэрэгтнээсээ авлига авсан прокурорын хэрэг, Байгаль орчинд хор хөнөөлтэй үйлдвэр эрхлэгчдийг илрүүлсэн ч  дахин ажиллах зөвшөөрөл хууль бусаар  олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газ-рын хоёр байцаагчийн хэрэг гээд төрийн албан хаагчдийн албан тушаалаа ашиглаж, авлига авсан, өгсөн, зуучилсан хэргийг бичвэл урт жагсаалт гарна.

ХОХИРОГЧДЫГ ДАВХАР ДАВХАР ХОХИРООЁ
“Хамгийн хачирхалтай нь  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн хуульд хохирлын хэмжээг хэрхэн барагдуулах тухай ямар ч зохицуулалт алга байна” хэмээн хуульчид ярьж байна. Энэ нь Өршөөлийн хуульд хамрагдах өдрөө хүлээж буй дарга нарын идсэн улсын төсвийн хөрөнгийг эргэн төлүүлэхгүй байх хуулийн орчин бий болгосон гэ-сэн үг. Тэд өршөөгдөөд зогсохгүй хохирол барагдуулахгүй байх боломжтой болжээ.Энэ нь зөвхөн улсын төсвөөс хөрөнгө шамшигдуулсан албан тушаалтнуудаас гадна эрүүгийн гэмт хэрэгтнүүдэд ч хамаатай юм.Өөрөөр хэлбэл, хэрэгтнүүдийг өөгшүүлж, хохирогчдыг дамшиглаж байгаа хэрэг.Ийнхүү гэмт хэргийн хохирогчдын эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирлыг хэрэгтнүүдээс нөхөн барагдуулах тухай ямар ч үг, өгүүлбэр хуульд тусгаагүйд холбогдох мэргэжилтнүүд гайхаж байна.

Хохирогч нь төр, иргэн, байгууллага хэн ч бай давхар давхар хохирох логик энэ хуулиас ургаад байгааг эрхэм Ерөнхийлөгч анзаарсангүй юу. Өршөөлийн хууль ойр ойрхон гарах нь хүмүүст гэмт хэрэг үйлдчихээд өршөөгдөөд байж болдог, ял гарцаагүй биш юм байна, шударгаар шүүлгэхээс илүүтэй өршөөлд багтахыг хичээх нь зүйтэй юм байна гэсэн бодол төрүүлдэг.  Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа сэжигтэн яллагдагч өмнө нь Өршөөлийн хуульд хамрагдаж байсан эсэхийг мэдэх боломж байхгүй учир ахин Өршөөлийн хуульд хамрагдах, улмаар ял завших боломжийг бий болгодог юм. Учир нь Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсийн мэдээллийн сан гэх зүйл байхгүй учир тухайн этгээд өөрөө л энэ тухай хэлэхгүй бол мэдэх аргагүй. Хууль сахиулагчдын хувьд үүнийг тогтооход  техник ажил-лагаа шаарддаг  байна.

АЛБАН ТУШААЛТНУУДЫН УЛСАД УЧРУУЛСАН ХОХИРОЛ ЭРГЭН ТӨЛӨГДӨХГҮЙ БАЙХ ЭРХТЭЙ
Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан эрх мэдэлтнүүдийн улсад учруулсан хохирлыг гаргаж үзье.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай: /Эрүүгийн хуулийн 150.3, 262.2/

Эрvvл мэндийн сайдаар ажиллаж байхдаа ЭМЯ-наас бүрэн тоноглогдсон аппарат, зөөврийн ЭХО-ны 200 ширхэг аппаратыг авахаар зарласан тендерийн явцад албан тушаалаа ашиглаж, өөрийн ах Л.Баяндалайн эхнэр С.Нэргүйн “Булгат овоо” ХХК-ийг тендерт ялуулж, улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгагдаж буй. Тайванийн Тайпэй хотод түргэн тусламжийн чиглэлээр ашиглагдаж байгаад манай улсын эрүүл мэндийн салбарт тусламжаар өгсөн  эмнэлгийн зориулалттай түргэний  арван ширхэг тэргийг өөрийн үүсгэн байгуулсан “Монголын хүний хөгжлийн төв”-д авч ашигласан. Удалгүй дээрх түргэний тэргийнхээ хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, Батлан хамгаалах яаманд 13,5 сая төгрөгөөр тус тус дамлан улсад их хэмжээний хохирол учруулжээ.

Генерал П.Даш /Эрүүгийн хуулийн 262.2, 273.2/

ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа ОБЕГ-ын Улсын нөөцийн бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэлийн эхнэр Г.Оюунчимэгийн нэр дээр байдаг “AO Жаргалант” компанитай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулж, улмаар тус компаниас өндөр үнээр шатахуун худалдан авч, байгууллагадаа 205 сая төгрөгийн хохирол учруулсан. Мөн төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах байраа, ажил үйлчилгээ гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын журмын тухай хуулийг зөрчиж, ОБЕГ-ын барилгын засварын ажлыг тендергүйгээр байгууллагадаа 141,2 сая төгрөгийн хохирол, 2004-2007 онд тендергүйгээр автомашин авч байгууллагад 44,1 сая төгрөгийн хохирол, “Алтай таван богд хайрхан” компанитай үрийн улаан буудай худалдан авах гэрээ байгуулж 199.3 сая төгрөгийн авлага үүсгэн улаан буудайг зах зээлийн тухай үеийн үнээс өндөр үнээр худалдан авсан гээд нийтдээ 521 сая төгрөгийн хохирлыг улсад учруулсан нь тогтоогджээ. 

“Онцгой”-гийн С.Отгонбаяр 

Албаны эх сурвалжийн мэдээлснээр С.Отгонбаярт холбогдох хэрэг Өршөөлийн хуульд хамрагдах тогтоол шийдвэр нь гараад удаж байгаа гэнэ.

С.Отгонбаяр ОБЕГ-ын сайд байхдаа хувийн бараагаа улсад өндөр үнээр “шахсан”, улсын барааг хувьдаа хямд үнээр “завшсан” хэрэгт холбогдон жил гаруйн хугацаанд шүүхийн хаалга татсан. Тэрээр  2006 оны есдүгээр сард өөрийн “Оюуны ундраа” ХХК-нд ашиглаж байсан “Даймлер Крайслер-220” маркийн хуучин автомашинаа ОБЕГ-т 49.7 сая  төг-рөгөөр зарсан. Энэ машин шинээрээ 36 .9 сая төгрөгийн үнэтэй  байдаг ба улсаас 13.6 сая төгрөг шамшигдуулсан зэрэг үндэслэлүүдээр түүнд хэрэг үүсгэсэн юм. Эрүүгийн хуулийн 263-ын 2-т заасан үндэслэлээр түүнд дөрвөн жилийн хорих ял ногдуулж байсан билээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөл үзүүлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжээгүй үндэслэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тайлбарлахдаа “Энэ нь Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл, журамд нийцэхгүй байгаа. Хууль батлагдаад хэрэгжиж дууссаны дараа  өөрчлөлт хийх нь зарчимгүй явдал” гэсэн нь Ерөнхийлөгчийн “Би юу хийчихэв ээ” хэмээсэн самгардалтыг нэг мөр тайлсан хэрэг юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopjk REC курс TOKEN кошелек eltcoin криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Antimatter прогноз на сегодня dash прогноз ZMC где купить Shift криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива сигналы Save and Gain octocoin прогноз биткоин партнерРºÐ° MUE график ARC курс Snovio анализ zrcoin прогноз на 2018 год сигналы CL EDG криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс bitUSD кошелек WAND криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 лотереи биткоин VRM криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива сигналы ZoZoCoin DAY криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс QVT курс LBC прогноз на 2018 district0x сигналы mobilecash криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° BlockCDN график fv yz криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° SDC Lisk сигналы LEV курс к рублю CRB криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс Chronos новости CryptoInsight где купить Axiom новости PLNcoin кошелек
IP:188.72.127.114  2018-01-30 06:35:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.