Хүмүүс: Ану | |
“Хөөрхөн дэлхий” тоглоомын газар, хүүхдэд ээлтэй төрийн бус байгууллага гээд л бяцхан фэнүүддээ хандсан үйл ажиллагааг нэлээдгүй явуулдаг дуучин Ану сүүлийн үед продюссер болохоор шийдсэн гэнэ. Энэ удаад ч бас тэрээр бяцхан фэнүүддээ зориулан 80-аад онд хит дуу болж байсан “Миний ном”-ын “Цэцэг” хамтлагийг дахин сэргээх гэж байна. Тиймээс дуучин бүсгүй маань “Цэцэг”-2 хамтлагаа байгуулахын тулд тун чиг завгүй эрэл, хайгуул хийж байгаа аж. Овоо сэргэлэн бас ч гэж яггүй хөдөлмөрч тэрээр урлагийн тогоонд орж ирээд удаагүй ч багачуудаа бол продюссерлэж дөнгөхөөр болсон гэсэн шүү.