Шатахууны vнээ нэмэхийг Засгийн газар зөвшөөрлөө

2009/09/10
Share |
Хүмүүс:
Шатахууны vнээ нэмэхийг Засгийн газар зөвшөөрлөө

Шатахууны vнэ өнөөдрөөс эхлэн өсч байна. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар танхимын гишvvд нефть импортлогчдын саналыг хэлэлцээд толгой дохижээ. "Роснефть"-ийнхэн cap бvр өөрчлөн бидэнд санал болгодог газрын тосны бvтээгдэхvvний хилийн vнээ нэмсэн учир яалт ч vгvй vнэ нэмэхээс өөр аргагvй гэдэг тайлбар хэлж Засгийн газраас зөвшөөрөл авлаа.

Тэдний тооцсоноор, бидний урьдчилан бичиж байснаар шатахууны vнэ төрлөөсөө хамаарч 100-115 төгрөгөөр нэмэгдэж байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бvтээгдэхvvнд олгох онцгой албан татварыг "0" хувиар ногдуулж байгааг өөрчлөн Сvхбаатар, Замын-Vvд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор экспортлох 90 ба тvvнээс дээш октантай шатахуунд 40, дизелийн тvлшинд 65 мянган төгрөгийн онцгой албан татвар, бусад алслагдсан боомтоор экспортлох 90 ба тvvнээс дээш октантай шатахуунд 10, дизелийн тvлшинд 49 мянган төгрөгийн онцгой албан татварыг ирэх долоо хоногийн мягмар гаригаас эхлэн тонн тутамд ногдуулах шийдвэр гаргажээ. Vнэ өсгөх зөвшөөрөл олгохтой зэрэгцэн татвараа нэмсэн нь шатахууны vнэ цаашид ч нэмэгдэх суурийг тавилаа.

Хуралдааны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Б.Долгор сэтгvvлчдийн асуултад хариуллаа.


-Шатахууны vнийн талаар хэлэлцсэн vv. Ямар шийдвэр гарсан бэ?

-Бид газрын тосны бvтээгдэхvvний онцгой албан татварын тухай хэлэлцсэн. Шатахууны vнэ өсөх эсэхийг холбогдох газруудаас нь асуух хэрэгтэй байх. Бид газрын тос импортлож байгаа компаниудтай байнга холбоотой байгаа, Ажлын хэсэг ч ажиллаж байна. Тиймээс тэд vнэ хөдөлгөх тутамд Засгийн газартай ярилцаж байж шийдвэр гарсан.

-Vнэ нэмэгдэхээр болсон уу, vгvй юу. Тодорхой хариулт өгөөч?
-Энэ сарын 10-нд нэмэгдэнэ гэж ярьж байснаараа өснө. Цаашид бvх төрлийн татваруудтай холбоотой асуудлаар Засгийн газар vргэлжлvvлэн ярилцах шаардлагатай гэж vзсэн. Б.Долгор сайдын өгсөн битvv хариултууд шатахууны vнэ өсөхийг баталсан. Энэхvv өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны vнэ дахиад л тэнгэрт цойлно. Шатахуун огт шаардлагагvй бvтээгдэхvvнд хvртэл нэмvv өртөг оруулдаг наймаачдын зальжин арга давтагдах бvрт хэрэглэгчид хохирдог vзэгдэл өөрчлөгдөнө гэж найдахад хэцvv.

Нэгэнт Засгийн газар "Энэ бол бодитой өсөлт" гээд зарлачихсан учир анхаасаа хэрэглэгчдээс хол хөндий байсан Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан бодит дvн гаргаж, эерэг арга хэмжээ авна гэж горьдолтгvй. Газрын тос импортлогчид зайлшгvй шалтгаанаар vнэ нэмээд байна уу эсвэл vгсэн хуйвалдаад байгаа юу гэдэгт vнэн бодит хариу олж хэрэглэгчдэд хvргээд эртхэн сайн муугаа мэдчихвэл хэн хэндээ амар. Дотоодын компаниуд станцынхаа гадна өндөр шат тавьж vнийн саналаа өөрчлөх болгонд иргэдийн амьдрал донсолдог учир тvvнийг хяналтад байлгах нь энэ Засгийн газрын эхний ээлжийн vvрэг болж байгаа юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
fotbollströjor barn 8v7egxjn maglie del calcio mo56ctz 7co9qze1bx fotbollströjor barn pyntl4 3sqnze8xb fotballdrakter barn hymrfo9tb 0yj2lk514 fodboldtrøjer 8057by6eza
IP:36.251.84.46  2018-08-04 10:15:17
fodboldtrøjer n4fdmuk9vp http://www.anti-corruption.ops .go.th/?option=com_k2&view=ite mlist&task=user&id=295634fotbo llströjor xdi61k sm9qntd0f http://advisersbitcoin.com/ind ex.php/component/k2/itemlist/u ser/74129billige fodboldtrøjer 3b8updzg bisoe5fq8d http://lavaggio.com.vn/?option =com_k2&view=itemlist&task=use r&id=1905676fodboldtrøj er otz56blk27 8nr1f9 http://www.ristorantegustame.i t/UserProfile/tabid/1205/UserI D/26576/Default.aspxbillige fodboldtrøjer mk70fgv
IP:36.251.86.98  2018-08-11 09:03:02
magliette calcio I benefit from checking your web site. Regards! magliette calcio http://www.northwestnoshings.c om
IP:175.42.43.249  2018-08-15 13:03:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.