Хүүгээ дайрчээ

2009/09/10
Share |
Хүмүүс:
Хүүгээ дайрчээ

Өнгөрсөн хоногт хөдөө орон нутагт хоёр ноцтой осол гарсан байна. Төв аймгийн Борнуур сумын Тайсын хөтөл гэдэг газар Mazda Demio 26-58 УББ  дугаартай автомашины жолооч Б нь МТЗ-80 маркийн 47-69 ТӨА дугаартай тракторыг мөргөсөн байна. Хэргийн улмаас, зорчигч 28 настай Ц нас барсан аж.

 Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас урагшаа 18км-т  Бонго 13-25 УБГ дугаартай автомашины жолооч Б нь хоёр настай Д-г дайрч амь насыг нь хохироосон байна. Хохирогч уг жолоочийн төрсөн хүү байжээ. Дээрх хэргүүдийг харьяа цагдаагийн хэлтэс нь шалгаж буй аж.
Иймд жолооч нар анхаарал болгоомтой хөдөлгөөндөө оролцох хэрэгтэй. Ялангуяа орон нутгийн зам дээр хурд хэтрүүлэхгүй явах нь зүйтэй юм

ЗЦГазар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.