П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн С.Бэхбат: ХҮНИЙ ТООГОО ГҮЙЦЭЭХ ГЭЭД малдаа явж байсан хүнийг ачаад явдаг байсан нь бодит үнэн

2009/09/11
Share |
Хүмүүс:
П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн С.Бэхбат: ХҮНИЙ ТООГОО ГҮЙЦЭЭХ ГЭЭД малдаа явж байсан хүнийг ачаад явдаг байсан нь бодит үнэн

П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбаттай ярилцлаа.

-Хэлмэгдэгсдийн өдрийг угтан танай музей ямар ажил зохиож байна?
-Музейгээ байнга  шинэчилж, сайжруулахыг хичээдэг. 2003 оны сүүлчээр засвар хийх нэрээр бүх үзмэрүүд баримтыг нь устгачихсан. Түүнээс хойш ганц, хоёр гээд бүх өрөөгөө сэргээж музей болгон ажил¬луулж байна. Хэлмэгдэгсдийн өдрийг угтан  шинэ үзмэр тавьж, хяналтын камер зэрэг шинэ тоног төхөөрөмж суурилуулж, сургалтын танхимаа ажиллуулж байна. Өнөөдрөөс  музей үзэх хүүхдийн тасалбарын үнийг 50 төгрөг болгож байгаа.

-Юмны үнэ нэмэгдэж байхад яагаад  үнээ бууруулсан юм бэ?
-Хүмүүс мөнгөний ханш өөрчлөг¬дөж байна гээд үнээ нэмдэг. Бид өн¬гөрсөн жил гадаадын хүмүүст зориул-сан тасалбарынхаа үнийг нэмсэн. Хүүхдүүдэд  түүхийн үнэнийг хүргэж, мэдүүлэх хэрэгтэй. Зүгээр нэг хүн очдог, үзвэр үзчихээд гардаг байх нь чухал биш. Энэ бол Гэгээрлийн төв болох ёстой. Хэлмэгдүүлэлт давтагдах ёсгүй. Хэлмэгдүүлэлтийг биеэрээ амссан хүмүүс, тэдний үр  хүүхдүү¬дийн тоо цөөрч байна. Тий¬мээс үүнийг хойч үеийнхний  мах, цусанд шингэтэл  ойлгуулах ёстой юм. Мон¬гол¬чууд монголчуудаа хэлмэгдүүлж алдаг үе хэзээ ч давтагдаж болохгүй. 

-Сургалтын танхим ямар зорилготой вэ?
-Сурагч, оюутнууд энд ирж хичээл хийж байг. Түүхийн багш нар энд хичээл зааж болно. Манай сургалтын танхимд хэлмэгдүүлэлттэй холбоотой түүхийг зааж, музейг үзүүлэх  боломжтой. Зарим сургуулийн багш нар манайд ирж хичээлээ заадаг.

-Монголын түүхэнд хараар бичигдсэн энэ толбыг хүмүүс сайн, муу алинаар нь ч ярьдаг. Энэ хоёр үзэл бодлыг шатрын хөлөг гэж үзвэл та хар, цагаан аль хөлгөн дээр зогсож байна вэ?
-Улс төрийн эрх мэдэл, өөрийнхөө эрх ашгийн хүмүүсийг хэл¬мэг¬дүүлсэн байдаг. Тэр бүү хэл эхнэрийг нь авахын тулд хэлмэгдүүлсэн ч түүх бий. Зарим түүхчдийн хэлснээр хэч¬нээн гадаад, дотоодын хүчин зүйлүүд байсан ч тухайн хүний мөс чанартай шууд холбоотой. Үүнийг даван туу¬лахад Монгол Улс олон жил зарцуул¬сан. Энэ хугацаанд  шилдэг нэрт зүт¬гэлтэн, чинээлэг, мэдлэг боловс¬рол¬той хүмүүс харамсалтайгаар амиа алд¬сан. Ер нь 1930-аад оны хэлмэг¬дүүлэлт Монголын сэхээтнийг сорчлон устгах оролдлого байсан болов уу гэж боддог.

-Хэлмэгдсэн хүний тоо бүрэн гарсан уу?
-Миний бодлоор хэлмэгдэгсдийн тоо гэдэг харьцангуй асуудал. Тухайлбал, Хамбын овоонд барилгын нэг компани малталт хийж байхад олон хүний яс гарч ирсэн. Тэгэхээр Улаанбаатар хотын орчим ямар газар хичнээн хүнийг буудаж алсныг бид мэдэхгүй. Баримтад  тулгуурлан тоо  гаргана гэхэд хэцүү. Зарим баримт устсан. Мэргэжлийн хүмүүс, түүхчдээс асуух хэрэгтэй байх. Жил бүр судалгаа хийхэд тоо нь нэмэгдээд л байдаг. Тухайн үеийн лам нарын олонх нь хэлмэгдсэн. Машинд ачаад аваад явна. Хүний тоогоо гүйцээх гээд малдаа явж байсан хүнийг замаас нь ачаад явдаг байсан гэлцдэг. Энэ бол бодит үнэн, болсон явдал.

-Хэлмэгдэж байсан хүмүүсээс хэд нь өнөөдөр амьд байна?
-1930-аад оны үеийн хүмүүс байхгүй болов уу. Зарим хүмүүсийг тэр дор нь буудан алж, шоронд суусан хүмүүсийг тамлан зовоодог байсан болохоор урт наслах  боломжгүй. Хэлмэгдүүлэлт зөвхөн тэр хүмүүсийг бус гэр бүлийг нь хүртэл ардын дайсан болгосон. Тэгэхээр үр хүүхдүүд нь ямар ч ирээдүй, боломжгүй болж, гудамжинд гарсан. Өнөөгийн хэллэгээр траншейнд гэсэн үг. Бүх амьдралыг нь хар будгаар будаж,  хэдэн үеэр нь хэлмэгдүүлсэн.

-Танай музейд хэчнээн хүний баримт материал байдаг вэ?
-Олон хүнийх  бий. Гэхдээ хэл¬мэгд¬сэн 30-40 мянган хүний зураг, түү¬хийг тавих зай энэ байшинд хүрэлцэхгүй.        

-Хэлмэгдсэн хүмүүсийн эд, зүйл¬сийг хаанаас олж, цуглуулсан бэ?
-Бусад музейг бодвол мөнгөөр илэрхийлэх, үнэт ховор зүйлс байхгүй. Харин манай музейд хүмүүс аав, ээ-жийнхээ нууж хадгалсан, үнэлж болох¬гүй зүйлсийг, бас манай өвөөгийн буу, ташуурыг хадгалж байгаад музейд өгсөн.

-Танай өвөө П.Гэндэн гуай БНМАУ-ын Ерөнхий сайд байхдаа хэлмэгдсэн гэсэн. Та өвөөгийнхөө тухай хэр мэдэх вэ?
-Тухайн үед зүүн, барууны нугалаа их байсан гэлцдэг. 1924 онд Богд хааныг таалал төгссөний дараа Мон¬гол Улс анхны Үндсэн хуулиа батлан хөгж¬лийн чигээ олох гэж ЗХУ-аас  зөв¬лөх урьж, янз бүрийн бодлого хэрэг-жүүл¬сэн. Наад зах нь нэгдэлжүүлэх хөдөлгөөн өрнүүлж, хамтрал байгуу¬лан хүмүүсийн малыг нийгэмчилсэн. Тухайн үед хүмүүс эсэргүүцэж, дараа нь барууны нугалаа гээд хазайсан. Иймээс өвөө маань бид буруу яваад байна, хөгжлийнхөө замыг олохгүй байна гэдгийг ойлгож Шинэ эргэлтийн бодлого дэвшүүлэн “Баяжигтун” гэж  уриалсан. Хүн баян бол улс баян гэж. Хувийн өмч, малыг хувьдаа байлгахыг зөвшөөрч, тунхаглал болгохоор нь “Чи энэ бодлогоо өөрөө хэрэгжүүл” гээд өвөөг маань Ерөнхий сайд болгосноор 1932-1936 он хүртэл энэ бодлогыг хэрэгжүүлж, удирдсан.

Энэ дөрвөн жилд мал, эдийн засаг ч өссөн. Шинэ эргэлтийн бодлогоо хэрэгжүүлэхдээ Оросын удирдлагатай зарим зүйл дээр санал зөрчилдөж, маргалдан Сталиныг алгадсан гэж түүхчид ярьдаг. Үүний үр дагавар  юу гэвэл 1936 онд “Та 12 жил төр засгийн удирдлагад ажиллалаа. Тийм болохоор та амар” гээд ЗХУ руу явуулан нэг жил гэрийн хорионд байлгахад нь “Би нутагтаа очиж малчин больё. Төрийн ажил хийхгүй. Нутгаа, аргалын утаагаа санаж байна” гэж бичсэн захиа нь байдаг. Гэвч 1937 оны долдугаар сарын 11-нд баривчлан олон сар тамлаад, гурав, дөрөвхөн мэдүүлэг өгснийг нь би ээжтэйгээ ЗХУ-ын КГБ-ын архивт үзсэн.

-Мэдүүлэгтээ юу гэсэн байх юм?
-Японы тагнуул, ЗХУ-ын дайсан, Монголын ардын дайсан мөн үү гэхэд нь мөн гээд сүүлийн мэдүүлэгтээ бүх бурууг хүлээн гарын үсэг зурахад гар нь чичирч байсан байна лээ. Зарим түүхчдийн үзэж байгаагаар хэдэн сар мэдүүлэг өгөхгүй болохоор нь тамлан, хилс хэрэг хүлээлгэн арваннэгдүгээр сарын 26-нд буюу улс тунхагласны өдөр буудаж алсан байна. Тэгэхээр наадмын өдөр баривчлаад, Улс тунхагласны өдөр буудаж ална гэдэг оросуудын нэг бодлого байсан байх. Өвөө минь эх орон, ард түмнийхээ төлөө амиа алдсан.

-Гар нь чичирсэн гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ?
-Түүхийн бичиг баримттай харь¬цуу¬лахад гарын үсэг зурсан байдал нь өөр байсан. Хэлмэгдсэн хүмүүсийн баримт бичгийг харж байхад баривч¬лагдаж байгаа үеийн зураг, хилс хэрэг тулгаж хүлээлгэсний дараа бас зур-гийг нь авдаг байж. Гэтэл манай өвөө¬гийн баригдах үеийнх нь нэг хувь зураг байгаад хэрэг хүлээлгэсний дараа авахуулсан зураг байгаагүй. Тэгэхээр түүхчдийн хэлж байгаагаар танигда¬хын аргагүй болтол нь зодож, тамлаж алсан болоод зураг нь байдаггүй байх.

-Өвөө тань тэр үед хэдэн настай байсан бэ?
-1895 онд төрсөн гэж ярьдаг. Тэгэхээр 42 настай байж. Хуучны хүмүүс төрсөн сар, өдрөө мэддэггүй. Тиймээс яг хэдэн сарын хэдэнд төрсөн гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ бид аравдугаар сард төрсөн гэж үздэг.

-Орост хэчнээн монгол хүн хэлмэгдсэн байдаг юм бол?
-Тодорхойгүй байгаа. Тухайн үед орост олон монгол хүн сурч байсан. Зарим нь шоронд үхсэн ч юм уу, шууд буудуулсан ч юм уу бүү мэд. Хоёрду¬гаар дайны үед хоригдлыг цэрэгт сумгүй, буугүй явуулдаг байж. 1942 онд Орост зэвсэг, сум хүрэлцээгүй байхад хоригдлуудыг урдаа явуулдаг байжээ. Аймшигтай байгаа биз. Хориг-дол байгаад тэр дайнд оролцоод амьд үлдсэн нэг хүнтэй бид Дархан билүү Эрдэнэтэд  таарч байсан.

-КГБ-ын архивт ороход Оросын тал тусалсан уу?
-Оросууд хэлмэгдүүлэлтийн та¬лаар судалж, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг хийсэн байгуул-лагын нэг нь Мемориал юм. Энэ байгууллагын хүмүүстэй бид очиж уулзсан. КГБ-ын архивт ороход ч тэд тусалсан. Хэдэн сарын дараа дахин орох гэсэн боловч зөвшөөрөөгүй.

-ОХУ-ын Ерөнхийлөгч айлчилж ирэхдээ Орост хэлмэгдсэн 17 хүний материалыг авчирч өгсөн гэсэн. Танай музейд өгсөн үү?
-Үгүй. Цагаатгалын ажлыг зохион байгуулах улсын комисс, түүний дэргэдэх судалгааны газарт өгсөн байх. Манайх судалгаа хийдэггүй, харин гэгээрүүлэх байгууллага. Хэлмэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилготой.

-Хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач, зээ, төрөл төрөгсөд музейтэй хэр холбоотой байдаг вэ?
-Тэд жил бүрийн есдүгээр сарын 10-нд ирж зовлон жаргалаа хуваалцдаг. Ялангуяа 1930-аад оны хэлмэгдэгсдийн үр хүүхэд ирэх нь жилээс жилд цөөрч байна. 

-Музейд хамгийн аймшигтай ямар үзмэр байна?
-Хамбын овооноос олдсон хүмүүсийн гавлын яс бий. Бүгдийнх нь дагз руу буудсан.

-Хэдэн насны хүмүүс байсан бол?
-Насыг нь сайн мэдэхгүй байна. Хоёр жилийн өмнө АНУ-гийн хэдэн судлаач ирж хэмжиж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нас, хүйсийг нь хэлнэ гэсэн ч хариу нь ирээгүй. 

-Танай музейд хамгийн сүүлд ямар баримт нэмэгдсэн бэ?
-Дорнод аймгийн жирийн албан хаагч хэлмэгдсэн гээд хүүхдүүд нь зургийг нь цагаатгалын бичигтэй нь авчирч өглөө. Энэ хүнээс зүйл гэвэл архивын нотолгоо, цагаатгалын бичиг, нэг хувь зураг л үлдсэн байна лээ. Гэтэл энэ хүний хүүхдүүдэд аав, ээж, эмээ, өвөөгөөс нь өвлөсөн эд хөрөнгө, аавынх нь хэрэглэж байсан гэх нэг ч юм үлдсэнгүй, бүгдийг нь хурааж авсан.

Р.ОЮУН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Москва ПечатниРºÐ¸ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cocaine MQ Москва Кунцево купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills Москва ТаганскР¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ гидропоР½Ð¸ÐºÑƒ Москва НагорныР¹ купить Шишки HQ АК47 Стаф в Вельске Москва ПокровсРºÐ¾Ðµ-СтреÑ
IP:95.85.80.157  2018-09-02 17:03:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.