Бариа ойрхон сонгууль

2009/09/11
Share |
Хүмүүс:
Бариа ойрхон сонгууль

Төрийн ордон  ханхайж, улстөрчдийн  олонх түр  зуурын  завсарлага авсан  намрын  өдрүүдэд нөхөн сонгуулийн тухай  элдэв  жиг  жуг  улс төр дэхь тасрахгүй үйл явцыг үргэлжлүүлж байна. Нийслэлийн нэг  л  тойрог, хэсэгхэн хүмүүсийн дунд  өрнөх нөхөн сонгууль  ний¬тийн анхаарлын төв  цэгт явагдах  гэж буй нь  УИХ-ын суудлын  төлөө өрсөлдөх хүмүүсийн үнэ цэнийг  өрөм¬түүлж  байгаа  хэрэг юм. Хотын төв, бага тойрог, 40 мянгатаас залгаад хаа холын  Гүнтийн зуслан хүр¬тэл үргэлжилдэг нийслэ¬лийн Чингэлтэй дүүргийн 100 гаруй мянган иргэдийн  хувьд энэ жилийн хоёр  дахь сонголт аль  нам, эвслийн хэн байх нь сонгог¬чид  юу  хүсч байгааг мэдэх  оны сүүлийн шалгуур бол¬но. Энэ  дүүрэгт оршин  суугчдын  олонх нь гэр хороололд амьдардаг, ажил¬гүйдэл  ихтэй,  амьжир¬гаа¬ны доогуур  түвшний  орлоготой хүмүүс байдаг. Өнгөрсөн хоёр  удаагийн УИХ-ын  сонгуульд АН-аас нэр дэвшигчид олонх болж  байсан цэнхэр тойрог  юм.

Ц.Элбэгдор¬жийн  оронд суух өр¬сөлдөөнд орол¬цохоо улс төрийн найман нам илэр¬хийлж Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдсэн. Нийт 20 гаруй нэр дэвшигч энэ удаагийн нөхөн сонгуульд хүчээ үзнэ гэсэн урьд¬чилсан  тооцоог ч  гарга-чихсан  байна. Нам шүтэх хэнээрхэл, улстөржих ужиг  хоёроос залхсан Чингэлтэйн 70 мян¬ган иргэний хувьд ирэх сард  болох  бичил  сон¬гуульд  санал  дугуйлахдаа ямар намаас вэ  гэдгийг нь  бус, хэн  бэ хэмээх  үзүүлэлтээр шийдвэрээ гаргана. Байшин ч  үгүй, бариад  авах сайн нэр цөөдөж байгаа МАХН, аальгүй эмэгтэй шиг  хэд хэд хувирч чадах  АН-ын аль алинаас  нь залхах уур  амьсгал  сонгогчдын  дунд  зонхил¬чихсон. Бусад  жижиг намуудын хувьд хэн нэгний  саналыг хуваах, энэ зорилгоор далим¬дуулж  эдийн засгаа сайжруулах гэсэн хоёр сонирхлоор л нэр дэвшигч сой¬хоос биш  ялалтын туг өргөнө гэдэгтээ анхнаасаа итгэлгүй байгаа  болов  уу. Нэг хэсэг хүмүүст  хамаатай  сонгууль  болох  ч нийтээ¬рээ чих  тавьдаг  учир  нөхөн сон¬гуульд оролцох сонирхол том, бага гэлтгүй улстөрийн нам  болгонд байдаг. Энэ боломжийг  ашиг¬лаж бусдын  анхааралд  өртөх, дараа¬гийнхаа алхамд  бэлтгэх зэрэг улс төрийн олон янзын  ашиг сонирхол тэдэнд бий. ИХН, МУНН зэрэг гурав¬дагч хүчнийхэн цуглаж сонгуульд хамтрахаар ярилц¬сан нь  үнэн. Гэвч  тэднийг УИХ-ын  нэг суудал биш  Оюутолгойн гэрээг олон түмэнд ашиггүйгээр хийж  байгаа хамтарсан засгийг шүүмж-лэх том  эрх  ашиг нэг тойрогт зангидаж байгаа юм. 

Нэгэнт намын нэр, түүнийг дагах хөшүүрэг газар  авахгүй болсон  үед олны танил  дүр, мэдэх царай, харь¬цан¬гуй хуучин хүн амжилт үзүүлэх нь  дөхөм  гэдгийг хэвлэлийнхэн мэ¬дээлж, намынхан ч ойлгож байна. Нөхөн сонгууль  гэдэг зарлах, сур¬талчлах, санал авах үйл явц нь богино хуга¬цаанд  болдог онцлогтой. Өөрөөр  хэлбэл ойрын  зайн  марафон  юм. Гараа бариа хоёрын дундах зай шалихгүй энэ уралдаанд сонгогчдын мэдэх, намтар  түүхтэй тамирчнаа зүтгүүлэх нь багийнханд ашигтай.  Олонд  нүүртэй, хүлээн  зөвшөөрөгд¬сөн  байх гэдэг зарчим  нэр  дэвшиг¬чийн  үндсэн  хэмжүүр  болно гэсэн үг. Богино  зайн уралдааны  гараа сайн  бол  бариа  тийм л  байдаг дүрэм  энэ удаад ч  зөрчигдөхгүй. Ийм нөхцөл  байдлын  дунд АН-аас нэр дэвшүүлнэ  гэж  мэдээлж буй намын Ерөнхий нарийн  бичгийн дарга Д.Эрдэнэбатад найдах нь бага. Тэгээд ч боломжгүй хувилбар. Хэрэв тэр нэр дэвших  байсан  бол нөхөн сонгуульд  бэлтгэх комиссыг  удирдахгүй байсан. Түүний  оронд Сонгогчдын  боловсролын  Р.Бурмаа  байх магадлалтай. Тэрээр иргэдийн төлөө зүтгэдэг  имижтэй, нэр  цэвэр  эмэгтэй. Өнгөр¬сөн оны УИХ-ын  сонгуулиар энэ тойрогт өрсөлдөж намынхаа Г.Баяр-сайхантай зарга үүсгэн гурван ч  шатны  шүүхээр  хэлэлцүүлж амжсан  бүсгүй. Харин Б.Батбаатар, Д.Ганболд нарын хувьд УИХ-ын танхимд  эргэн суух  эсэх  нь богино  хугацааны марафонд эсрэг үзүүлэлттэй  гарч мэдэх эрсдэлтэй.

МАХН-аас нэрсийн эхэнд Засгийн газрын нэгэн гишүүнийг нэрлэж байсан. Энэ нь хамтарсан Засгийн газрын танхимаас л нэр  дэвшигч  тодрох  байх  гэсэн урьдчилсан  мессеж  бололтой. Бас нэг  хувилбар  нь  Эрдэс баялаг, эрчим  хүчний  сайд. Нэг  тогоонд  хамт  буцалж буй хүн нь намын  харьяаллын дагуу  өрсөлдөгч  болсны дараа хараар будах ёс сурта¬хууныг тэргүүн шадар, АН-ын  дарга Н.Алтанхуяг гаргахгүй. Хэрэв тэгвэл өөрөө толгойлж өглөө эхэлсэн  ажлаа орой нураахтай адил  юм  болно. Ах намын өөр  нэр  дэвшигчдийг  орхиж экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухай хэвлэлүүд  бичсээр  байгаа. Түүний ойрын  үед  улс төрд эргэн орж  ирэх  боломж нөхөн сонгууль гэдэгт  эргэл¬зэх  хүн  байхгүй.

Төрийн тэргүү¬нийхээ ажлыг  өгснөөс хойшхи хэдэн сарын  хугацаанд  хойд хөршийн  их  өрийг сэргээж улс төрийн шоу  хийх гэсэн увайгүй оролдлого, Оюутолгойн олон¬хийг гадныханд  өгөх  тохиролцоо  зэрэг үйл  явдал  өрнөж Н.Энхбаярын  байр суурь, тайлбар зарим үед дутсан  нь  бий. Тэрээр өмнийн говийн  зэсийг  ашиглах төсөлд монголчууд 51-ээс дээш  хувийг  эзэмшинэ гэсэн тогтвор¬той байр суурийг  баримталж  байсан. Энэ бүх  орон  зай түүнд  байсан, байх  учир нэр дэвшигчийн жагсаалтад  түүний нэр  орж  ирэх, тэгээд намын  бага  хурлаар батлагдахад гайхах  зүйлгүй.

Ерөнхийлөгчийн УИХ-д  орж  ирсэн дүүргийнхэн экс Ерөн¬хийлөгчийг сонгох сонирхолтой байх магадлал¬тай. Энэ нөхцөлд Ерөнхийлөгчийн тойрог гэж  нэрийдэх юм. Н.Энхбаярыг нэр  дэв¬ших  тухайд намын гишүүнчлэлээ сэргээгээгүй  гэсэн шалтгааныг хэвлэлийнхэн асуудал болгон  тавьж байсан. Гэвч  энэ бол шийдвэр гаргахад нөлөөлөх  боолт  биш  юм. Тэгээд ч намын Ерөнхий нарийн бичгийн  дарга У.Хүрэлсүх  экс  Ерөнхийлөгчийн  гишүүнчлэлийг  сэргээх тухай ярьсан нь  хурлын  портоколд  бичээтэй  байгаа нь  үнэн. Анх намд  элсч буй 18-т  биш учир  Н.Энхбаяр МАХН-ын  батлахыг ёслол  төгөлдөр гардаж  авах нь  энэ сарын хугацаанд  байж  болох  үзэгдэл. Ойрын зайн  марафоны гараанд  хэнийг зогсоох тухай намуу¬дын  бодол удахгүй ил болж уралдаан  эхэлнэ. Гараанаас бариа хүртэлх богино зайд юу  болохыг харах л  үлдэж байна

Ө.Батхүү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jktoio âëèÿåò ëè êîëè÷åñòâî çàêëàäîê íà ñêîðîñòü êîìïüþòåðà Ð‘ÐµÐ·Ð»Ð¸Ð¼Ð¸Ñ ‚ный Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ за 3 рубля арктика шапки спб как перекумР°Ñ€Ð¸Ñ‚ÑŒ с помощью лирики мефедроР½ с алкоголРµÐ¼ Методон в АпрелевРºÐµ соль кристалР¸ÑƒÑ соль закладкР¸ екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ закладкР¸ спайса на сахалинРµ çàêëàäêè ìåòàäîíà êèåâ метедриР½ розы древовиР´Ð½Ñ‹Ðµ купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы закладкР¸ солей по Ð·Ð°Ð¿Ð¾Ñ€Ð¾Ð¶Ñ ŒÑŽ фенотроР¿Ð¸Ð» с чем Ð¿Ñ€Ð¸Ð½Ð¸Ð¼Ð°Ñ ‚ÑŒ Купить закладкР¸ героин в ЩёлковоР¼ Спайс россыпь в СолигалР¸Ñ‡Ðµ купить конопля Ижевск çàêëàäêà êóïèòü êèåâ купить Бошки КологриР² амфетамР¸Ð½ изготовР»ÐµÐ½Ð¸Ðµ hamarc biz табак для насвая купить купить Герасим КомсомоР»ÑŒÑÐº ЗакладкР¸ спайс россыпь в Ð›ÑƒÑ…Ð¾Ð²Ð¸Ñ†Ñ ‹ соль ярославР»ÑŒ в экстази êóïèòü ïîðîõ çàêëàäêè как сделать чефир чтобы вставилР¾ под насваем инвайт новоспаР¹Ñ Дурь из конопли сканворР´ форум кодинск Купить антиголР¾Ð»ÐµÐ´Ð½Ñ‹Ð¹ реагент АЙСМЕЛТ MIX лсд репорт высоцкиР¹ был наркомаР½Ð¾Ð¼
IP:185.14.194.22  2017-12-25 07:23:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.