Гурав дахь нь илvvддэг

2009/09/11
Share |
Хүмүүс: Медведев | 
Гурав дахь нь илvvддэг

 

Монголын арвин их нөөц бvхий ашигт малтмалын орд газруудын төлөөх "тэмцэлд" Ерөнхийлөгч Дмитрий Медведев нэгдэв. Энэ тал дээр Оросын гол өрсөлдөгч нь Хятад улс. Эдийн засгийн хувьд Оросын санал тийм ч амжилттайд тооцогдохгvй ч геополитикийн хувьд оросуудтай эн зэрэгцэж Монголыг татах улс байхгvй гэсэн хоосон найдвараа манайхан гээх дургvй л байна.

 

Ураны Дорнод, нvvрсний Тавантолгой, зэс, алтны Оюутолгой гээд томоохон орд газруудыг ашиглах эрхийн төлөө манай Ерөнхийлөгч Монголд айлчлав. Хорин жилийн өмнө бол бид ийм эрхийг ямарч илvv дутуу шаардлага бас шалгаруулалтгvйгээр авах байлаа. Гэтэл өнөөдөр ийм яриа хэлцэл Монголын улс төрд моод болсон гуравдахь хөрш гэгч бодлоготой мөргөлдөж буй юм. Гуравдагч хөрш гэгч нь өнгөрсөн зууны 90-ээд оноос гарч ирсэн. Орос, Хятад гэж хоёр том гvрний дунд хавчуулагдсан Монголд гарах гарц нь хоёр хөрштэйгөө биш гуравдагч хэн нэгэнтэй нягт хамтран ажиллах явдал чухал байлаа. Тиймээс тэд АНУ, Япон, Европын холбоо гээд ашигтай нөхцөл санал болгосон хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн. Гэсэн ч газарзvйн байрлалаасаа "зугтах" боломж олдохгvй л байна. Монголд Оросын нэр нөлөө их хэвээр, vлдсэн орон зайд нь Хятад тоглосоор. Дорнодын орд газрын хувьд тухайн vедээ лицензийг нь худалдан авсан канадууд гуравдагч хөрш гэсэн нэрээр гарч ирсэн. Гэвч тэд саяхан тоглоомоос гарч хувьцаагаа хятадуудад худалджээ. Чухамдаа эндээс ураны талбарт Монголын хоёр том хөршийн хооронд уламжлал болсон сонгодог барилдаан эхлэх нь тэр.

 

Яг ийм нөхцөл байдал өөр хоёр ч орд газрын хувьд vvсээд байна. "Оросын төмөр зам" нийгэмлэг дээрх орд газруудыг Оростой, Хятадын төрийн мэдлийн компаниуд өөрийн улстай төмөр замаар холбох санал тавьжээ. Хятадын хөрөнгө оруулагчидтай учир зvйгээ өөрт ашигтайгаар олно гэдэг амар зvйл биш. Харин Оросын хувьд "томоохон урамшуулал" бий. Хятадуудтай энд тун болгоомжтой харилцдаг бол оросуудтай эсрэгээр ах дvv гэсэн эртний ойлголт хэдэн арван жилийн турш бат бэх оршиж буй юм. Сvvлийн зуун жилийн дотор гурван ч удаа тун хэцvv нөхцөл байдалд ороход нь итгэлтэй хамтрагч гэдгээ харуулсны нь хувьд Орост монголчууд илvv ойр ханддаг.

 

Монгол Улс олон зууны турш Хятадтай тийм ч найрсаг харилцаж байгаагvй. Монголын эзэнт гvрний нутаг дэвсгэрийн бараг тал нь, хvн амынх нь нэлээд хэсэг нь Бээжингийн удирдлага дор орсон гэдгийг монголчууд мартдаггvй. Хvн ам шигvv суурьшсан нутаг нь Хятадын vндэстний цөөнхөд тооцогдсон нэгэн дvvрэг төдий болж хувирсныг бодсон ч тэр. Оросууд янз бvрийн тvвшинд "Хятадын аюулын" тухай ярих дуртай. Тийм байхад монголчуудын хувьд ямар байх нь ойлгомжтой. Тэд хятадуудаас арав биш бvр 500 дахин цөөн.

 

Тиймээс ч "Хужаа зайлцгаа" гэсэн улстөржсөн уриа лоозонг нийслэлийнх нь гудамжин дахь хашаа, барилгын ханан дээрээс уншиж болдог ч улстөрчид нь Бээжинг уурлуулах бий гэсэн айдастай явдаг болохоор хөрөнгө оруулагчидтай асар болгоомжтой харилцдаг. Энэ талаараа эрх баригч гол хоёр нам болох МАХН, АН хоёр бараг ижил байр суурьтай. МАХН нэгдvгээрт Оросыг, харин АН Америкийг тавьдаг. Ийм нөхцөлд ч хятадууд худалдааны төлөвлөлт, санхvvгийн боломжоороо хоёр намтай яг адил тvвшинд хичээнгvйлэн ажилласаар байгаа. Тэгээд ч энэ нь тус улсын Засгийн газарт хоёр намын төлөөлөл байгаатай холбоотой юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намынх, Ерөнхий сайд С.Баяр болон Их хурлын дарга Д .Дэмбэрэл Хувьсгалт намынх. Гэсэн ч тэд бvгд Орост их, дээд сургууль төгсөгчид. Ялгаа нь гэвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Львовт, нөгөө хоёр нь Москвад сурч байсан.

 

Орд газруудын тухайд одоогоор Дорнодын уран, Тавантолгой, Оюутолгойн ордуудыг ашиглах Орос-Монголын хамтарсан байгууллага байгуулагдсан тухай гэрээ хэлцэл хийгдсэн хэдий ч хятадуудтай ажиллахаа бvрмөсөн vгvйсгэсэн хариу өгөөгvй л байна. Тэгэхээр монголчууд тvvхэн дурсамж, газарзvйн байрлал зэрэг таатай нөхцөл байгаа ч хөрөнгө оруулагчдын саналыг л харсаар, харьцуулсаар байна.

 

Х.Оюун

Улаанбаатарын сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.