Бариа ойрхон сонгууль

2009/09/11
Share |
Хүмүүс:
Бариа ойрхон сонгууль

 

Төрийн ордон ханхайж, улстөрчдийн олонх тvр зуурын завсарлага авсан намрын өдрvvдэд нөхөн сонгуулийн тухай элдэв жиг жуг улс төр дэхь тасрахгvй vйл явцыг vргэлжлvvлж байна. Нийслэлийн нэг л тойрог, хэсэгхэн хvмvvсийн дунд өрнөх нөхөн сонгууль нийтийн анхаарлын төв цэгт явагдах гэж буй нь УИХ-ын суудлын төлөө өрсөлдөх хvмvvсийн vнэ цэнийг өрөмтvvлж байгаа хэрэг юм. Хотын төв, бага тойрог, 40 мянгатаас залгаад хаа холын Гvнтийн зуслан хvртэл vргэлжилдэг нийслэлийн Чингэлтэй дvvргийн 100 гаруй мянган иргэдийн хувьд энэ жилийн хоёр дахь сонголт аль нам, эвслийн хэн байх нь сонгогчид юу хvсч байгааг мэдэх оны сvvлийн шалгуур болно. Энэ дvvрэгт оршин суугчдын олонх нь гэр хороололд амьдардаг, ажилгvйдэл ихтэй, амьжиргааны доогуур тvвшний орлоготой хvмvvс байдаг. Өнгөрсөн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчид олонх болж байсан цэнхэр тойрог юм.

 

Ц.Элбэгдоржийн оронд суух өрсөлдөөнд оролцохоо улс төрийн найман нам илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдсэн. Нийт 20 гаруй нэр дэвшигч энэ удаагийн нөхөн сонгуульд хvчээ vзнэ гэсэн урьдчилсан тооцоог ч гаргачихсан байна. Нам шvтэх хэнээрхэл, улстөржих ужиг хоёроос залхсан Чингэлтэйн 70 мянган иргэний хувьд ирэх сард болох бичил сонгуульд санал дугуйлахдаа ямар намаас вэ гэдгийг нь бус, хэн бэ хэмээх vзvvлэлтээр шийдвэрээ гаргана. Байшин ч vгvй, бариад авах сайн нэр цөөдөж байгаа МАХН, аальгvй эмэгтэй шиг хэд хэд хувирч чадах АН-ын аль алинаас нь залхах уур амьсгал сонгогчдын дунд зонхилчихсон. Бусад жижиг намуудын хувьд хэн нэгний саналыг хуваах, энэ зорилгоор далимдуулж эдийн засгаа сайжруулах гэсэн хоёр сонирхлоор л нэр дэвшигч сойхоос биш ялалтын туг өргөнө гэдэгтээ анхнаасаа итгэлгvй байгаа болов уу. Нэг хэсэг хvмvvст хамаатай сонгууль болох ч нийтээрээ чих тавьдаг учир нөхөн сонгуульд оролцох сонирхол том, бага гэлтгvй улстөрийн нам болгонд байдаг.

 

Энэ боломжийг ашиглаж бусдын анхааралд өртөх, дараагийнхаа алхамд бэлтгэх ээрэг улс төрийн олон янзын ашиг сонирхол тэдэнд бий. ИХН, МУНН зэрэг гуравдагч хvчнийхэн цуглаж сонгуульд хамтрахаар ярилцсан нь vнэн. Гэвч тэднийг УИХ-ын нэг суудал биш Оюутолгойн гэрээг олон тvмэнд ашиггvйгээр хийж байгаа хамтарсан засгийг шvvмжлэх том эрх ашиг нэг тойрогт зангидаж байгаа юм. Нэгэнт намын нэр, тvvнийг дагах хөшvvрэг газар авахгvй болсон vед олны танил дvр, мэдэх царай, харьцангуй хуучин хvн амжилт vзvvлэх нь дөхөм гэдгийг хэвлэлийнхэн мэдээлж, намынхан ч ойлгож байна. Нөхөн сонгууль гэдэг зарлах, сурталчлах, санал авах vйл явц нь богино хугацаанд болдог онцлогтой. Өөрөөр хэлбэл ойрын зайн марафон юм. Гараа бариа хоёрын дундах зай шалихгvй энэ уралдаанд сонгогчдын мэдэх, намтар тvvхтэй тамирчнаа зvтгvvлэх нь багийнханд ашигтай. Олонд нvvртэй, хvлээн зөвшөөрөгдсөн байх гэдэг зарчим нэр дэвшигчийн vндсэн хэмжvvр болно гэсэн vг. Богино зайн уралдааны гараа сайн бол бариа тийм л байдаг дvрэм энэ удаад ч зөрчигдөхгvй. Ийм нөхцөл байдлын дунд АН-аас нэр дэвшvvлнэ гэж мэдээлж буй намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатад найдах нь бага. Тэгээд ч боломжгvй хувилбар. Хэрэв тэр нэр дэвших байсан бол нөхөн сонгуульд бэлтгэх комиссыг удирдахгvй байсан. Тvvний оронд Сонгогчдын боловсролын Р.Бурмаа байх магадлалтай. Тэрээр иргэдийн төлөө зvтгэдэг имижтэй, нэр цэвэр эмэгтэй.

 

Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар энэ тойрогт өрсөлдөж намынхаа Г.Баярсайхантай зарга vvсгэн гурван ч шатны шvvхээр хэлэлцvvлж амжсан бvсгvй. Харин Б.Батбаатар, Д.Ганболд нарын хувьд УИХ-ын танхимд эргэн суух эсэх нь богино хугацааны марафонд эсрэг vзvvлэлттэй гарч мэдэх эрсдэлтэй. МАХН-аас нэрсийн эхэнд Засгийн газрын нэгэн гишvvнийг нэрлэж байсан. Энэ нь хамтарсан Засгийн газрын танхимаас л нэр дэвшигч тодрох байх гэсэн урьдчилсан массаж бололтой. Бас нэг хувилбар нь Эрдэс баялаг, эрчим хvчний сайд. Нэг тогоонд хамт буцалж буй хvн нь намын харьяаллын дагуу өрсөлдөгч болсны дараа хараар будах ёс суртахууныг тэргvvн шадар, АН-ын дарга Н.Алтанхуяг гаргахгvй. Хэрэв тэгвэл өөрөө толгойлж өглөө эхэлсэн ажлаа орой нураахтай адил юм болно. Ах намын өөр нэр дэвшигчдийг орхиж экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухай хэвлэлvvд бичсээр байгаа. Тvvний ойрын vед улс төрд эргэн орж ирэх боломж нөхөн сонгууль гэдэгт эргэлзэх хvн байхгvй. Төрийн тэргvvнийхээ ажлыг өгснөөс хойшхи хэдэн сарын хугацаанд хойд хөршийн их өрийг сэргээж улс төрийн шоу хийх гэсэн увайгvй оролдлого, Оюутолгойн олонхийг гадныханд өгөх тохиролцоо зэрэг vйл явдал өрнөж Н.Энхбаярын байр суурь, тайлбар зарим vед дутсан нь бий. Тэрээр өмнийн говийн зэсийг ашиглах төсөлд монголчууд 51-ээс дээш хувийг эзэмшинэ гэсэн тогтвортой байр суурийг баримталж байсан. Энэ бvх орон зай тvvнд байсан, байх учир нэр дэвшигчийн жагсаалтад тvvний нэр орж ирэх, тэгээд намын бага хурлаар батлагдахад гайхах зvйлгvй.

 

Ерөнхийлөгчийн УИХ-д орж ирсэн дvvргийнхэн экс Ерөнхийлөгчийг сонгох сонирхолтой байх магадлалтай. Энэ нөхцөлд Ерөнхийлөгчийн тойрог гэж нэрийдэх юм. Н.Энхбаярыг нэр дэвших тухайд намын гишvvнчлэлээ сэргээгээгvй гэсэн шалтгааныг хэвлэлийнхэн асуудал болгон тавьж байсан. Гэвч энэ бол шийдвэр гаргахад нөлөөлөх боолт биш юм. Тэгээд ч намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хvрэлсvх экс Ерөнхийлөгчийн гишvvнчлэлийг сэргээх тухай ярьсан нь хурлын протоколд бичээтэй байгаа нь vнэн. Анх намд элсч буй 18-т биш учир Н.Энхбаяр МАХН-ын батлахыг ёслол төгөлдөр гардаж авах нь энэ сарын хугацаанд байж болох vзэгдэл. Ойрын зайн марафоны гараанд хэнийг зогсоох тухай намуудын бодол удахгvй ил болж уралдаан эхэлнэ. Гараанаас бариа хvртэлх богино зайд юу болохыг харах л vлдэж байна.

 

Ө.Батхvv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun КызылорР´Ð° Купить Metadon купить DOMINO Бирюч Hagen Kaufe MDMA ЗакладкР¸ бошки в Братске Гашиш москва цена Купить Ганджа Усмань Купить Metadon Ленгер Стаф в ÐÐ»Ð°Ð¿Ð°ÐµÐ²Ñ Ðº ÐŸÐ°Ð²Ð»Ð¾Ð´Ð°Ñ € купить мефедриР½ ???????? Макинск Купить кокаин ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Чулым-3 РеальныРµ отзывы об Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚е Ирифрин ÑÐ¾Ð±Ñ€Ð°Ð½Ð½Ñ ‹Ðµ из соцсети ЗакладкР¸ методон в СтародуР±Ðµ chama biz Rhens Haschisch kaufen Купить амфетамР¸Ð½ Жем Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в МихайлоР²Ðµ Шоколад наркотиРº что это Абай Купить Metadon acheter LSD en Marieville Купить ЛСД Жаркент КостанаР¹ Купить экстази Купить закладкР¸ героин в Усти-лаб
IP:5.8.47.114  2018-06-02 06:53:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.