Зэр зэвсэгийн бизнесменүүд АНУ-ыг ч, Осама Бен Ладэнийг ч хамтад нь санхүүжүүлдэг

2009/09/11
Share |
Хүмүүс:
Зэр зэвсэгийн бизнесменүүд АНУ-ыг ч, Осама Бен Ладэнийг ч хамтад нь санхүүжүүлдэг

Ихээхэн мөнгөтэй цөөхөн гэр бүл дэлхийг захирдаг гэсэн яриа үнэн болох нь ертөнц дээр болж буй олон үйл явдлаар батлагдсаар байна. Тэдний дийлэнх нь газрын тос болон зэр зэвсэгийн үйлдвэр эрхэлдэг удам дамжсан хур баячууд юмсанж.

Жишээ нь АНУ-д л гэхэд зэр зэвсэгийн үйлдвэрлэлээр дагнасан тэрбумтан Рокфел-лерийнхэний удам байна. Хамгийн анх дэлхийн нэгдүгээр дайнд хүн төрөлхтөн асар их эвдрэл сүйрэл амсч, 30 гаруй сая хүний амь нас үрэгдсэн атал Рокфеллерийнхэн уг дайнаас 12 тэрбум ам.долларын ашиг олж халаасаа зузаатгасан гэдэг.

Үүний дараа зэвсэгийн үйлдвэрийн эзэд А.Гитлерийг ивээн тэтгэж гол төлөв нефть нийлүүлсэнээрээ 50 сая хүний аминд хүрсэн дэлхийн хоёрдугаар дайны үүдийг цэлийтэл нээж өгсөн билээ. Хоёрдугаар дайн дуусахад зэвсэг үйлдвэрлэгчид цус сорогч хувалз шиг түнтийж хагарталаа баяжсан байсан нь гайхах зүйл биш байлаа.

Зөвхөн 1945 онд л гэхэд АНУ-ын зэвсэг үйлдвэрлэдэг хувийн компаниуд 100 мянган танк, 60 мянган нисэх онгоц үйлдвэрлэж, нэг ширхэг бүрийг нь амжилттай худалдан борлуулж амжсан байв. Эндээс олсон их мөнгөөр Панамын суваг, Суэцийн сувгийг хувьдаа худалдан авах үйл явдлууд эхэлсэн гэдэг.

2-р дайн дуусаны дараа зэвсэг худалдан борлуулах шалтаг гаргаж ирсэн нь 1953 оны Солонгосын дайн, 1956 оны Израйль-Египетийн дайн, 1964 онд эхэлсэн Вьетнамын дайнууд байлаа. Тэдгээр дайнуудын гол зорилго нь ялалт биш харин үйлдвэртээ аллага үйлдэхэд бэлэн зогсч байсан олон зуун танк, пуужин, нисдэг тэргийг борлуулж мөнгө болгох асуудал байлаа. Тиймээс дайныг аль болохоор сунжруулах явдал Америкийн цэргийн генералуудын хүлээсэн үүрэг байсан гэдэг.

Тиймээс 1964 онд эхэлсэн Вьетнамын дайн 1976 он хүртэл 12 жил үргэлжилсэн бөгөөд Америкийн 58 мянган цэрэг амь үрэгдэж, 500 мянган цэрэг шархдаж, Вьетнамын талаас гурван сая хүн амиа алдсан бол зэвсэг үйлдвэрлэгч пүүс компаниуд уг дайнаас доод тал нь 15 тэрбум ам.долларын ашиг олж, хэтэвчээ цүндийлгэсэн байна. Рокфеллерийн удмынхан гэхэд л шууд дам утгаар энэ дайны хоёр талын санхүүжүүлэгч байсан гэдэг.

Вьетнамын дайн дууссаны дараа зэр зэвсэгүүд ахиад л борлогдохоо больсон учир Африк тивийг мөргөлдөөний талбар болгох зорилт тавигдсан нь өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Яг тэр үеэр ЗХУ-Афганистан руу халдан орсон нь зэвсэгийн үйлдвэрийнхэний магнайг тэнийлгэсэн гэхэд хилсдэхгүй.  Орчин үеийн нисэх онгоц, сөнөөгч пуужингууд зөвхөн 1979-80 оны хооронд Афганистанд 150 мянган ширхэг борлогдсон гэдэг тооцоо бий.

Чухамхүү яг тэр жил зэвсэг үйлдвэрлэгч пүүсийн эздийн хатгалгаар БНХАУ өмнөд хил дээрээ Вьетнамын эсрэг томоохон хэмжээний дайн дэгдээсэн боловч уг дайнд ЗХУ оролцож магадгүй болсон учир ганц сарын дотор дайны гал унтарсан билээ.

Гэвч зэвсэг үйлдвэрлэдэг пүүсүүдэд Афганистан, Африкаас гадна Арабын хойгт Иран, Ирак хэмээх хоорондоо мөргөлдөгч хоёр том улс гарч ирсэн бөгөөд ЗХУ хүртэл өөрийн үйлдвэрийн сөнөөгч онгоцнуудаа зарахын тулд уг дайныг дэмжсэн бодлого явуулж, 1981-84 оны хооронд Саддам Хусейнд 45 ширхэг “Миг-21” болон 80 ширхэг “Ми-8” нисдэг тэрэг онгоц сөнөөгч 30 мянган пуужин худалдан борлуулж амжжээ.

Капиталист–Империалист хоёр ертөнцийн зэвсэг үйлдвэрлэгчид өдөөн турхирсан Иран-Иракийн дайн 1981-86 оныг хүртэл таван жил үргэлжилж   хоёр сая орчим  хүний аминд хүрсэн билээ. Гэвч Арабын хойгийн нефтиэр баян хоёр орныг хооронд нь алалцуулсанаараа зэвсэг үйлдвэрлэгчид сэтгэл ханасангүй. Тэд Израйль-Палестиний сөргөлдөөнийг далдуур хурцатган өдөөж аль аль талд нь галт зэвсэгээ худалдан ашиг унагааж байв.

1985 оноос хойш хүйтэн дайны уур амьсгал эерэг зөөлөн болж 1989 онд ЗХУ Афганистанаас цэргээ татсанаар зэр зэвсэгийн наймаачид томоохон шаталт амсч эхэлжээ. Дэлхийг хоёр хуваасан соц лагерийн улс орнуудад өөрчлөн байгуулалт эхэлж коммунист дэглэм хаа сайгүй задран унасанаар зэвсэгийн үнэ ханшид ч гэсэн сөрөг үзүүлэлт гарч ирсэн байна.

1979 онд нэг ширхэг нь зургаан сая доллараар үнэлэгдэж байсан Францын “Леопард” танкны ханш л гэхэд 1990 онд нэг ширхэгийн нь үнэ чүү ай 600 мянган ам.доллар болтолоо навс унажээ.  Зөвхөн ганц Франц ч биш Америк, Их Британийн танк нисдэг тэрэгнүүд ч гэсэн хямдарч эхэлсэн байна.

Энэ үед зэвсэг үйлдвэрлэгчид үймэлдэн сандарч зарим салбар нь дампуурлын ирмэгт очиж байлаа. Тэдэнд шинэ дайны голомт, барааг нь борлуулахад хэрэгтэй шинэ алалцаан гаргах шалтаг хэрэгтэй байв. Ингээд дэлхийн олон орны зэр зэвсэгийн наймаачид зөвлөлдсөний эцэст Ойрхи дорнодод томоохон дайны гал асааж амжсан юм.

1991 оны 1-р сарын 6-ны өдөр Саддам Хусейн Кувейтийг ганцхан өдрийн дотор түрэмгийлэн эзэлсэнээр зэвсэгийн бизнест ахиад л сэргэн мандах үе хүрч ирлээ. Гэвч олон үндэсний цэргүүд дайныг ганцхан сарын дотор дуусгаснаар ахиад л хүйтэн төмөр зэвсэгүүд зэвэнд идэгдэн агуулахад хэвтэх тавилантай болов. Энэ үед Европын томоохон зэвсэг үйлдвэрлэгчид Балканы хойгт томоохон дайны галыг  шинээр асаасан нь Косовогийн дайн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.

1993-1995 он хүртэл үргэлжилсэн уг дайн 1994 онд ОХУ-ын өмнөд хэсэгт эхэлсэн Кавказын мөргөлдөөн буюу Чеченийн дайнтай залгаснаар зэвсэг үйлдвэрлэгчид 2000 оныг хүртэл зүгээр суух завгүй болсон билээ. Мөн тэд завсар хооронд нь Африкт байдлыг улам гааруулж, отог омог хоорондын мөргөлдөөнийг цэргийн эргэлт иргэний дайн болтол нь даамжруулан Сьерра-Леон, Чад, Суданы Дарфур, Конго зэрэг улсад хэдэн зуун мянган хүний амь насыг авч одсон гай гамшигийг тарьж эхэлсэн байв.

Гэвч 2000 оны эхээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зоримог эрс шийдэмгий явуулсан арга хэмжээний үр дүнд жилдээ дор хаяж 50-280 сая ам.долларын орлого оруулж байсан Кавказ-Чеченийн дайн зогсч зэвсэгийн бизнесменүүд ахиад л шинэ дайны голомт хайх ажилтай болсон байна.

Тэдний аз болоход 2001 оны 9-р сарын 11-нд Нью–Йорк дахь дэлхийн худалдааны төвийн хоёр өндөр барилгыг террористууд онгоцоор мөргөсний улмаас шинэ дайны голомт хар аяндаа гарч ирсэн юм. Гэвч уг шалтагийг террористууд биш харин АНУ-ын Тагнуулын төв газар болон зэвсэгийн наймааны томчууд гаргасан гэж олон шинжээчид үздэг нь сонирхолтой. Уг халдлагын дараа Афганистан руу Осама Бен Ладенийг устгах зорилгоор АНУ-ын цэрэг шууд довтлон орсон бөгөөд удалгүй химийн зэвсэг үйлдвэрлэж буй гэсэн шалтагаар Иракийн дайн дэгдсэнийг бүгд мэднэ.

2002 оноос 2008 он хүртэл үргэлжилсэн уг дайны явцад  зэвсэг үйлдвэрлэгчид өөрсдийн томоохон үйлдвэрүүдийг Дорнод Европ, Латин Америкийн орнуудад шилжүүлэн барьж чадсан гэхээр хир зэрэг ашиг олсон нь харагдаж буй биз ээ. Тэдэнд Осама Бен Ладенийг олж устгах нь хоёрдугаар асуудал байсан бөгөөд харин ч түүнийг олдохгүй хаа нэгтээ нуугдаж байгаа гэсэн мэдээлэл тараах нь хэрэгтэй байсан гэдэг.

Тиймээс ч Катарын “Аль Жазира” телевизээр үе үе Осамагийн мэдэгдэлийг явуулдаг нь чухамдаа Лалын “Аль Кайда” бүлгийн явуулдаг ажил ч биш харин АНУ-ын тагнуулын төв газрынханы бэлтгэсэн нэвтрүүлэг байдаг гэдэг яриа ч  бий.

Тэр ч бүү хэл лалын “Аль Кайда” бүлэглэлийг АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг, хэрвээ ямар нэгэн дайны шалтаг олдохоо болиод зэр зэвсэг гүйлгээнд орохгүй зэвэрч эхэлвэл тэдэнтэй холбоо тогтоон өөрийнхөө орны армийн ямар нэгэн хөлөг онгоцыг устгах ч юм уу эсвэл ЭСЯ-ны байрыг дэлбэлэх гэх зэргээр дайн өдөөх шалтаг гаргадаг тухай мэдээлэл АНУ-д шуугиан тариад удалгүй нам дарагдсан  билээ. Дэлхийн эзэнт гүрнийг аалзны тор мэт хэрсэн зэр зэвсэгийн бизнесменүүд сүүлийн үед дайнаас хурааж хуримтлуулсан  их мөнгөө хийх газраа олохоо болиод хар тамхи, хүний наймаа руу оруулж эргэлдүүлдэг болсон тухай мэдээлэл бүр ч түгшүүр төрүүлж байгаа юм.

Зэвсэгийн бизнесменүүд 2001 оны 9-р сарын 11-ний өдөр дэлхийн худалдааны төвийг зориуд дэлбэлсэн байж болох таамгуудыг тухайн үед “Нью-Йорк таймс” сонин  нийтэлсэнийг доор хураангуйлан толил-уулъя. Эхний таамаг нь лалын алан хядагчид халдлага хийхээсээ өмнө ямар нэгэн болзол тавьж, хэн нэгнийг чөлөөлөх, эсвэл мөнгө өгөхийг шаарддаг бол 9-р сарын 11-нд тийм зүйл огт гаргаагүй нь сэжиг төрүүлж байгаа аж.

Удаах таамаг нь Дэлхийн худалдааны төвийг барихдаа нэг байтугай 10 “Бойнг” онгоц зэрэг ирээд мөргөсөн ч тэсэхээр тооцоолсоныг мэргэж-лийн хүмүүс нотолсон байна. Зүй нь онгоц мөргөсөн хэсэгт л цөмөрч онгорхой нүх үүсэх ёстой байтал барилга бүхлээрээ нурсан нь анхаарал татдаг юм байна.

Гурав дахь таамаг нь 110 давхар өндөр барилгаас бүтэн юм юу ч үлдэлгүй дэлбэрсэн  явдал аж. Бүтэн үлдсэн гэх ганц зүйл нь утасны тал аппарат л байсан гэхээр тэнд онгоц мөргөсөнтэй давхцан асар хүчтэй дэлбэрэлт явагдсаныг нотолдог аж. Дөрөв дэх таамаг нь барилгыг анх босгохдоо бат бөх болгохын тулд 47 ширхэг төмөр багана босгож металл хэсгүүдээр холбон их биеийг нь бүтээжээ. Гадны ямар нэг хүчтэй үйлчлэлийн улмаас уг барилга нурлаа гэхэд давхарууд нь дээрээсээ доошоо сугаран давхралдаад 300 метрийн өндөртэй энэхүү 47 ширхэг төмөр багана үлдэх ёстой атал тэр чигтээ хайлан алга болжээ.

Ингэж хайлахын тулд 1000 хэмийн халуун хэрэгтэй байсан бөгөөд онгоцны шатахууны саван дахь түлш шатлаа гэхэд ялгаруулах дээд халуун нь ердөө 600 хэм л хүрэх байжээ. Тав дахь сэжиг таамаг нь 110 давхар барилгын дээврээс биллъярдын бөмбөг унагаалаа гэхэд чөлөөт уналтын хурдаар бол уг бөмбөг 80 секундын дараа газардах ёстой юм байна.

Гэтэл дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг ердөө 10-хан секунданд л нуран унажээ.  Зургаа дахь сэжиг нь дэлбэрэлтийн дараа цагаан өнгөтэй их хэмжээний үүл боссон явдал. Энэ нь ямар нэгэн хүчтэй химийн бодисын дэлбэрэлт болсоны шинж тэмдэг байж мэдэх магадлалтай гэнэ. Долоо дахь сэжиг нь худалдааны төвийн дэргэд байсан 47 давхар долдугаар байр нь ямар ч халдлагад өртөөгүй атлаа хоёр гурван давхарт нь гал асч байгаад гэнэт дэлбэрсэн явдал аж.

Хамгийн сүүлчийн сэжиг нь халдлага үйлдсэн гэж зурагтайгаа зарлагдсан 12 хүний зургаа нь амьд байгаа бөгөөд онгоц жолоодсон гэх тэдний нэг нь тэр талаар анхны мэдэгдэхүүн ч байхгүй тэгээд ч амьд сэрүүн байгаа явдал ажээ. Уг сэжиг таамгууд дээр АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо олон жил ажиллаж байгаа боловч өнөөдрийг хүртэл ямар ч сэжүүр гаргаж чадахгүй байгаа гэсэн. Ийнхүү эх дэлхийн маань хувь заяа хүний амь насыг хөнөөх зэвсэг үйлдвэрлэдэг хэдхэн хүний бизнесээс шалтгаалж байна гэхээр харамсалтай санагдаж байгаа биз.

Эдүгээ зэвсэгийн наймаачид Ирак болон Афганистаныг  дахин дайны голомт, галт зэвсэгийн хар зах болгохоор санаархаж байгаа бөгөөд тэд мөн Иран руу дайралт хийхийг ятгаж, Хойд Солонгост цохилт өгөхийг уриалж байгаа юмсанж. Цаашдаа Африк тив, Дундад Ази, Шинжаан болон Монголыг зэвсэг наймаалах гол  талбараа болгоно гэсэн  төлөвлөгөө байдаг нь сэтгэл түгшээхээс ч өөр аргагүй.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Lkykiwjf Whether thanks for bleached point to talk about?, http://opencu.com/profiles/blo gs/pokemon-light-platinum-rom- zip pokemon_light_platinum_rom_zip , http://opencu.com/profiles/blo gs/sigmakey-activation-code sigmakey_activation_code, http://opencu.com/profiles/blo gs/refx-nexus-2-full-download- mac-win-cracked-vst-password refx_nexus_2_full_download_mac -win_cracked_vst_password, http://opencu.com/profiles/blo gs/ht-b-94v-0 Videokarta_ht_b_94v-0_draiver, http://opencu.com/profiles/blo gs/pdf-89 russko_uzbekskii_razgovornik_p df, http://opencu.com/profiles/blo gs/ghost-win-7-32bit-link-goog le-drive ghost_win_7_32bit_link_google_ drive, http://opencu.com/profiles/blo gs/caixing-cx-818-2 Instruktsiia_k_chasam_caixing_ cx-818, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:16006829 blank_khoze_skhirut, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:16012531 poverochnaia_skhema_dlia_sreds tv_izmerenii, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:16006742 skachat_okolofutbola_2_cherez_ torrent_v_khoroshem_kachestve, http://opencu.com/profiles/blo gs/inject-hack-8-ball-pool inject_hack_8_ball_pool, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:16014016 kniga_vorovka_v_muzhskoi_akade mii_kseniia_sekretnaia, http://opencu.com/profiles/blo gs/micro-cap-11-crack micro_cap_11_crack, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:16007977 rashid_kirranov_kak_stat_uvere nnym_v_sebe_skachat_besplatno, http://opencu.com/profiles/blo gs/tts-4-tacx-torrent tts_4_tacx_torrent, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:16006296 karta_mira_s_meridianami_onlai n, http://opencu.com/profiles/blo gs/moemon-black-and-white-down load moemon_black_and_white_downloa d, http://opencu.com/profiles/blo gs/silvercrest-snd-3600-a1-sof tware silvercrest_snd_3600_a1_softwa re, http://opencu.com/profiles/blo gs/adobe-xd-cc-2017 adobe_xd_cc_2017_skachat_torre nt, http://opencu.com/profiles/blo gs/canon-ir-1018 canon_ir_1018_ne_ustanavlivaet sia, http://opencu.com/profiles/blo gs/551-1 kr551ud1a_skhema_vkliucheniia, http://opencu.com/profiles/blo gs/pokemon-liquid-crystal-pt-b r-rom Pokemon_liquid_crystal_pt_br_r om, http://opencu.com/profiles/blo gs/vcds-lite-activation-code-c rack vcds_lite_activation_code_crac k, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:16009107 obrazets_assortimentnogo_perec hnia_dlia_kafe, http://opencu.com/profiles/blo gs/ti-about-the-money-download -mp3 ti_about_the_money_download_mp 3, http://opencu.com/profiles/blo gs/gta-san-andreas-437 skachat_mod_bpan_gta_san_andre as, http://opencu.com/profiles/blo gs/microsoft-office-2013-porta ble-rutracker microsoft_office_2013_portable _rutracker, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:16013034 abysyndar_smotret_onlain_vse_s erii_podriad, http://opencu.com/profiles/blo gs/john-legend-album-torrent-f ile john_legend_album_torrent_file , http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:16009371 rabochie_programmy_3_klass_shk ola_rossii_fgos_s_uud, http://opencu.com/profiles/blo gs/download-driver-motherboard -jetway-ti61ma Download_driver_motherboard_je tway_ti61ma, http://opencu.com/profiles/blo gs/oxford-team-workbook-2-4 Oxford_team_workbook_2_gdz, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:16007335 evoliutsiia_khakaina_2_chitat_ onlain, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:16005391 Skachat_knigu_makienko_obshchi i_kurs_slesarnogo_dela, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:16005889 makal_lakaptar_meken_zhonundo, http://opencu.com/profiles/blo gs/11-545 gdz_ershova_geometrіia_11_kla ss, http://opencu.com/profiles/blo gs/havit-gamepad-hv-g89w-drive r havit_gamepad_hv-g89w_driver, http://opencu.com/profiles/blo gs/fsx-fs2crew-aerosoft-airbus -x-button-control-torrent fsx_fs2crew_aerosoft_airbus_x_ button_control_torrent, http://opencu.com/profiles/blo gs/visual-glcd-torrent visual_glcd_torrent, http://opencu.com/profiles/blo gs/igo-primo-2017-windows-ce-2 Karty_dlia_igo_primo_2017_skac hat_besplatno_na_windows_ce_ro ssiia, http://opencu.com/profiles/blo gs/free-download-pokemon-x-and -y-gba-rom-for-android free_download_pokemon_x_and_y_ gba_rom_for_android, http://opencu.com/profiles/blo gs/acme dzhoistik_acme_draivera, http://opencu.com/profiles/blo gs/tsp-client-20 kriptopro_tsp_client_20_seriin yi_nomer, http://opencu.com/profiles/blo gs/passport-photo-maker-crack- keygen passport_photo_maker_crack_key gen, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:16006946 pismo_otkaz_ot_uchastiia_v_mer opriiatii_obrazets, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:16010308 Iunye_modeli_khkhkh,
IP:146.185.201.123  2018-12-09 22:04:38
Ulufrasd , http://opencu.com/profiles/blo gs/5-trikova-koji-e-ga-definit ivno-naterati-da-se-zaljubi-u- vas 5_trikova_koji_će_ga_definiti vno_naterati_da_se_zaljubi_u_v as, http://opencu.com/profiles/blo gs/osobni-oglasi-split Osobni_oglasi_Split, http://opencu.com/profiles/blo gs/5-pravila-za-upoznavanje-on e-prave 5_pravila_za_upoznavanje_one_p rave,
IP:185.13.33.160  2018-12-14 09:46:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.