Нөхөн сонгууль С.Баярын хувь заяаг дэнслүүлж эхэллээ

2009/09/11
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
Нөхөн сонгууль С.Баярын хувь заяаг дэнслүүлж эхэллээ



Өнөөдрийн байдлаар улс төрийн найман нам Чингэлтэй дүүргийн 24-дүгээр тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх сураг гараад байгаа. Хэн хэнийгээ нэр дэвшүүлэхээ намууд албан ёсоор хараахан шийдээгүй байгаа ч нэрс хэдийн гараад эхэлчихсэн.

Мэдээж бор халзан төлөг ч байсан AH, МАХН гэсэн тамгатай л бол хамгийн хүчтэй өрсөлдөгч байж сонгуульд ялах магадлал өндөр байдаг нь энэ нөхөн сонгуулиар ч батлагдах байх. Уур амьсгал ч ийм байгаа. Нөхөн сонгуулиар хэн ч гарсан Засгийн газарт халгаатай байхаар төлөв хэдийн ажиглагдаад эхэлчихсэн. С.Баяр яаж ч хичээсэн өөрийн танхимаа авч үлдэх нигур байхгүй л болов уу.

Сүүлийн үед хашрын нэр хүнд журмын нөхдийнхөө дунд ихээхэн унаад байгаа. Бусдынхаа үгийг сонсохоо больж АН-ынхантай өвөр түрийдээ оролцож багагүй хор найруулах болсон гээд тоочоод байвал олон гэм түүнд бий. Ялангуяа Оюутолгойн гэрээг хэлэлцэж байх үеэр
-Чаддаг юм бол Засгийн газрыг огцруулаарай гэж цээжээ ханхалзуулан бардамнасан нь олон ч хүнийг шүд зуун занахад хүргэсэн байх. Эсрэг байр суурьтай байсан олон ч журмын нөхдөө УИХ дахь бүлгийн хаалттай хуралдаанаар толгой түрүүгүй загнаж, эцэстээ намын даргын албан тушаалаараа далайлган сөгтгөөд авсан. МАХН-ынхныг хамгийн их талцуулж байсан гэнэтийн ашгийн 68 хувийн албан татварыг АН-ынхантай нам нийлж сэм хуйвалдан байж үгүй хийсэн нүгэл ч бас түүнд хаяглагдана. Энэ мэт авирлалд эгдүүцсэн хүмүүс өнөөдөр МАХН-ын 25-дугаар их хурлын уур амьсгалыг эргэн санахад хүргэлээ. Тухайн үед С.Баяр,
-Засгийн газрыг намаас тусгаарлана гэж мэдэгдэж олонхийн дэмжлэг авч байсан ч эргээд ёстой л суурин дээрээ 180 градус эргэж намаа ч Засгийн газраа ч толгойлох болсон юм. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүдрүүлсэн. Хариуцлага гэж ярих дуртай эрхмийн энэ лай ланчгийг У.Хүрэлсүх тэргүүлээд журмын нөхөд нь хүлээгээд л өнгөрсөн. Байсхийгээд мориноос унаж бэртдэг, хатуухан ундаанаас элэг дэлүүгээ өвтгөдөг, элдэв хов живд өртөх нь элбэг С.Баяр журмын нөхдийнхөө энэ довтолгооноос эсэн мэнд үлдэх нь юу л бол.

Хамгийн хүчтэй дайралт АН-ынхнаас ирэх нь тэртэй тэргүй ойлгомжтой. Нөхөн сонгуульд ялсан тохиолдолд Засгийн газраар оролдохоо одооноос АН-ынхны зарим нь ил цагаан мэдэгдэж байгаа.

Тэднээс нөмөр хайна гэдэг Ерөнхий сайдад яагаад ч боломжгүй юм. Ийм хавсарсан цохилтод түүний тэргүүлж байгаа Засгийн газрын танхим тэсч үлдэх ямар ч бололцоогүй. Нөхөн сонгууль дөнгөж эхлэх гэж байхад ийнхүү Засгийн газрын байх эсэх тухай яригдаж эхэлсэн нь түүний улстөрийн карьерт ноцтой заналхийлэл авчирч байна. Намын лидерүүд, журмын нөхдөө талдаа татах талаар юу ч хийхийг бодохгүй байгаа нь хойдохоо уншуулахад нэг их эмзэглэхгүй байгааг харуулж байгаа юм. Одоо үйл явц хэрхэн эргэхийг анхааралтай ажиглах л үлдлээ.
Н.Жагар

Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Какой вкус у героина Методон в БелгороР´Ðµ Купить Ганжа Ревда шапиро алексанР´Ñ€ Ñ€ÐµÐ¶Ð¸ÑÑÐµÑ € Метадон Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚ Coca семена СодердаР½Ð¸Ðµ в крови ПирролиР´Ð¸Ð½Ð¾Ð²Ð°Ð»Ðµ рофенонР° марихуаР½Ð° рязань Пиратка обход ЗакладкР¸ марки в КиренскРµ ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в КондопоР³Ðµ песня про амфетамР¸Ð½ ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси нижний новгороР´ Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в КарабашРµ тест на амфивитР°Ð¼Ð¸Ð½ купить ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Чудове каша из пыли конопли sib 24 biz МефедроР½ в крови гашиш в ногинскРµ ЗакладкР¸ спайс в москве Купить закладкР¸ марки в Ð”Ð¾Ð»Ð³Ð¾Ð¿Ñ€Ñ ƒÐ´Ð½Ð¾Ð¼ Купить Бошки Ð­Ð»ÐµÐºÑ‚Ñ€Ð¾Ñ Ñ‚аль ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Брянске Спайсы статистР¸ÐºÐ° ÑÐ¼ÐµÑ€Ñ‚Ð½Ð¾Ñ Ñ‚и закладкР¸ спб телеграР¼Ð¼ ЗакладкР¸ в Нее сколько стоит 1 кг кокаина Купить закладкР¸ спайс россыпь в ДобрянкРµ ЗакладкР¸ в ОжерельРµ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Нижнем НовгороР´Ðµ Купить закладкР¸ спайс в Видном окна deceuninck спейс отзывы ВолгогрР°Ð´ закладкР¸ Героин купить в ростове Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Канске продам героин закладкР¾Ð¹
IP:193.93.192.125  2018-04-26 07:22:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.