Монгол хүн бүрийн сэтгэлд хоногшсон киног үргэлжлүүлнэ гэдэг үнэхээр хариуцлагатай ажил

2009/09/14
Share |
Хүмүүс:
Монгол хүн бүрийн сэтгэлд хоногшсон киног үргэлжлүүлнэ гэдэг үнэхээр хариуцлагатай ажил

Ээдрээт хайрын зангилааг 25 жилийн дараа тайлсан "Би чамд хайртай-2" кино нээлтээ хийгээд удаагүй байна. Дэлгэр, Үрлээ, Баяраа гурвын амьдрал цааш хэрхэн өрнөсөн бол гэсэн асуултад хариу өгч, хоёрдугаар ангийг бүтээх нөр их ажлыг санаачилсан продюсер М.Есөнмөнхтэй ярилцлаа

-Киног үргэлжлүүлэх санаа анх хэзээ төрсөн бэ?
-2007 оны хамгийн сүүлийн өдөр, 2008 оны нэгдүгээр сарын 1-ний шөнө Орост нэгэн нүсэр киноны нээлт болсон юм. Оросын төдийгүй монгол үзэгчид ч сайн мэдэх “Хувь заяаны эрэлд” киноны үйл явдал 30 жилийн дараа яаж үргэлжилж байгаа талаар өгүүлсэн. Бид тэр үед Эрхүүд сургалтаар явж таараад нээлтийг нь үзэж байлаа.

“Хувь заяаны эрэлд” бол Орос, Польшийн нэртэй жүжигчид тоглосон, их алдартай кино. Түүнээс санаа аваад монгол кинонуудаа ингэж үргэлжлүүлж болох юм байна гэж ярилцсан. Олон хүнээс янз бүрийн санал гарч байсан ч “Би чамд хайртай” л олон асуултын тэмдэгтэй төгссөн гэж санал нэгдээд хийе гэж шийдсэн юм.

“Би чамд хайртай” И.Нямгаваа найруулагч зохиолыг нь бичиж, Б.Балжинням гуай найруулж, Н.Жанцанноров гуай хөгжмийг нь бичсэн агуу кино. Тэгээд энэ саналаа “Hero”-гийн Б.Баатарт хэлсэн.

-Яагаад заавал Б.Баатар найруулагчид тавьсан юм бэ?
-Энэ  киног залуу, шинээр сэтгэдэг, юмыг өөр талаас нь харж чаддаг хүн л хийнэ гэж бодсон. Монгол хүн бүрийн сэтгэлд хоногшсон энэ киног үргэлжлүүлнэ гэдэг үнэхээр хариуцлагатай ажил. Би найруулагч Б.Баатарт зохиолд орох гол, гол санааг нь хэлээд “Чи л ажилла” гэж бараг тулгасан. 25 жилийн дараах үйл явдал учраас захиа гэж нэг зүйл заавал үлдэх ёстой байх, тэр захиагаараа оньсого тайлагдахгүй бол хүүхдүүдийг нь 25 жи-лийн дараа холбох холбоос гарч ирэхгүй гэж ярьж зохиолын санаагаа гаргасан.

-Ямар ч киноны амин сүнс нь зохиол байдаг. Киноны зохиолын тухайд..?
-Б.Баатар, Эби, зохиолч Р.Батрэгзэдмаа, Х.Болор-Эрдэнэ гээд бүгдийнх нь санаа орсон. Зохиолыг маш олон хувилбараар боловсруулсан. Үндсэндээ 11 удаа засвар хийж байж гараас гарсан. Эхний зохиолыг Р.Бат-рэгзэдмаа бичсэн. Харин зохиолч Х.Болор-Эрдэнэ кино зохиол болгосон. Хамгийн сүүлд рок Мөнхсайхан хянаж, эмхэтгэсэн. Би кино зохиол гэхээр зүгээр нэг үргэлжилсэн үгийн өгүүллэг байх юм болов уу гэж боддог байлаа.  Гэтэл тийм биш, маш нарийн ажиллагаатай юм билээ.

-Кино зохиол ном болж хэвлэгдсэн байх аа?
-Гадаадад байгаа монголчуудаас кино зохиолоо ном болгооч гэсэн хүсэлт олноор ирсэн. Бид зохиолч Х.Болор-Эрдэнэд хүсэлт тавьж, киноны нээлтээс өмнө номоо бэлэн болголоо. Болороо маань уншигчдад маш ойлгомжтой, энгийнээр энэ зохиолыг хүргэж чадсан. Гадаадад байгаа монголчууд маань ихэвчлэн интернэт, CD, DVD-гээр л мэдээлэл авдаг болчихсон, товчхондоо бол номын өлсгөлөнд орчихсон байдаг шүү дээ. Тийм болохоор ямар л зардал мөнгө, ачааны хөлс гарна, тэрийг нь төлөөд монголчууддаа хүргэе гэж бодож байгаа.

-Хэчнээн хувь хэвлэсэн бэ?
-8000 ширхэг хэвлэсэн. Номадсын сүлжээ, кино театруудаар худалдаалж байгаа. Уншсан хүмүүс их ам сайтай байна лээ. Шаардлагатай гэж үзвэл дахиж хэвлэнэ.

-”Би чамд хайртай-2” кино орон даяар нээлтээ хийлээ. Түүгээр ч зогсохгүй дэлхийн олон оронд суугаа монголчууддаа хүргэнэ гэж байсан. Тэр хэрээрээ зардал өндөр гарч байгаа байх?
-Монгол кинонууд эхлээд нэг театрт гараад дараа нь өөр театр, орон нутагт  цуварч гардаг байсан. Анх удаа орон даяар нээсэн учраас үзэгчдэд их таалагдсан байх. Гэхдээ би нэг их мундаг санаа гаргачихсан юм биш. “Би чамд хайртай”-гийн нэгдүгээр ангийг үзсэн хүн бүрт хоёрдугаар ангийг хүргэе гэж зорьсон юм. Манай улс 365 сумтай. Бид нарийн тооцож байгаад 310 суманд гаргахаар болсон. Хүн амын тоо цөөн, хотоос хэтэрхий алслагдсан 55 суманд гаргаж чадахгүй. Манайд тээврийн зардал дэндүү өндөр шүү дээ. Зардал мөнгөний тоо-цоо одоогоор бүрэн гараагүй байгаа учраас одоо хэлэх боломжгүй. Бүх тооцоо бэлэн болсны дараа монголд кино хийхэд ийм хэмжээний зардал гардаг юм байна гэдгийг зарлая гэж бодож байгаа. Энэ бол нууцлаад байх зүйл биш.

-Гадаадын орнуудад гаргах бүх ажил бэлэн болчихсон уу?
-Бид киногоо гадаадад  ажиллаж, амьдарч байгаа хүмүүст хэрхэн хүргэх вэ гэдгээ ид ярилцаж байна. 10 дугаар сарын 17-нд гадаадын хотод анхны нээлтээ хийнэ. Боннд Монгол-Германы найрамдлын нийгэмлэгийн их хурал болох юм. Тэр үеэр Германы хотуудаар гаргачихаад Европын орнуудад гаргана. Одоогоор АНУ, Солонгос, Японд яаж гаргах вэ гэдгээ ярилцаж байна. Бас Хөх хот, Бээжинд киногоо гаргаач гэсэн саналууд их ирж байна.

-Нээлтийн үеэр “Бид энэ киногоороо стандарт тогтоохыг  хичээлээ” гэж байсан. Дэлгэцнээс үзсэний дараа та кинондоо ямар үнэлгээ өгөв?
-Би мэргэжлийн нарийн зүйлийг нь мэдэхгүй. Гэхдээ кино хийх явцдаа ийм найруулгатай, ийм өнгөтэй байх ёстой юм байна гэсэн ерөнхий төсөөлөл олж авсан. Мэдээж бид хальсан дээр хийж чадаагүй. Монголд халь-саар кино хийчихээд тэр зардлаа нөхөж олно гэдэг үнэхээр хэцүү. Тийм учраас  HD форматын хамгийн өндөр төвшний буюу Full HD форматаар хийсэн. Гэхдээ энэ форматыг хальс руу буулгаж болдог юм билээ. Энэ утгаараа дэлхийн стандартад дөхсөн гэж би хувьдаа бодож байгаа.

-Өнгөрсөн жил “Номадс”-ын сүлжээгээр монгол киноны аян өрнөж байсан. Энэ жил “Би чамд хайртай”-гийн хоёрдугаар ангийг санаачиллаа...?
-Монгол киноны аяны тухайд үйлчлүүлэгчдээ орж ирэхэд байнга л байдаг дөрвөн хана угтаж байхаар өөр өөрийн өнгө аястай, шинэлэг орчин бий болгоё гэсэн зорилгоор санаачилсан юм. Тухайн үед 70-аад оны киноны өдрүүд гарч байвал тэр үеийн хоолоор үйлчлэх, зөөгч нар ч тэр үеийнхээр хувцаслахаас эхлээд арай шинэлэг байж чадсан байх.

-”Би чамд хайртай-2"-ийн дараа дахин монгол киноны хоёрдугаар ангийг хийх бодол байна уу?
-Бодсон зүйл алга. “Би чамд хайртай-2” бол “Номадс”-ын урлагийг дэмжиж байгаа гуравдахь төсөл. Бид дуучин Баярцэцэгийг байнга дэмждэг. Мөн өнгөрсөн жил дуучин Анхаа, хөгжмийн зохиолч Онон хоёртой хамтарч “Nomads Chill out” цомог гаргасан. Дараа жил уран зураг тал руугаа түлхүү ажиллах болов уу

Б.НЯМСҮРЭН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить закладкР¸ метадон в Ð‘Ð¸Ñ€ÑŽÑÐ¸Ð½Ñ ÐºÐµ купить Пятку Великие Луки Yum international russia купить марихуаР½Ð° Чухлома Дк дружба в чехове Ð¾Ñ„Ð¸Ñ†Ð¸Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ сайт Купить экстази в НововорР¾Ð½ÐµÐ¶ купить Марки Сатка ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ДмитриеР²Ðµ купить КристалР» Ð¡Ð°ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº что делают с героиноР¼ купить Мет Рошаль окси наркотиРº Спайс в Белёв ФенциклР¸Ð´Ð¸Ð½ в аптеке купить Гречка Томск СтатистР¸ÐºÐ° игрока zomzom налбуфиР½Ð¾Ð²Ð°Ñ зависимР¾ÑÑ‚ÑŒ Купить героин в Канск ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ наркотиРº из чего состоит купить морфин Курск ДагестаР½ÑÐºÐ°Ñ кухня ЗакладкР¸ шишки в Колпине галоперР¸Ð´Ð¾Ð» группа купить Гера БелорецРº Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в КедровыР¹ Купить закладкР¸ гашиш в ПолярноР¼ Героин в КондопоР³Ðµ Купить Шишки ак47 в СтерлитР°Ð¼Ð°Ðº ÐœÐ¾Ñ€Ð¾Ð·Ð¾Ð²Ñ Ðº купить Шмыг купить ЛСД Миасс купить Фен Полесск купить Кокс Рыбинск ЗакладкР¸ кокаин в ЛермонтР¾Ð²Ðµ Ð”ÐµÐ³Ð¸Ð´Ñ€Ð°Ñ ‚оры Реагент в Нижней Туре купить Витамин Орлов купить Экстази СосенскР¸Ð¹
IP:185.14.194.47  2018-06-30 20:30:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.