"Их өр"-өөр оролдож, Н.Энхбаярын үгүйлэх нь

2009/09/15
Share |

Орос тоглоом, Их өр ингэж үүсэв

Монголоос алдагдсан нийт газар нутгийн гуравны хоёр эдүгээ Оросын хил дотор байна. Оросууд дэлхийн цэвэр усны гүн цэнхэр их нөөц Байгаль нуур орчимд шивээлэн суурьшиж эхлэхэд Түшээт хан 16 мянган цэрэгтэй очжээ. Их буу, галт зэвсгийн өмнө махир нум, тахир сэлэм хүчин мөхөстөж, технологийн хоёр өөр эрин үеийн өрсөлдөөний дүнд өнөөгийн Буриадын газар нутаг Оросын хааны мэдэлд шилжсэн юм. Хаант засгийн үлдээсэн өв эзлэн түрэмгийлэх бодлогыг Зөвлөлтүүд залгамжлан авч, ов мэх, шууд хүч хэрэглэдэг арга барилаар төгөлдөршүүлсний бодит жишээ нь Тагна Урианхайг Монголоос үүрд таслан авсан явдал. Бөглүү Монголын бөглүү хязгаар Урианхайд тоглоомын засгийн газар байгуулан,  Зөвлөлт Оросын их өрх бүлд нэгтгэсэн юм. Гадаад Монголыг Хятадын салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэлцлийг монголчуудаас нууж хийж байсан зөвлөлтийнхөн урд талаа хамгаалах, Азийн шар чөтгөр япончуудад салам тавиулсан айдас түгшүүртээ автан бамбай жийрэг хийх, Хятадтай харилцах, хямд түүхий эд авах, Европын хөгжингүй нийгэмд бүтээгүй коммунизмын үрийг хоцрогдсон ард түмэнд тариалах зэрэг ашиг сонирхлынхоо хүрээнд Монголыг сүүдэртээ өмчлөн тусгаарласан юм. Монголчууд эхнээсээ Хятадаас туурга тусгаарлах, болж өгвөл Өвөрмонголтой нийлэх, шашин, төрөө мандуулах үндэсний ашиг сонирхлоор Орост хандсан ба төлбөрт нь коммунист загварыг хүлээн авч, зөвлөлтжсөн билээ.

Хорьдугаар зууны эхэнд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний уураг тархи, өөрийн гэсэн үзэл бодолтой цохилох зүрх бүхнийг нэг бол хятадууд, нөгөө бол оросууд хороож байлаа. Ханддорж, Намнансүрэнг хятад хор, Д.Бодоо, С.Данзанг орос урт гар хороосон. Д.Бодоог С.Данзангаар, С.Данзанг Дамбадоржоор, Дамбадорж ба бусдыг нь Х.Чойбалсангаар, Ардын намын өөрийн үзэл бодолтой хэсгийг Бошгыг халах залуучуудын эвлэлээр, баяныг нь ядуугаар нь, малчнаар ламыг нь устгуулсан. “Хүн алж, хүрээ талсан улаан цэргийг Монголоос гаргах шаардлага тавьсныхаа дараахан тушаалаасаа хусагдаж, Хүрээний гудмаар халамцуухан явдаг болсон Д.Сүхбаатар “хамрын ханиад” төдийхнөөр өөд болсон юм. Оросын харъяат Элбэгдорж Ренчино энэ тухай хойш матсаны дараахан цэргийн идэр залуу дарга хорвоог орхижээ. Зөвлөлтийн Дотоод явлын ардын комиссар Ягодагийн зуслан байсан газарт Монголын гурван Ерөнхий сайдын дурсгалд зориулсан бяцхан хөшөө бий. Тэр хавьд Монголын удирдагчдыг шинэ цэргүүдийн бай болгон, нохой шиг буудсан юм.     
 

Газар нутаг, хөрөнгө баялгийн төлөөх үзэл суртал, ашиг сонирхлын өрсөлдөөнд Оросууд өөрт ноогдох хувиа авахад нь Монгол хэрэгтэй байлаа. Дорнод, Европ, Төв, Дундад Ази, Африкт ч зөвлөлт маягийн улсыг байгуулах хүрээнд  Афганистан, Кубад хаясан үрснээс нь хэмжээгээр хамаагүй бага ч өөрийн нөлөөний БНМАУ-ыг аж үйлдвэржүүлэх, дэд бүтэц, холбоо харилцаа, эрүүл мэнд, боловсролын тогтолцоог буй болгоход хөрөнгө хаях бодит шаардлага оросуудад байв. Хагас сая хүнтэй, хорин сая малтай, дэлхийн соёл, боловсролоос гээгдсэн, бүдүүлэг таваарын мал аж ахуйтай Монголд 20 дугаар зуунд хорь шахам тэрбум долларын хөрөнгө оржээ. Дэлхийн талыг дагуулж явсан түүх, домгоос өөр юмгүй, хэдэн зуун жилийн тэртээд үлдэн хоцорсон Монголын тал нутагт  хот суурин, үйлдвэр завод босч, ташуур, хөөргөө багаж, үзэг, чагнуураар сольж, бүх нийтээр бичиг үсэгт тайлагдан, муу ч сайн ч улс орны зиндаанд хүрсэн. Мөхлийн ирмэг дээр байсан үндэстэн өсч үржин, залуужин эрүүлжиж, гэгээрэн  боловсорсны өртөг нь данс тооцоонд үлдсэн зээл тусламж, түүхэнд хараар бичигдсэн нийгмийн туршилтын үр дагавар байлаа. Шатаагсдан сүм, хороогдсон амь, асгарсан цус бүхний төлөөсөнд Монгол улс хөл дээрээ боссон юм.            

Их өр дууссан нь

Далан жил тогносон Зөвлөлтийн импери нуран унаж, арван таван толгой саллаа. Берлиний ханатай хамт социалист лагерь нурав. Оросууд Монголтой манатай болох нь тэр. Баавгайн савар суларч, Бөртэ чононууд бие дааж эхэллээ. Зөвлөлтийн залгамж Оросын гарт үлдсэн барьцаа нь шилжих рублийн зээл. Капитализмыг алгасах Зөвлөлтийн тулгасан загвараар бүтээсэн улс ард аж ахуйн систем, коммунизмыг байгуулах тэдний шууд заавраар шашин соёлоо сүйтгүүлсэн, их хэлмэгдэлд өртсөн, зарим мэдээгээр сая хүртэлх бүрэлдэхүүнтэй цэрэг, техникийг байрлуулсан ч төлбөр аваагүй, байгаль, орчноо хохироосон, мал, түүхий эдийг илэрхий шударга бус үнээр тооцон авч байсан зэрэг “хөзөр” монголчуудын гарт байсан юм. Тэглэж дуусгахад, харилцан шийдвэрлэхэд харгалзаж үзэх бодитой хүчин зүйлс байсан нь үнэн. Харин тэр бүхэн нь Их өрийг бүрэн үгүйсгэх шалтгаан биш байлаа. Хорьдугаар зууны хөрөнгө оруулалтаар боссон Эрдэнэт, Дархан, Багануур, төмөр зам, цахилгаан станцууд Их өрийн ул мөр биш бодит баримт нь. Гарт байсан хөзрөө харилцан буулт хийж, хамтран шийдвэрлэхэд ашиглахаасаа илүү буруутган чичилсэн, хохирол, гомдлоо илэрхийлсэн хэлбэрээр тавьж байсан нь сүүлчийн цэгийг хатгах боломж олгохгүй арав гаруй жилийг өнгөрөөсөн юм.     
 

     Тэдний л тулгасан загвар, шууд заавраар зээл тусламжийн хөрөнгийн ихээхэн хувийг материаллаг үйлдвэрлэлийн салбарт зарцуулсан ба зөвлөлт маягийн систем зах зээлийн өрсөлдөөнд цохигдсон зэрэг улс төр, эдийн засгийн бодит хүчин зүйлсийг монголчууд гаргаж тавьж байсан. Ерэн оноос эхэлсэн Их өрийг шийдвэрлэх хүчин чармайлт Д.Бямбасүрэнгээс Н.Энхбаярынх хүртэлх зургаан засгийн газар, П.Очирбат, Н.Баганбанди Ерөнхийлөгч нарыг залган улбаалсан 14 жилийн үйл явц байлаа. Өр дууссан хойно шүүмжлэгч болсон П.Очирбат ОХУ-ын шадар сайд Давыдовтай 85 хувийг нь тэглүүлж, 15 хувийг нь төлөх талаар 1995 онд тохирч байв. Арван таван хувь гэдэг нь 1,5-аас хоёр тэрбум доллар. Ийм их мөнгө төлөх чадвар ч байхгүй, урт хугацаанд баавгайн саварт базуулах хохиролтой тохиролцоо гэж үзсэн УИХ-ын дарга Н.Багабанди, Ерөнхий сайд П.Жасрай нар “П.Очирбатын 85 хувь”-ийг зөвшөөрсөнгүй. Нэг тэрбум доллар төлөөд, Их өрөөс чөлөөгдвөл түүхэн үйл явдал болно гэж үздэг Д.Бямбасүрэн Европоос ийм хэмжээний бадар гуйж байсан ч бүтээгүй, ийм зориулалтаар зээл өгөх “тэнэг” ч олдсонгүй. Их өрийг шийдвэрлэх Д.Бямбасүрэнгийн оролдлогын оргил нь 600 сая доллар төлөх санал. “Манай улс Дэлхийн банк, Олон улсын валютын санд гишүүнээр элсэнэ. Бидэнд тэр байгууллагууд мөнгө өгөхөөр нь бид танайд 600 сая доллар төлье” гэж Д.Бямбасүрэнг хэлэхэд оросууд” Тэр байгууллагууд гишүүнээр элслээ гэж мөнгө төлдөггүй юм аа” хэмээн гайхаж байсан удаатай. П.Очирбатын тохирч байснаас хоёр дахин бага л болохоос Монголын төлбөрийн чадварт ахадсан дүн. М.Энхсайханы Засгийн газар зөвлөлтийн цэргийн байгаль орчинд учруулсан хохирол гэдэг “хөзөр” гаргаж ирсэн нь Их өрийг хөнгөлөх бодитой шалтгааны нэг мөн байсан ч тухайн үедээ оросуудын цухлыг хөдөлгөснөөс цааш хэрэг болсонгүй. Ерээс 2004 он хүртэлх энэ бүх оролдлого, 70, 85 хувиас эхэлсэн хөнгөлүүлэх хувь хэмжээ бүгд нийлээд Их өрийг шийдвэрлэн дуусгах монголчуудын хүчин чармайлт.

Их өрийн нэвтэрхий толь, дэлгэрэнгүй лавлах болсон хүн нь Ерөнхий сайд агсан Пунцагийн Жасрай байлаа. Хашир улс төрч П.Жасрай хожим 2003 онд Их өрийг тэглэх Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтах хувь ерөөлтэй байжээ. Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргалын засгийн газар гадаад том асуудал барьж авах бололцоо багатай, хоног хугацаагаа сунгах л дотоод бэрхшээлдээ хөтлөгдсөн хэврэг, харилцагч тал ч тэдэнд итгэл муутай байсан учир “Их өр”-ийн сэдвээс тойрч зайлсхийхээр огцорцгоосон Сайд нарын танхим юм. 1996-2000 оны Ардчилсан холбоо эвслийн дөрвөн Засгийн газраас Их өртэй холбоотой үлдсэн зүйл гэвэл Оросын Ерөнхий сайд Сергей Степашины “70 хувийг чинь хүчингүй болгоё. Гучин хувийг нь төл” гэсэн түс тас үгтэй, түрэмгий захидал л байв

         Монголчуудын гарт өрийг хөнгөлөх сайн хөзөр бишгүй байсан ч “Хоёр улсын харилцааны түүхэн нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэсэн ерөнхий зарчим тохирсоноос хэтрээгүйгээр барахгүй П.Очирбат, Б.Ельцин нар “Зөвлөлтийн нүглийг Орос үүрэхгүй” гэсэн хамтарсан мэдэгдлийг 1993 онд гаргачихсан байлаа.
 Оросын Ерөнхийлөгч Путины 2000 оны, Ерөнхий сайд М.Касъяновын 2002 оны айлчлалаар өр шийдвэрлэхэд харгалзах зарчмыг тохирсон ч бүхнийг ахиад тэгээс эхлэх, өдийг хүртэл явсан ажил буцаад задрах ч эрсдэл хэвээр байсан юм. Ерөнхий сайд Н.Энхбаярын 2003 онд хийсэн айлчлал 1949 оноос хойш 34 удаагийн хэлэлцээгээр авсан, жил тутамд 100 саяар хүү нь нэмэгдэж байсан Их өрийг бүрэн тэглэхэд шийдвэрлэх цэгийг хатгалаа.  Н.Энхбаяр Их өрийн 98 хувийг тэглүүлж, үлдэх хоёр хувийг төлөн, бүрэн шийдвэрлэж дуусгах хатуу байр суурийг хүнд хэцүү нөхцөлд тавин, М.Касъяновтай муудалцжээ. М.Касъянов “Царская охота” зоогийн газарт болсон оройн хоолны үеэр Гадаа хэргийн дэд сайд Сү.Батболдын нүүр лүү бичиг цаас шидлэн уурлаж, хөнгөлөх хувийг 95 хувиас хэтрүүлэхгүй гэж зүтгэж байсан юм. Монголын Ерөнхий сайд 250 саяыг төлнө гэж, Оросын Засгийн газрын тэргүүн болохоор тэрбум доллар авна хэмээн зөрүүдэлгээж, гар барилгүй, “Баяртай” ч гэж хэлцгээлгүй салж байжээ. Оросууд ингэж хөнгөлснийхөө хариуд Эрдэнэт үйлдвэрийн 51-ээс ная хүртэлх хувийг нэхэх мэтээр хэлэлцээр хүнд хэцүү нөхцөлд явагдаж байв. Тухайн үеийн Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж, Байнгын хорооны дарга Т.Очирхүү, П.Жасрай, элчин сайд С.Баяр, Гадаад хэргийн дэд сайд Сү.Батболд, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн сангийн дарга Ц.Даваасүрэн нар хүнд хэцүү хэлэлцээрт оролцон, шөнө унтаж чадалгүй тарчилж байсан хүмүүс. Одоогийн Үндсэн хуулийн цэцийн дарга, тэр үеийн спикерийн орлогч сандруу Ж.Бямбадорж “Хэтэрхий хатуурхаж байж бүх зүйлийг баллачихлаа. Ямар нүүрээрээ харих юм бэ? гэж ундууцсанаа хүлээдэг. Яам бүхэнд нь Зөвлөлтийн мэргэжилтэн сууж, монгол сайдыг толгой түрүүгүй загнаж, сэхээтний голлох давхарга нь хойно сургууль соёл төгссөн, мэдээж эх хэлээр нь ярихдаа үргэлж дутан, тэдний л загвараар сэтгэсээр хэдэн үеийг туулсан нь “оросоос айх” заншлыг буй болгосон юм. Орос хэл, соёлыг орост дээрэлхүүлэхгүй хэмжээнд сурч эзэмших боломж жилдээ хорин мянгаараа очиж суралцдаг асан сэхээтэн, ажилчны армийн дийлэнхид нь байхгүй. Хатуу байр сууринаасаа ухрахгүй, биеэ барих, эмээх комплексгүйгээр тэвчээр заан зүтгэсний хүчинд урдах хундагатайгаа ч тулгалхгүй ёс алдан салж байсан М.Касъянов буулт хийж, Путин  хүлээн зөвшөөрлөө. Ингээд монголчууд 98 хувийг нь тэглүүлж, үлдсэн хоёр хувь 250 сая долларыг төлж, Их өрийг 100 хувь хааж цайруулах шийдвэрийг оросуудаар гаргуулж чадсан юм. 


 Ерөнхий сайд Н.Энхбаярт 2003 оны 12 дугаар сарын 31-нд ОХУ-ын Сангийн сайд А.Кудринээс 25-01-01/1229 дугаар бүхий албан тоот илгээж, Их өр дууссаныг мэдэгдсэн байна. Арав хоногийн дараа ОХУ-ын Засгийн газрын дарга М.Касъяновын 75п-П2 тоотыг Н.Энхбаярт хаяглан ирүүллээ. “Монгол Улсын Их өр гэж нэрлэгддэг, шилжих рублиэр илэрхийлэгдсэн Зөвлөлтийн зээлийн өрийн асуудал шийдэгдсэн” гэж уурлаж уулзаад, инээж салсан М.Касъянов бичжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс 2004 оны 2 дугаар сарын 19-нд Монголын Ерөнхийлөгч Н.Багабандид ирүүлсэн Пр/271 албан тоотоороо “Их өр дууссаныг нотлов. Внешэкономбанк өрийн данс хаагдсан мэдэгдлийг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар “0” үлдэгдэлтэй хуулгын хамт ирүүлжээ. Сангийн болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийнх нь албан тоот, өрийн данс хаагдсан банкны хуулга, тэг үлдэгдэл “Их өр” дуусгавар болсныг нотлох албан ёсны баримтууд юм.

Эх орны өр лүү өшиглөсөн “Их өр”-ийн улс төр

2004 он эхлэх мөчид “Их өрийн 98 хувийг хүчингүй болгуулж, 2 хувийг нь төлж, бүгд 100 хувь” дууссан үйл явдал ард түмний нэг хэсэг АН-д ашигтай ч, сонгуульд нь ашиггүй байлаа. Их өр дуусахад Их хурлын сонгууль эхэллээ.  Баавгайн савраас гарсны ач холбогдлыг ардчилагчид цаанаа бол сайн мэднэ. Хойд хөршөөсөө хараат бус Монголын төлөө өлсч жагсаж явсан хүмүүс шүү дээ. Иргэн бүрт  таван мянган доллар ноогдох, Дотоодын нийт бүтээгдэхүүнийг гурав нугалах их өрнөөс салж, Монголд хандах итгэлийг нэмж, улс төр, эдийн засгийн барьцаанаас мултарсны ач холбогдлыг тэд тооцолгүй яах вэ. Эхэндээ эсэргүүцэж л байх ёстой гэсэн зөнгөөрөө “Их өр” угаасаа байхгүй гэж зүтгэлээ. Ялангуяа “Их өр”-ийн хойноос хөөцөлдөөд олигтой үр дүнд хүрээгүй П.Очирбат, Д.Бямбасүрэн эхлээд шүүмжлэв. Өр байгаа учраас өөрсдөө 600 сая, тэрбум, хоёр тэрбумыг төлөөд салах талаар санал тавьж, тохиролцож байсан баримт сөхөгдсөнөөр эдний үг утгагүй боллоо. “Тавин сая доллар дундаас нь алга болсон” гэх “гарц” олтлоо бас ч гэж удсан юм. 2003 оны намар Америкаас ирсэн Ц.Элбэгдорж өвөл, хавар нь “Нүүх үү, үлдэх үү” лекц уншин, иргэдтэй уулзахдаа “Их өр”-өөс аль болох тойрч байсан ч хүмүүс асуух юм бол яах вэ гэж байгаад дундуур нь хариулах нэг “гарц” олж билээ. “Ерэн найман хувийг тэглэж, хоёр хувь нь болсон 250 сая долларыг төлөөд, өрнөөс сугарч гарсан нь зөв. Харин бэлэн мөнгөний оронд мах, арьс шир, ноос, ноолуур, АПУ-гийн архи, “Говь”-ийн бүтээгдэхүүн өгсөн бол бүр илүү ашигтай байсан” гэж Ц.Элбэгдорж хариулж байсан юм. 
М.Энхсайхан сайн стратегчийн хувьд эсрэг талынхаа гавъяатай ноцолдоод хэрэггүй, эдийн засагчийн хувьд өртэй байх ашиггүйг мэднэ. Хүчингүй болсон өрийн өөдөөс “Хүүхдийн мөнгө”-ийг гаргаж тавилаа. Оросын төрийн думаар шийдвэрлэх ёстой гэж авлагатай талын дотоод хэрэгт орж чадах юм шиг шаардлага тавьж үзээд, явахгүй болохоор нь орхичихсон юм. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан хоёрын энэ үйлдэл улс төрийн тэнэг алхам биш байсны үр дүнд нэг нь УИХ-ын сонгуульд олонх болоогүй ч үндсэндээ тэнцүүлсэн менежмент хийж, нөгөө нь Ерөнхий сайдын албыг хаших боломжийг олж авч байлаа.  
 

Харин тавин сая доллар алга болсон тухай домгийг илүү экстремист, өөрсдөө идсэн уусан асуудалд нэр холбогдож туршлагажихын зэрэгцээ өшиж хорссон одой хэв загвар, жижиг хэмжээ хэлбэртэй хэсэг хүн бодож олсон юм. Голомт банкинд Ардын банкыг ердөө таван сая төгрөгөөр худалдсан, “Бороо гоулд”-тай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэж бут авахуулж байсан Баабарыг нэг шар сонинд “Сангийн яамны арын хаалганд шөнийн цагаар “Зил-130” пүүлэн тулгаж байгаад, эхнэртэйгээ хоёул 27 тэрбумыг зөөж аваад явсан” гээд биччихсэнд нэлээд хүн үнэмшчихэж. Банкууд шил дараалан дампуурч, жилийн төсвийн алдагдал 100 сая доллар, эдийн засгийн өсөлт биш уналт хасах гурван хувьд хүрсэн зэрэг хямралт байдал ийм юманд итгэх цаг үе байлаа.
Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайд, банкны баримт байгаад ч 50 саяыг дундаас нь цохисон гэдэг шуугиан овоо тарлаа. Өр худалдах, Парисын клубын дундын этгээдээр дамжуулан зуучлуулах олон улсын зарчим, санхүүгийн үйлчилгээний  талаар огт мэдэхгүй, чөлөөт зах зээл, өрсөлдөөнийг дэмждэгээ 25 минут яриад, талх, элсэн чихрийн үнийг улсын комисс тогтоож байх ёстой гэж эцэст нь дүгнэдэг хамуурсан эдийн засагчидтай оронд сайхан тарган бор шувуу мөн. Оросын талын саналаар Чехийн “ФИД” группыг зуучлагчаар сонгосныг бор шувуун сүрэгт нийлүүлж нисгэлээ. Оросын Сангийн яам 2003 оны 3 дугаар сарын хэлэлцээрийн үеэр олон улсын жишгийн дагуу өрийн асуудлыг гурав дагч этгээдээр дамжуулан шийдвэрлүүлж байгаагаа ярьж, Чехийн “ФИД” группыг албан ёсоор санал болгосныг Монголын тал хүлээн авчээ. “ФИД” групп Лаос, Вьетнам, Чех, Словакийн өрийг зохицуулахад Оростой хамтарч ажиллаж байсан юм. Нэг ёсондоо оросууд хүссэн учраас “ФИД” ажиллажээ. Төрийн Думаар өр шийдүүлэх асуудлыг оруулсан бол цаг, ажиллагаа ихтэй, аль ч орны л адил телевизийн камерын өмнө улс төр хийх “эх орончид” нь ахиухан төлбөр ноогдуулахаар зүтгэх, урьд өмнө нь Оросын парламентаар хэлэлцүүлж шийдүүлсэн тохиолдол байхгүй зэрэг эрсдэл хүлээж байв.
Нарийн түвэгтэй санхүүгийн операци, ойлгоход яршигтай баримт паакт “50 сая доллар алга болсон гэх бор шувууг намнаж чадсангүй, эцсийн дүнд өглөгтэй байсан тал өвөр зуураа хэмлэлдэх нь Монголд ашиггүй тул Их өр тэглэсэн асуудлыг шалгах УИХ-ын Ажлын хэсгийг 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр бүх намын төлөөллийг оролцуулж бичиг, цаас нэг бүрийг ухуулж төнхүүлэх хэрэгтэй болсон юм. Э.Бат-Үүл, Б.Эрдэнэбат, Ж.Наранцацралт, С.Оюун, М.Энхсайхан нар дүгнэлтэнд гарын үсэг зурж, хууль зөрчигдөөгүйг хүлээн зөвшөөрчээ. Хамгийн шударга улс төрчдийн нэг гэгддэг Э.Бат-Үүл нүдээр харж, гараар барьсан баримт нотолгоо, Их өрөөр тоглох аюултайг мэдэх үндэсний эрх ашгийг дээдлэгчийн хувьд Д.Медведевийн айлчлалаас хойш сэргэсэн шуугианы үеэр буюу ердөө саяхан “Их өр байхгүй. Энхбаярын гавъяаг үнэлэх хэрэгтэй” гэж зангаргаа харуулсан ярилцлагыг телевизээр өглөө. 

Бамбаруушийн савар, “Монголросцветмет” хэмээх өнгөт сэдэв

Д.Медведевийн айлчлалын бэлтгэлийг хангахаар Москвад ажиллаад ирсэн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Дорлигжав Ц.Элбэгдоржийг “айлгачихжээ”. “Оросууд Их өр дуусаагүй гэж байна, уулзалтын үеэр ингэж хэллээ” хэмээн Монгол даяар дамжууллаа. Орост хуулийн дунд сургуульд сурч байгаад МУИС рүү шилжиж төгссөн Д.Дорлигжав тэдний өмнө комплекстой дундчуудын нэг хэвээрээ ч байж мэднэ. Үгүй ч байж мэднэ. Н.Энхбаяр нар 11,4 тэрбумын өрийг М.Касъянов, В.Путин нартай хэрэлдэн хэлэлцэн байж, 98 хувийг нь тэглүүлж, 2 хувийг нь төлөөд, зуун хувь цайруулан хаасан. Д.Дорлигжав Их өртэй харьцуулахад мянга дахин бага ч гэлээ Эрдэнэтийн 14 сая долларын цахилгааны төлбөрийг Оросын эрчим хүчний сүлжээний дарга А.Чубайстай ярилцан зөвшилцөн байж 800 мянган доллараар хааж байсан юм. Их өрийг Чехийн групп зуучилсан бол Эрдэнэтийн өглөгийг шийдэхэд Киприйн оффшор компани оролцсоноороо адилхан. Санхүүгийн зуучлалын тогтсон зарчим, үйлчилгээний ердийн төрөл. Д.Дорлигжавыг шагнадаггүй юм гэхэд шүүх, цагдаагаар шалгах хэрэггүй л байсан юм. Өнөөдөр хувь заяаны тохиолоор шалгагдсан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн, шалгуулсан Ц.Шаравдорж УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байна. 


  Их өр хэвээр байсан бол оронд нь Тавантолгойн асар баялаг кокс-нүүрсний орд, Дорнодын ураныг оросууд гуйж төлж, бусад улсуудтай өрсөлдөж биш гуядаж авах байсан. Тэдэнд монголчуудыг цаламдан барих оосор уяа гэвэл үе үе татвараар үнийг нь  өсгөдөг бензинээс  өөр юм бараг үлдсэнгүй. Халхголын дайны 70 жил их тус болох ч уяж тушиж чадахгүй. Тэгээд л “Монголросцветмет”-ийг саналаа. Их өр тэглэсэн баримтыг архиваас гаргаж, тоосыг нь гөвж аваад дотроос нь сэжүүр хайж олсон нь тэр. Москвад 2003 оны зургадугаар сард Их өрийг шийдвэрлэх зарчмыг тохирсон Ерөнхий сайд нарын “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 3-т “...тус нэгдлийн Монголросцветмет Монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэх зориулалтаар олгосон зээлийн өрийг чөлөөлж, үлдэгдлийг тус санамж бичгийн 3 дугаар заалтын дагуу зохицуулан шийдвэрлэх” гэжээ. Энэ заалтаар Их өртэй хамт “Монголросцветмет” Монголын талын хувийг бүрдүүлсэн зээл чөлөөлөгдсөн байна. Техникийн чанартай зүйл үлдсэн гэдэг нь “Монголросцветмет”-ийн талаарх шинэ хэлэлцээрийн төслийг бэлтгэн гарын үсэг зурах аж ахуйн нэгжийн ажил юм. Ердөө л энэ. Мөнгө төлөхгүй. Тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд Ч.Ганзориг, ялангуяа “Монголросцветмет”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хариуцлага. Тэд хөнгөлөлттэй орчинд ажиллах зорилгоор техникийн чанартай ажлыг гүйцэлдүүлээгүй бөгөөд нэг аж ахуйн нэгжийн таатай нөхцөлд орших сонирхлын төлөө зурагдаагүй үлдсэн гарын үсэг оросуудад далим болчихож байна. Оросын хэвлэлүүд “Манай Ерөнхийлөгч Халх голын байлдааны ойг ёс төдий тэмдэглэх далимаар хамгийн гол нь Монголын баялгийг олборлох эрхийг авахаар айлчилж байна” гэж эрээлэхгүй мэдээлж байсан юм. Өртэй байсан нь сүр бадруулж, нөхөн сонгуулиар улсаа барьж өгөхдөө тулж байхад оросууд техникийн чанартай үлдсэн зүйлийг Монголын зэс, алт, нүүрс, уранд хүргэх техник болгосон хэрэг. Орос хэл ойлгодог хүнд бол Д.Медведев өр дууссан, ганц нэг ул мөр үлдсэн л гэсэн юм.

Гэхдээ хоёр үзүүртэй үг унагасныг нь хөнжилдөө хөлөө жийлцэж байж нөмрөх юмгүй үлдэж мэдэх монголчууд шүүрч аваад үзэлцэж байгаа нь хөгийн бөгөөд гунигтай эд. Яг л ядуу нь баянаа, малчин нь ноёноо, ард нь ламаа, Галдан Бошигт нь Занабазараа, Галдан бошигтоо Түшээт хан, цахар түмэд нь, дөрвөд нь халхаа, халх нь буриадаа, С.Данзан нь Д.Бодоогоо, Х.Чойбалсан журмын нөхдөө, саяхны шүтэгчид нь Ю.Цэдэнбалаа,  монгол нь монголтойгоо нүдэлдсэн түүх давдагдах юм. “Тоглоом тоотой нь дээр” гэгч болж байна. Өр хүлээж авч цэнгэснээс өр дуусгаж шоудсан хэрэгтэй. Улстөрд байдаг л зүйл, өргүй гэдгээ өргөн олноороо мэдэх нь улам л баталгаа нотолгоо болно. Олон нийт дууссан өрийг шинээр хүлээж авахыг хүсэхгүй. Арван сая төгрөгийн зээлээ төлж барагдуулсан иргэнээс банк үндсэн биш нэг хавсралт бичгэн дээр зурагдаагүй үлдсэн гарын үсэг олоогүйн төлөө ахин мөнгө нэхэж болохгүй. Монголын олон нийтийг басна, доромжилно гэлээ гэхэд төлж хаагдчихсан өрөө ахиж нээгээд өгье гэж хэлэхгүй. Н.Энхбаярын өр биш. Эх орны өр. Н.Энхбаярт баярлалаа гэж хэлдэггүй юм гэхэд ядаж шороо цацахгүй байх нь хүн чанарын асуудал. Н.Энхбаяраас муу хүн Монголд байна уу? Унасан хойно нь өшиглөх улс төрд хүн чанар гэгч хөлийн хурууны чинээ. Үсэнд нь сор суусан, үнэн худлын дундуур сайнтай муутай нь туучсан, хийсэн юмтай, хэлэх ч үгтэй Н.Энхбаяраас муу улс төрч олдож өгдөггүй.
  Их өрийг сэргээж, эх орноо ширэнд боох санаатай, санаагүй үйлдлүүдээрээ  Н.Энхбаярыг жадлан эсэргүүцэгчид нь өөрсдөө түүнийг Их улс төрд эргүүлэн дуудах юм. Жижиг улс ч гэлээ том улс төрчидтэй байж, орос, хятад, америк, канадад дээрэлхүүлж загнуулах биш, дийлж байна гэж сагсуурч өвчигнөх бус эн тэнцүү харилцах, эрх ашгаа хамгаалах эрэлт хэрэгцээ байна. Үгүйсгэгчид нь хүртэл үгүйлэн санаж, харлуулагчид нь хүртэл харуулдан хүлээх Н.Энхбаяр амрах уу, ажиллах уу?       

Д.Бор

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить белый порошок КраснокР°Ð¼ÐµÐ½ÑÐº купить Хэш Вологда купить канабис в москве АмфетамР¸Ð½ закладкР¸ в собинке ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в МиллероР²Ðµ РастамаР½ сидс Купить Амфа МоршансРº ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в КопейскРµ купить Ганжа НерюнгрР¸ ÐœÐ¾Ð½Ð¾Ñ…Ð»Ð¾Ñ €Ð¸Ð´ иода — ВикипедР¸Ñ купить HOMER Урень Ð˜Ð½Ñ‚Ð¸Ð¼ÑÐ¸Ñ ‚и nl в обход блокироР²ÐºÐ¸ купить МЕФ Сычёвка Купить закладкР¸ россыпь в Ипатове купить План Волхов купить Пятку Удачный купить Хмурь Торжок легал Ð¼Ð°Ð³Ð°Ð·Ð¸Ð½Ñ ‹ Сколько стоит килограР¼Ð¼ героина Фены для волос, купить профессР¸Ð¾Ð½Ð°Ð»ÑŒÐ½Ñ‹ е фены, цены купить Кайф Коряжма купить Номер 1 Канск купить Гарик ЦивильсРº купить Тёмный Агрыз ХлорфенР¸Ð½Ð´Ð¾Ð» Рецепты амфетамР¸Ð½Ð° спайс москва закладкР¸ купить Пятку НовопавР»Ð¾Ð²ÑÐº Экстази в Фатеже
IP:5.62.159.41  2018-02-16 22:52:34
Tjkusenb I do not know how to fasten, http://u.wn.com/p/424363044/ umt_dongle_crack_setup_downloa d, http://u.wn.com/p/424373974/ ssc_cgl_2018_postponed_reason, http://u.wn.com/p/424341349/ dil_dil_deewana(mahi)_edius_so ngs_download, http://u.wn.com/p/424350137/ nicky_jam_j_balvin, http://u.wn.com/p/424387019/ 30_lagu_yg_cocok_untuk_dance, http://u.wn.com/p/424361427/ gta_san_andreas_cheats_android _game_download, http://u.wn.com/p/424349702/ pubg_hack_aimbot_working_news, http://u.wn.com/p/424358042/ cara_download_film_di_hp, http://u.wn.com/p/424356456/ new_gondi_mashup_2018_dj_anike t, http://u.wn.com/p/424394368/ my_private_sync_settings_intun e, http://u.wn.com/p/424402331/ mc_kevinho_simone_e_simaria_su a_musica, http://u.wn.com/p/424395256/ scooby_doo_pa_pa_ringtone_down load_mr_jatt, http://u.wn.com/p/424389130/ (10_mb)_download_tekken_5_intr o, http://u.wn.com/p/424376216/ download_&_install_mysql_8.0.1 1, http://u.wn.com/p/424365061/ 20th_century_fox_1994_remake_v 2, http://u.wn.com/p/424409799/ tamil_dubbed_hd_movies_free_do wnload_tamilrockers, http://u.wn.com/p/424400426/ download_naruto_x_boruto_ninja _voltage, http://u.wn.com/p/424385349/ how_to_download_bluray_tamil_m ovies, http://u.wn.com/p/424403961/ 10_mb_gta_san_andreas, http://u.wn.com/p/424369263/ install_mac_os_sierra_on_older _mac, http://u.wn.com/p/424348769/ herr_der_ringe_schlacht_um_mit telerde_download_chip, http://u.wn.com/p/424339865/ watch_aravinda_sametha_veera_r aghava_teaser_download, http://u.wn.com/p/424392626/ eset_nod32_antivirus_download, http://u.wn.com/p/424402448/ ram_ji_ke_naam_ka_diwana, http://u.wn.com/p/424389128/ download_fortnite_ios_beta, http://u.wn.com/p/424352413/ como_baixar_demo_do_fifa_19, http://u.wn.com/p/424368249/ 30_mb_download_the_best_androi d_games, http://u.wn.com/p/424400078/ download_fifa_14_mod_18_apk_da ta, http://u.wn.com/p/424362716/ fashion_promo_36781_-_after_ef fects_template_(motion_array), http://u.wn.com/p/424405125/ download_oppo_f5_usb_driver, http://u.wn.com/p/424386508/ xblballin_3.2_free_stealth_ser ver_17526, http://u.wn.com/p/424349943/ bolo_ta_ra_ra_dj_chandan, http://u.wn.com/p/424387366/ descargar_guía_del_pmbok_sext a_edicion, http://u.wn.com/p/424383827/ ancient_bee_movie_memes_clean, http://u.wn.com/p/424376245/ gta_sa_lite_for_nougat_mali, http://u.wn.com/p/424401854/ download_far_cry_3_highly_comp ressed, http://u.wn.com/p/424388567/ pessoal_já_já_trago_omar_rui z_letra, http://u.wn.com/p/424385318/ bolo_har_har_har_new_shivaay_r ingtone, http://u.wn.com/p/424364274/ ice_age_5_full_movie_in_hindi_ free_download_720p, http://u.wn.com/p/424399208/ save_whatsapp_video_photos_sam sung, http://u.wn.com/p/424379683/ como_descargar_def_jam_fight_f or_ny_para_pc_sin_emulador, http://u.wn.com/p/424382444/ mc_md_bdm_bonde_do_forro, http://u.wn.com/p/424386498/ download_harry_potter_kindle_b ooks_free, http://u.wn.com/p/424351411/ ap_dsc_notification_2018_urdu,
IP:37.230.213.95  2018-11-02 11:32:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.