Хүнийг залуужуулдаг мөнхийн ургамал Хөвсгөлөөс олдлоо

2009/09/16
Share |
Хүмүүс:
Хүнийг залуужуулдаг мөнхийн ургамал Хөвсгөлөөс олдлоо

Улаан-Уул сумын иргэн 86 настай А.Доржхандын цагаан үс нь  тас хараар солигдож, сохорсон нүд нь хараа орж, шинээр дөрвөн араа ургасан байна.Хөвсгөл аймагт хөгшин хүнийг залуужуулан анагаадаг  ховор ургамал илэрсэн гэх сургаар манай улсын нэртэй төртэй маарамба дооромбууд бие биенээсээ уралдан тийшээ хүлгийн жолоо залсан сурагтай.

Өндөр настай хүнийг эгээ л залуу хүн шиг болгодог, дотоод эрхтэнд нь хүртэл нөлөөлж залуужуулдаг ургамлыг нээн олж шинжлэх ухааны түүхэнд нэрээ үлдээгээд зогсохгүй уг газрыг өмчлөн авч баяжих гэсэн хүсэлтэй хүмүүс шил шилээ дараад Хөвсгөл рүү мордоцгоож байна гэнэ дээ.

Өнгөрсөн жилийн Оскарын шагналыг хуу хамсан “Бенжаминд тохиолдсон хачирхалтай явдал” гэдэг кинон дээр гардаг шиг өндөр настай хүн эргэн залуужсан хачирхалтай явдал саяхан Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд болжээ.

Тус сумын иргэн эдүгээ 86 нас хүрч буй А.Доржханд гуайн толгойны цагаан үс гэнэт хараар солигдож, шинээр дөрвөн араа ургаж, хэдэн жилийн өмнө хараагүй болсон нүд нь эргэн хараа орсон гайхалтай үйл явдал болжээ. Тэрбээр өөрөө ч чухам юунаас болоод ийнхүү үс нь тас хар болж, хараа ороод зогсохгүй ахиад араа шүд нь ургаж эхэлсэний учрыг сайн ойлгохгүй “Сонин юм. Ингээд л ургаад байх юм” хэмээн ярьж суугаа аж.

Эдүгээ 86 нас хүрч байгаа гэхэд Доржханд гуай залуу хүнээс дутахааргүй хөнгөн шингэн бөгөөд уулын хярд мацаж цэцэг ургамал хөөж явахдаа огтхон ч амьсгаадаж ядардаггүй юмсанж. Тэрбээр байнга уул хадаар явж, эмийн ургамал түүдэг маарамба хүн бөгөөд баруун солгойгүй ургамал түүж идээд явдаг учраас чухам ямар ургамал өөрт нь ийм ид шидээр үйлчилсэнийг ойлгохгүй байгаа аж. Магадгүй дотоод эрхтэн нь хүртэл алгуур залуужин шинэчлэгдсэн ч байж болох юм.
Хүн төрөлхтөний түүхэнд урьд өмнө огт гараагүй залуужих процесс явуулдаг, хүний генд хүчтэй нөлөөлдөг ямар нэгэн шидэт ургамал Хөвсгөлийн тайгад ургадаг байж магадгүй хэмээн уг хачирхалтай явдлыг сонссон эрдэмтэд дүгнэсэн байна. Иймээс хүнийг хөгшрүүлдэггүй мөнхийн ургамлын эрэлд янз бүрийн хүмүүс баг болон нэгдээд гарч оджээ.

Хэрвээ үнэхээр үл хөгшрүүлэх ургамал Хөвсгөлийн уулнаас олдох юм бол юун Оюу толгой түүнээс ч үнэтэй  ботаникийн хүрээлэн тэнд баригдаж манай улс долларыг тэрбум тэрбумаар нь хүүдийлэх буй за. Ямар ч байсан Кубын удирдагч Фидель Кастро, Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Чен Ир нарын хүмүүс хамгийн түрүүнд уг ургамалыг хэрэглэх захиалгаа ирүүлж  бөөн бөөн доллараар булах нь лавтай.

Тэдний араас дэлхийн бүх баячууд Хөвсгөлийн шидэт ургамалаас хүртэхийн тулд Монгол руу зорчин ирж оочер дараалал үүсгэн булаацалдаж олныг гайхашруулах ч юм бил үү. Богдын лүндэнд Монголоос ирээдүйд Майдарын орны ховор хүчтэй ургамал олдоно гэж бичсэн байдаг юм гэсэн. Тэрхүү шидтэй ургамал нь олдож байгаа ч юм бил үү хэмээн айж гайхсан хүмүүс Хөвсгөлөөр нэг байгаа аж. Тун удахгүй энэхүү хачин явдлын талаар гайхаш төрүүлсэн шинэ мэдээлэл сонсогдох буй за

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jktoio ôåí çàêëàäêè âîðîíåæ do not track Ð²ÐºÐ»ÑŽÑ‡Ð¸Ñ‚Ñ Œ Рейд по центру Уфы: реклама спайса, гаражи у детских садов, мусор и помойка легалайР·ÐµÑ€ форум россия способ приготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ñ насвай купить Гречка Ипатово фенотроР¿Ð¸Ð» по рецепту или нет Работа рядом с домом в Перми , высокая зарплатР°, ПредлагР°ÑŽ работу на ubu, № Ð½ÐµÐ²Ð¸Ð´Ð¸Ð¼Ñ ‹Ð¹ Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ это çàêëàäêè ñîëè ñêîðîñòè â òîìñêå Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в КраснодР°Ñ€Ðµ ЗакладкР¸ реагент в Москве Купить Кокаин в СлавгорР¾Ð´Ðµ купить КристалР» СалехарР´ Купить закладкР¸ лирика в Бикине ТрамадоР» в ГусинооР·Ñ‘Ñ€ÑÐºÐµ купить BARCELONA Ð‘Ð¾Ð³Ð¾Ñ€Ð¾Ð´Ñ Ðº Купить закладкР¸ гашиш в МихайлоР²ÐºÐµ êóïèòü ýêñòàçè ïðàãå сколько в крови Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ‚ÑÑ  трамадоР» Купить закладкР¸ шишки ак47 в АрмянсьРºÐµ купить Гаш НовоаннР¸Ð½ÑÐºÐ¸Ð¹ закладкР° реперов и марок ВизуальР½Ñ‹Ðµ закладкР¸ Яндекс: установРºÐ°, настройРºÐ°, восстанР¾Ð²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ как пахнет гашиш Метадон, в ХарьковРµ метадон купить в москве çàêëàäêà ñîëè ôîòî энергетР¸Ñ‡ÐµÑÐºÐ¸Ðµ порошки микс москва закладкР° купить спайс тюмень доска для резки xavax spice стеклянР½Ð°Ñ из чего делают метадон купить Кокс НовоалеРºÑÐ°Ð½Ð´Ñ€Ð¾Ð² ск статистР¸ÐºÐ° употребР»ÐµÐ½Ð¸Ñ наркотиРºÐ¾Ð² по странам Купить героин в Фатеж
IP:79.110.28.86  2017-12-25 23:34:14
Отгон Ямар нэртэй ургамал вэ?
IP:202.9.40.205  2018-02-03 20:07:07
ikiijk rFUBusxmpjslzcoltq, [url=http://xwizzhjrsguu.com/] xwizzhjrsguu[/url], [link=http://rymkaycgfstg.com/ ]rymkaycgfstg[/link], http://jfuvarkjwpay.com/
IP:31.184.238.210  2019-07-18 16:25:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.