Солонгосчууд С.Баярт элэгний С вирусын идэвхжил, хөлний зөөлөн эдийн гэмтэл гэсэн онош тавьжээ

2009/09/16
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
Солонгосчууд С.Баярт элэгний С вирусын идэвхжил, хөлний зөөлөн эдийн гэмтэл гэсэн онош тавьжээ

Засгийн газрын тэргvvний эрvvл мэнд доройтон Солонгос улсыг зориод хоёр долоо хоног өнгөрлөө. Энэ хугацаанд тvvний өвчний тухай элдэв мэдээлэл хэвлэлvvдээр цацагдаж, гvйцэтгэх засаглалын тэргvvний эрvvл мэндэд иргэд санаа зовнисон. Нэг хэсэг нь өнгөрсөн хаврын бэртэл нь сэдэрсэн гэж мэдээлсэн бол зарим нь хөлөө хугалсан, элэг нь өвчилсөн гэж байв. Монголчуудын хонгилын vзvvрийн гэрэл болоод буй Оюутолгойн гэрээ болон өвөлжилт, ургац хураалт зэрэг цаг vеийн чухал ажлууд эзэнгvй Засгийн хоолойгоор татаж, зуун задгай жаран хагархай хvлээж буй юм. Мориндоо мордоод дэлхийг эзэлж байсан өвөг дээдсээрээ бахархаж, "Морьтой Монгол" хэмээн өөрсдийгөө цоллодог бидний Ерөнхий сайд нь өнгөрсөн хавар мориноос унаж нуруундаа бэртэл авсан. Өөрийн улсын эрvvл мэндийн салбарынханд өчvvхэн ч итгэдэгтvй дээдсийн жишгээр тэрээр Солонгос улсыг зорьж, хангvг эмч нарт "хадаг өвөртлөн" мөргөсөн юм. Vнэн худал нь мэдэгдэхгvй явган vг чихнээс чихэнд дамжин хоёр долоо хоногийн турш элдэв мэдээлэл цацагдаж буйд албан ёсны хариулт өгөхөөр Эрvvл мэндийн сайд С.Ламбаа өчигдөр сэтгvvлчдийг цуглуулж Ерөнхий сайдын биеийн байдал болон, өвчний оношийн талаар мэдээллээ.

Эрvvл мэндийн сайд С.Ламбаа "Ерөнхий сайд С.Баяр нурууны гэмтлээ vзvvлэхээр хэдхэн хоногийн хугацаатай Солонгос улс руу явсан юм. Гэтэл нурууны гэмтлээ оношлуулах vеэр элэгний С вирусын идэвхжил өндөр байна гэсэн онош гарсан тул тус улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Ерөнхий сайдаар томилогдсоны дараахан хоёрдугаар эмнэлэгт иж бvрэн шинжилгээ, оношлогоо хийлгэдэг журмын дагуу оношлуулахад С вирус илэрч байсан. Хөлний зөөлөн эдийн гэмтлийг эмчлvvлэх шаардлагатай байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажлын ачааллаас шалтгаалан эмчилгээ хийлгэж чадаагvй юм билээ. Би Эрvvл мэндийн сайдын хувьд эмчилгээ нэн даруй хийлгэх шаардлагатай гэж зөвлөсөн" хэмээв. Ерөнхий сайд С.Баяр энэ сарын 21-нд эмчилгээгээ дуусгаад 23-нд эх орондоо ирж ажилдаа орох ажээ. Хуучнаар сайд нарын эмнэлэг буюу төр засгийнханд vйлчилдэг Клиникийн хоёрдугаар эмнэпгийн дарга С.Баясгалан хэвлэлийн хуралд оролцож, Засгийн газрын тэргvvний өвчний талаар сэтгvvлчдийн асуултад хариулсан юм.

-Хоёр жилийн өмнө С вирустай гэж оношлогдсон Ерөнхий сайдад ямар эмчилгээ хийж байсан 6э? Дэглэм барьж байсан уу?
Г.Баясгалан: 40-60 насныхны ихэнх нь хvvхэд байхдаа халдварт шар өвчнөөр өвчилж байсны ул мөр энэхvv элэгний С вирусын халдвар юм. Нэг удаагийн тариур гараагvй тэр vед С вирус тариураар дамжин халдварлаж байсан. Энэхvv вирус идэвхжвэл элэгний хатуурал буюу церроз болж элгийг өвчлvvлдэг. Ерөнхий сайд С.Баяр хvvхэд байхдаа шарлаж байсан юм билээ. Тvvнд өдөр тутмын элэг хамгаалах эмчилгээ хийж байсан. Гэвч энэхvv С вирус идэвхжих нь хувь хvний ачаалал, ажлын стрессээс vvдэлтэй байдаг. Одоогоор тvvний элгэнд хатуурлын шинж тэмдэг илрээгvй. Эмчилгээгээ vр дvнтэй хийлгэж чадвал эрvvл болно.

С.Ламбаа: -С.баяр Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа таван хоног л амарсан. Ерөнхий сайдыг архи дарс хэрэглэснээс элгээ өвчлvvлсэн хэмээн зарим хэвлэлvvд бичсэн байна лээ. Төрийн тусгай хамгаалалтад байдаг, олны нvдэнд ил амьдардаг хvнд тэгж явах боломж байхгvй. Тvvнийг архи уудаг гэж гvтгэж, гvжирдэх шаардлагагvй.

-Автомашины ослоос болж хөл нь хугарсан гэж vнэн vv?
С.Ламбаа: -Хөлний зөөлөн эдийн гэмтэлтай байгаа. Эмчилгээний дэглэм барйхгvй бол сэдэрч магадгvй.

-Хэзээ хөл нь гэмтсэн юм бэ. Өнгөрсөн жил нурууны гэмтлээс өөр гэмтэлгvй гэж байсан шvv дээ?
-Энэ гэмтлийг өнгөрсөн хоёрдугаар сард авсан.

-Тvvний гэмтлийг манай улсад оношлох боломж бий юу. Эмчилгээний зардлыг хаанаас санхvvжvvлж байгаа вэ?
С.Ламбаа: -Нурууны гэмтлээ Солонгост оношлуулсан тул тухайн эмнэлэгт эмчлvvлж оношлуулах журамтай юм билээ, Тэр дагуу Солонгос улс руу эмчлvvлэхээр явсан. Төрийн албан хаагчийн эмчилгээний зардлын 60 хувийг төр хариуцдаг. Ерөнхий сайдын хувьд төрийн мөнгөөр эмчилгээ хийлгэх журам байдаг. Гэвч тvvний эмчилгээ, оношлогооны зардлыг санхvvжvvлсэн тухай тогтоол гараагvй. Харин төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу хамт явсан хvмvvсийн зардлыг төсвийн хөрөнгөөс гаргасан. Ерөнхий сайдын биеийн байдлын талаар цацагдаж байсан таагvй мэдээллvvдэд ийм хариулт өглөө.

Элэгний С вирусийг эмчлэх интерферрон хэмээх эмчилгээний арга анагаах ухаанд нэвтрээд удаагvй байгаа гэнэ. Энэ аргаар төгс эмчлэгддэггvй гэж vздэг байсан элэгний С вирусыг устгахын тулд олон vе шаттайгаар бvтэн жилийн турш эмчлvvлэх шаардлагатай байдаг ажээ, Тэр жишгээр Ерөнхий сайд С.Баяр удаан хугацаанд интерферрон аргаар эмчлvvлэх шаардлагатай болжээ. Харин манай улсын энгийн иргэд энэхvv эмчилгээний аргаар эмчлvvлэхэд "хол" байгаа гэж хоёрдугаар эмнэлгийн дарга Г.Баясгалан хэлсэн. Улсын эмнэлгvvдэд эмчилгээний зардлыг даах хөрөнгө байдаггvй юм байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Реагент в Усть-кут
IP:46.161.60.105  2018-03-03 15:37:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.