Эрүүл мэндийн сайд С.Ламбаа: Хоёр жилийн өмнө элэгний С вирустай гэж оношлогдсон ч эмчилгээ хийлгэж чадалгүй өдий хүрсэн

2009/09/16
Share |
Хүмүүс: Самбуу Ламбаа | 
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа: Хоёр жилийн өмнө элэгний С вирустай гэж оношлогдсон ч эмчилгээ хийлгэж чадалгүй өдий хүрсэн

 

Засгийн газрын тэргүүний эрүүл мэнд доройтон Солонгос улсыг зориод хоёр долоо хоног өнгөрлөө. Энэ хугацаанд түүний өвчний тухай элдэв мэдээлэл хэвлэлүүдээр  цацагдаж, гүйцэтгэх засаглалын тэргүүний эрүүл мэндэд иргэд санаа зовнисон. Нэг хэсэг нь өнгөрсөн хаврын бэртэл нь сэдэрсэн гэж мэдээлсэн бол зарим нь  хөлөө хугалсан, элэг нь өвчилсөн гэж байв. Монголчуудын хон-гилын үзүүрийн гэрэл болоод буй Оюутолгойн гэрээ болон өвөлжилт, ургац хураалт зэрэг цаг үеийн чухал ажлууд эзэнгүй Засгийн хоолойгоор татаж, зуун задгай жаран хагархай хүлээж буй юм. Мориндоо мордоод дэлхийг эзэлж байсан өвөг дээдсээрээ бахархаж, “Морьтой Монгол” хэмээн өөрсдийгөө цоллодог бидний Ерөнхий сайд  нь өнгөрсөн хавар мориноос унаж нуруундаа бэртэл авсан. Өөрийн улсын эрүүл мэндийн салбарынханд өчүүхэн ч итгэдэггүй дээдсийн жишгээр тэрээр Солонгос улсыг зорьж, хангүг эмч нарт “хадаг өвөртлөн” мөргөсөн юм. Үнэн худал нь мэдэгдэхгүй явган үг чихнээс чихэнд дамжин хоёр долоо хоногийн турш элдэв мэдээлэл цацагдаж буйд албан ёсны хариулт өгөхөөр  Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өчигдөр сэтгүүлчдийг цуглуулж Ерөнхий сайдын биеийн байдал болон, өвчний оношийн талаар  мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа: “Ерөнхий сайд С.Баяр нурууны гэмтлээ үзүүлэхээр хэдхэн хоногийн хугацаатай Солонгос улс руу явсан юм. Гэтэл нурууны гэмтлээ оношлуулах үеэр элэгний С вирусын идэвхжил өндөр байна гэсэн онош гарсан тул тус улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Ерөнхий сайдаар томилогдсоны дараахан хоёрдугаар эмнэлэгт иж бүрэн шинжилгээ, оношлогоо хийлгэдэг журмын дагуу оношлуулахад С вирус илэрч байсан. Хөлний зөөлөн эдийн гэмтлийг эмчлүүлэх шаардлагатай байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажлын ачааллаас шалтгаалан эмчилгээ хийлгэж чадаагүй юм билээ. Би Эрүүл мэндийн сайдын хувьд эмчилгээ нэн даруй хийлгэх шаардлагатай гэж зөвлөсөн” хэмээв.

Ерөнхий сайд С.Баяр энэ сарын 21-нд эмчилгээгээ дуусгаад 23-нд эх орондоо ирж ажилдаа орох ажээ. Хуучнаар сайд нарын эмнэлэг буюу төр засгийнханд үйлчилдэг Клиникийн хоёрдугаар эмнэлгийн дарга Г.Баясгалан хэвлэлийн хуралд оролцож, Засгийн газрын тэргүүний өвчний талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Хоёр жилийн өмнө С вирустай гэж оношлогдсон Ерөнхий сайдад ямар эмчилгээ хийж байсан бэ? Дэглэм барьж байсан уу?

Г.Баясгалан: 40-60 насныхны ихэнх нь хүүхэд байхдаа халдварт шар өвчнөөр өвчилж байсны ул мөр энэхүү элэгний С вирусын халдвар юм. Нэг удаагийн тариур гараагүй тэр үед С вирус тариураар дамжин халдварлаж байсан. Энэхүү вирус идэвхжвэл элэгний хатуурал буюу  церроз болж элгийг өвчлүүлдэг. Ерөнхий сайд С.Баяр хүүхэд байхдаа шарлаж байсан юм билээ. Түүнд өдөр тутмын элэг хамгаалах эмчилгээ хийж байсан. Гэвч энэхүү С вирус идэвхжих нь хувь хүний ачаалал, ажлын стрессээс үүдэлтэй байдаг. Одоогоор түүний элгэнд хатуурлын шинж тэмдэг илрээгүй. Эмчилгээгээ үр дүнтэй хийлгэж чадвал эрүүл болно.

С.Ламбаа: -С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа таван хоног л амарсан. Ерөнхий сайдыг архи дарс хэрэглэснээс элгээ өвчлүүлсэн хэмээн зарим хэвлэлүүд бичсэн байна лээ. Төрийн тусгай хамгаалалтад байдаг, олны нүдэнд ил амьдардаг хүнд тэгж явах боломж байхгүй. Түүнийг архи уудаг гэж гүтгэж, гүжирдэх шаардлагагүй.

-Автомашины ослоос болж хөл нь хугарсан гэж үнэн үү?

С.Ламбаа: -Хөлний зөөлөн эдийн гэмтэлтай байгаа. Эмчилгээний дэглэм барихгүй бол сэдэрч магадгүй.

-Хэзээ хөл нь гэмтсэн юм бэ. Өнгөрсөн жил нурууны гэмтлээс өөр гэмтэлгүй гэж байсан шүү дээ?

-Энэ гэмтлийг өнгөрсөн хоёрдугаар сард авсан.

-Түүний гэмтлийг манай улсад оношлох боломж бий юу. Эмчилгээний зардлыг хаанаас санхүүжүүлж байгаа вэ?

С.Ламбаа: -Нурууны гэмтлээ Солонгост оношлуулсан тул тухайн эмнэлэгт эмчлүүлж оношлуулах журамтай юм билээ. Тэр дагуу Солонгос улс руу эмчлүүлэхээр явсан. Төрийн албан хаагчийн эмчилгээний зардлын 60 хувийг төр хариуцдаг. Ерөнхий сайдын хувьд төрийн мөнгөөр эмчилгээ хийлгэх журам байдаг. Гэвч түүний эмчилгээ, оношлогооны зардлыг санхүүжүүлсэн тухай тогтоол гараагүй. Харин төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу хамт явсан хүмүүсийн зардлыг төсвийн хөрөнгөөс гаргасан.

Ерөнхий сайдын биеийн байдлын талаар цацагдаж байсан таагүй мэдээллүүдэд ийм хариулт өглөө.  Элэгний С вирусийг эмчлэх интерферрон хэмээх эмчилгээний арга анагаах ухаанд нэвтрээд удаагүй байгаа гэнэ. Энэ аргаар төгс эмчлэгддэггүй гэж үздэг байсан элэгний С вирусыг устгахын тулд олон үе шаттайгаар бүтэн жилийн турш эмчлүүлэх шаардлагатай байдаг ажээ. Тэр жишгээр Ерөнхий сайд С.Баяр удаан хугацаанд интерферрон аргаар эмчлүүлэх шаардлагатай болжээ.

Харин манай улсын энгийн иргэд энэхүү эмчилгээний аргаар эмчлүүлэхэд “хол” байгаа гэж хоёрдугаар эмнэлгийн дарга Г.Баясгалан хэлсэн. Улсын эмнэлгүүдэд эмчилгээний зардлыг даах хөрөнгө байдаггүй юм байна.

Б.ЖАВЗАА

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas ìàãàçèí çàêëàäîê â òåëåãðàììå купить Героин ÐÐ¸Ð¶Ð½ÐµÐ²Ð°Ñ €Ñ‚овск Купить НаркотиРºÐ¸ в МалоархР°Ð½Ð³ÐµÐ»ÑŒÑÐº е Спайс в Ревда ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в КулебакР¸ купить Гречка Обь купить Амфа Ершов сайты с закладкР°Ð¼Ð¸ соли харьков как сварить амфетамР¸Ð½ дома ñêîðîñòü ïî çàêëàäêå â èðêóòñêå купить Гарик Ð§ÐµÑ€Ð½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº Героин в НабережР½Ð¾Ð¹ Челны купить МЁД Семёнов папавер мак купить IKEA НовосибР¸Ñ€ÑÐº торч ру феназепР°Ð¼ амфетамР¸Ð½ своими руками Shamarc biz в обход блокироР²ÐºÐ¸ роскомнР°Ð´Ð·Ð¾Ñ€Ð° çàêëàäêè ñïàéñ â êðàñíîäàðå высоцкиР¹ морфин купить ГертрудР° Малмыж Купить Кокаин в ЗеленодР¾Ð»ÑŒÑÐºÐµ чем пахнет кокаин соль php Чай мате, мате де кока как приготоР²Ð¸Ñ‚ÑŒ насвай ЗакладкР¸ стаф в Судогде ñîëü çàêëàäêè îäåññà Как правильР½Ð¾ курить через бонг торчу нет краснозР½Ð°Ð¼ÐµÐ½ÑÐº наркотиРºÐ¸ что такое водник для курения купить Кайф КрасносР»Ð¾Ð±Ð¾Ð´ÑÐº СофийскР¸Ð¹ собор закладкР° соль рязань купить МефедроР½ ПохвистР½ÐµÐ²Ð¾
IP:5.62.159.231  2017-12-26 23:40:08
ljctibkehub cZRw6Dapcetinypfkm, [url=http://difimamsdgpl.com/] difimamsdgpl[/url], [link=http://zyarzlpnhhsp.com/ ]zyarzlpnhhsp[/link], http://wseuhnqsqlie.com/
IP:5.188.211.16  2019-01-06 05:55:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.