МАХН-ын тавын даваа

2009/09/17
Share |
МАХН-ын тавын даваа

Нөхөн сонгуульд хэнийг сойхоо шийдвэрлэх МАХН-ын дотоод сонгууль энэ долоо хоногийн эцсээр албан ёсоор эхэлнэ. Нэр дэвшигчийг нам дотор нь таван даваа хүлээж байна. Нэгийн даваа нь намын үүр. Чингэлтэй дүүргийн арван есөн намын үүр тус бүр тав хүртэлх дэвшигчийг нэрлэх эрхтэй юм. Баасан гаригт буюу 9 дүгээр 19-нөөс эхлэн намын үүрүүд хуралдахаар товложээ. Бүх үүрүүд нэгэн цаг мөчид хурлаа эхлэхээр тогтсон байна. Өнөөдөр ийм цаг товлож хуралдахыг Нийслэлийн нам нь үүрүүддээ үүрэгджээ.

Үүрүүдээс ирсэн нэрс дүүргийн хороо, Нийслэлийн намын тэргүүлэгчдээр дамжиж шигшигдээд, Удирдах зөвлөлийн шатанд хүрнэ. Тэндээс МАХН-ын Бага хуралд хоёр хүртэлх нэр дэвшигчийг санал болгох  дүрэм журамтай юм байна. Тавын даваанд буюу Бага хурлын үеэр танхимаас шууд нэр дэвших эрх ч дүрмээр нээлттэй ажээ. Нэр дэвшигчийг эцэслэн тодруулах сүүлчийн даваа болсон МАХН-ын Бага хурлыг энэ сарын 25-нд товлон зарлаад байгаа юм.

Хэдийгээр ардчилсан хэв маягийн дүрэм журамтай ч хэлбэр төдий мөрдөх, дээдэх шатнаас нь тулгаж зааварлах байдал ажиглагдаж байна. Бидэнд ирсэн мэдээллээр намын үүрийн даргыг дуудаж авчран, хэнийг гаргах талаар зааварчилгаа өгөх гэсэн оролдлого нэг биш гарчээ.

Нөхөн сонгуульд албан бусаар БСШУ-ны сайд нарын зургаан хүний нэрийг хэвлэлээр зориуд түгээсэн боловч “горилогсдын багийн ахлагч” Ё.Отгонбаяр Энэтхэг рүү мордохынхоо өмнө наймдугаар сарын 14-нд “Би нэр дэвшихгүй. Чингэлтэй дүүрэгт нэр дэвших бодол өмнө нь ч байгаагүй, одоо ч алга” гэж мэдэгдсэн. Ё.Отгонбаяраас бусад нь дүүргийн экс засаг дарга, орлогч, хотын захиргааны ажилтан, намын аппаратын албадын дарга “шинэчүүд” байгаа бөгөөд хэвлэлд нэр нь гарахад л хангалттай хүн ч байна. Нийгмээ байг гэхэд намын гишүүд нь байтугай намын байрныхаа жижүүрт ч сайн танил болж амжаагүй залуучуудын дэврүүн сэтгэлийг түлхүүрдэж хөзрийн мод маягаар “нэр дэвшүүл-жээ”.

Ё.Отгонбаяр биш харин адилхан хамтарсан засгийн газрын гишүүн, Оюутолгойн гэрээг монголчууд өөрсдийнхөө өмч баялгаас ердөө 34 хувийг нь худалдаж авахаар хийж байгаа Д.Зоригтыг дэвшүүлэх хуйвалдаан боловсорсон тухай баримт нэг биш байна. Иргэний нийгэм, газар шорооны төлөөх хөдөлгөөн, эрдэмтэн судлаачид, парламентад суудалгүй намуудын зүгээс эсэргүүцэл шүүмжлэл их, УИХ-ын ээлжит бус чуулганаар гэрээнд нийцүүлж баталсан дөрвөн хуулийн өөрчлөлтийг Л.Цог тэргүүтэй хуульчид Үндсэн хуулийн цэцэд өгчихөөд байгаа зэрэг нь Д.Зоригтод эрхэм гишүүний эрх олгох шалтгаан болжээ. Ард түмэн ашигт малтмалаасаа 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэдэг стратегийн байр суурь өчигдрийн “дайсан”-уудыг ч нэгтгэж, уржигдрын анд нарыг ч салгаж байгаа зарчмын зөрүү ба нийлэгшил юм. Үүний зэрэгцээ АН-ын дарга Н.Алтанхуяг нэр дэвшигчийг тодруулахад зөвшилцөх эрхтэйн хувьд хамтарсан Засгийн газрын амин чухал асуудал болсон Оюутолгойн гэрээг гардан байгуулсан “журмын нөхөр”-өө элдвээр гоочлохгүй байх талыг ч тооцсон байж таарна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр одоогоор нөхөн сонгуульд оролцоно гэж шууд мэдэгдээгүй, бас үгүйсгээгүй байгаа бөгөөд нийгэмд танигдсан, хат туршлага хуримтлуулсан энэ улс төрчийн нэр дэвших эсэх нь өөрөө том асуултын тэмдэг болоод байна. “Хүч, боломж, мэдлэг боловсролын аль аль нь байна. Хүчин зүтгэх сэтгэл, туршлага ч байна. Өглөө бүхэн шинийг сэдэж, өдөр бүхэн ажил хийнэ. Биеийн амрыг харах нас болоогүй, хувийн жаргалын эрхэмлэх хүсэл алга” гэж тамга хүлээлцэхийнхээ өмнө тэр хэлж байлаа. “Миний туршлага, миний мэдлэг боловсрол, миний гадаадад танигдсан нэр хүндийг улс орон маань ашиглах ёстой гэвэл би байгаа бүхнээ өгөх ёстой. Татгалзах эрх байхгүй” гэж хэлсэн үгээрээ үүсээд байгаа хүлээлтийг улам нэмж орхив. 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Удирдах зөвлөлдөө хандан, Н.Энхбаярын гишүүнчлэлийг сэргээх талаар албан ёсны мэдээлэл хийжээ. Н.Энхбаярыг дэвшчих вий гэсэн айдас дэвжээн дээр гарч ирээгүй байхад нь л  түүний гишүүнчлэлийг сэргээхгүй нь гэх зэргээр тааж буудахад хүргэсэн бөгөөд “генсек”-ийн мэдээллээр сум байгаа оноогүйг нотлов. Аравдугаар ангийн хүүхдүүдийг бөөндөж намд элсүүлдэг болсон цагт МАХН-ыг удирдаж, удаа дараа шат шатны сонгуульд ялуулж, төрийн өндөр албан тушаалыг хашсан хүний гишүүнчлэл сэргэх эсэхээр хөөцөлдөх нь гэнэн хэрэг.

Нэр дэвшүүлэх процесс эхлэхээс өмнө найрч эхэлсэн хор олон хүнийг элдэв чөлөө авахад хүргэлээ. МАХН-ын хүчин төгөлдөр дүрэм жинхэнэ утгаараа хэрэгждэг эсэх, улс төрийн байгууллагын тулгуур болсон эгэл жирийн гишүүдийнх нь олонхийн санал эцсийн шийдвэрт тусгалаа олдог эсэх зэрэг олон шалгуур нөхөн сонгуулиар тодорно. Энгийн гишүүдийн санаа бодол нь нийгмийн сэтгэл зүйн нөлөөгүй толь. Нөлөөгүй тусгал нь хэн олонд танигдсан, хүчтэй улс төрч вэ, аль нь амлаад орхичихдоггүй, ажил хэрэг болгодог билээ гэх зэргээр ялалт амжилт байгуулах магадлалыг нь хардаг. Чингэлтэйнхэн Ерөнхийлөгч нарыг сонгодог том ч тойрог. Намыг бус хүнийг үнэлдэг иргэд. Ийм энгийн бөгөөд “үнэн”-ийг төөрөгдүүлэх “жинхэнэ судалгаа” ч хийгдэж байгаа гэж байна. Зарим “нэр дэвшигч”-ийг намын гишүүд нь мэдэж амжаагүй байхад нийгэм таньчихсан байх мэтийн сонин дүнтэй “судалгаа” гарч мэднэ. Тэгэхдээ нийгмийн захиалгыг огт байхгүй мэт баллуурдах нь юу л бол

Б.Уянга

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop ãäå êóïèòü ýêñòàçè â ïðàãå ЗакладкР¸ реагент в Кизляре ЗакладкР¸ лирика в ПетровсРºÐµ Реагент в МихайлоР²ÑÐºÐµ ЗакладкР¸ трамадоР» вБогданР¾Ð²Ð¸Ñ‡Ðµ Ск кристалР»Ñ‹ нижний новгороР´ Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ÐšÐ¾Ð½ÑÑ‚Ð°Ð½Ñ ‚иновск После укола в вену болит рука Купить закладкР¸ методон в Алагире êàê êóïèòü ñïèäû ïî çàêëàäêå Deceuninck space отзывы Купить закладкР¸ россыпь в КулебакР¸ Купить закладкР¸ LSD в Кирсане ÐŸÐ¾Ð»Ð¸ÑƒÑ€ÐµÑ ‚ановые кольца Купить экстази в Анива Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Ельце Страны в которых легализР¾Ð²Ð°Ð½Ð° марихуаР½Ð° ЗакладкР¸ метадон в Шихане êóïèòü ýêñòàçè â òþìåíè РассказР¸ÐºÐ¸ экстази купить Торчали Купить Марки в Великий НовгороР´ Соль в КузнецкРµ ЗакладкР¸ гашиш в Холмске Купить закладкР¸ спайс в Ð¢Ð°Ñ€ÐºÐ¾Ð²Ð¸Ñ ‡Ðµ-сале Книга Памяти Купить Шишки ак47 в Кашира çàêëàäêè ñïàéñ â òàãàíðîãå Спайс россыпь в Ð’Ð»Ð°Ð´Ð¸Ð¼Ð¸Ñ €Ðµ Как делать водник для курения травы Torch ru Как купить амфетамР¸Ð½ через Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Как из бронхолР¸Ñ‚Ð¸Ð½Ð° отбить эф Купить закладкР¸ лирика в СлавгорР¾Ð´Ðµ Соль наркотиРº купить Ð¥Ð»Ð¾Ñ€Ð°Ñ†ÐµÑ ‚он полученР¸Ðµ
IP:5.101.220.146  2018-01-22 23:12:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.