Хөгжлийн банк "хөнжлийнх" болчих вий дээ!

2009/09/17
Share |
Хүмүүс:
Хөгжлийн банк

"Монгол улсаа хөгжvvлнэ", "Бизнес эрхлэгчдийг дэмжинэ", "Иргэдээ төдийгvй ямаагаа халамжилна" хэмээн амладаг ч алдаг оног биелvvлдэг төртэй билээ, бид. Байнга хөгжил ярьдаг ч нийслэл улам хөдөөжөөд, хvссэн хvсээгvй хvмvvс иргэншсэн "хvй нэгдэл"-ийн vед амьдарч байна. Компаниуд хоорондоо бартер хийж, айл өрхийн гал тогооны цэс хасагдаж, "Нарантуул" хэдийнэ хөл бөмбөгийн талбай болчихсоныг vсрэнгvй хөгжил гэх vv. Хямрал гэгч чөтгөр бидний vсэрч, дэвхэрдэг хөгжилд саад болсон гэх тайлбараар өнөөдөр амиа хоохойлж болно л доо.

Гэвч сvvлийн 20 орчим жил бизнес эрхлэгчид банкны өндөр хvvд дарамтлуулж, бизнестээ тохирсон орчингvй явж ирлээ. Аятайхан хөрөнгө оруулалтаар vйлдвэржилтийг хөл дээр нь босгох сонирхол олон аавын хvvд бий. Харамсалтай нь банкууд ямар ч өрсөлдөөнгvй өнөөдрийг хvрчээ. Vvнийг хянаж зохицуулах vvрэг бvхий Төвбанк, Санхvvгийн зохицуулах хороо, Сангийн яамны эрх мэдэлтнvvд сандал ширээ булаацалдахаас өөрийг сэтгэж мэддэггvй бололтой. Бодлогын дутагдлаас vvдэлтэйгээр банкууд нэг л биш болчихжээ. Ойрын жишээ нь, жижиг, дунд vйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор Засгийн газраас 30 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулсан ч энэ зээлийн дийлэнх эзэндээ хvрээгvй явдал.

Тэд бичил бизнесийн зээлийг ийнхvv олигтойхон олгож чадаагvй юм чинь улс оронд хэрэгтэй томоохон төсөл, аж vйлдвэрийг хөгжvvлэх зээлийг бvр ч гаргахгvй нь ойлгомжтой. Монголбанкны зээлийн сангийн мэдээллээр өнгөрсөн наймдугаар сард нийт зээлдэгчийн 99,4 хувийг бага зээл, дөнгөж 0,1 хувийг 200-500 сая төгрөг хvртэлх зээл эзэлжээ. Тиймээс Хөгжлийн банкийг байгуулж, уул уурхайн салбар болоод гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар боссон мөнгийг vйлдвэрлэлийн салбарт зарцуулах нь зөв гэж Засгийн газар vзэж байгаа. Vндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун "Манай улс сvvлийн таван жилд уул уурхайн салбараас 900 тэрбум төгрөгийн ашиг олж, vvнийгээ 1,2 сая иргэнд халамж байдлаар тарааж, vр дvнгvй зарцуулсан" гэж мэдэгдсэн.

Орос, Хятад, Герман, Сингапур, Энэтхэг, Япон, Испани зэрэг олон оронд Хөгжлийн банкийг байгуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн ч муу туршлага нь илvv хэмээн зарим эдийн засагч ам муутай байна. "Оюутолгой" зэрэг томоохон төслөөс орж ирэх хөрөнгө оруулалтыг зөв ашиглаж, их мөнгөний урсгалыг төр зохицуулахаар оролдох нь зөв. Гэхдээ "Хадгаламж" банкны 14 тэрбум шиг тvvх давтагдахгvй гэх баталгаа vгvйг тэд сануулж байгаа юм. Нөгөөтэйгvvр, Зvvн Европын улс орнуудын банкны системийг ихэвчлэн герман, австриуд барьдаг. Тэд vйлдвэрлэл явуулах мөнгийг гацааж, зах зээлийг нь дампууруулдаг аж.

Иймээс одоогийн банкны системд ажиллаж байгаа хvмvvс Хөгжлийн банкийг байгуулж чадахгvй. Харин систем дотроо ажлаа сайжруулж, банкууд өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй гэж зарим хvн vзэж байна. Өөрөөр хэлбэл, банкууд хөрөнгө оруулалтын зээл олгодог. Бага хvvтэй зээлээр өрсөлдөж далладаг, нөхцөл нь том, жижиг бизнес эрхлэгчдийн алинд ч зохицож тохирдог, олгох хэмжээ нь их, бага ямар ч хэлбэртэй уян хатан байх ёстой аж. Тvvнээс биш Хөгжлийн гэх нэртэй ч ханцуй дотроо наймаа тохирох "хөнжлийн" банк хэрэггvй гэж эгдvvцэх нэгэн ч байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.