Сүүлийн 11 жилд үзэгдээгүй цаг агаарын гамшигт үзэгдэл болно

2009/09/17
Share |
Хүмүүс:
Сүүлийн 11 жилд үзэгдээгүй цаг агаарын гамшигт үзэгдэл болно

Ирэх амралтын өдрvvдэд буюу энэ сарын 18-20-нд ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хvйтэрнэ. Хvчтэй цасан болон шороон шуурга шуурч, байгалийн гамшигт vзэгдэл болохыг Ус, цаг уурын хvрээлэнгээс анхааруулж байна. Гамшигт vзэгдэл газар тариалангийн бvс нутгийг хамрах төлөвтэй байгаа аж. Улсын хэмжээнд энэ намар 335 мянган тонн vр тариа, 100 мянган тонн хvнсний ногоо хураахаар төлөвлөж байгаа. Гэтэл ургац хураалтын ажил 50 хувьдаа ч хvрээгvй байна. Цаг агаарын ерөнхий төлөв байдлын талаар Цаг уурын орчны шинжилгээний газрын дарга С.Энхтvвшингээс тодрууллаа.

-Цаг агаарын гамшигт vзэгдэл болно гэж байна. Манай орны аль нутгийг хамрах төлөвтэй байна вэ?
-Энэ сарын эхний 15 хоногт цаг агаар харьцангуй тогтвортой байж намрын ургац хураалтад таатай нөлөө vзvvлсэн. Харин 18-20-нд ихэнх нутгаар цаг агаар эрс муудах төлөвтэй болоод байна. 18-нд баруун зvгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд зvvн аймгуудын нутгаар ахиу цас орж, салхи ихэнх нутгаар 18-20 метр секунд, говь талын аймгуудын нутгаар зарим vед 28 метр секунд хvрч шороон болон хvчтэй цасан шуурга шуурна. Агаарын температур 18-нд өдөртөө говийн аймгуудын нутаг, Дорнод Монголын тал нутгаар 25-30 градус хvрч халах боловч 19-20-нд өмнөх хоногоосоо 15-20 градусаар эрс сэрvvсч тариалан бvхий нутгуудаар 19-20-нд шөнө цочир хvйтэрнэ. Энэ нь манай орны ихэнх нутгийг хамрахаас гадна зvvн аймгуудын нутагт удааширч их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга олон цагаар шуурахыг онцгойлон анхааруулж байна.

-Манай оронд урд нь ховорхон тохиолдож байсан цаг агаарын гамшигт vзэгдэл болно гэж байгаа. Урьд нь болсон гамшигт vзэгдлийн улмаас улсад ямар хэмжээний хохирол учирч байсан юм бэ?
-Манай орны нутагт есдvгээр сард ялангуяа говь, тал хээрийн бvс нутагт цасан шуурга шуурах нь нэн ховор тохиолддог vзэгдэл юм. Их хэмжээний хур тунадас орох, хvчтэй салхи, цасан болон шороон шуурга болж, цаг агаар эрс муудах нь өндөрт бага даралтын орон vvсч тvvний шилжих хурд нь удаашрахтай холбоотой байдаг. 1995 оны есдvгээр сарын 22-24-нд vvнтэй төстэй vзэгдэл болоход Сvхбаатар аймгийн зарим суманд 10-40 см зузаан цасан бvрхvvл тогтож, цасан шуурга 10 гаруй цаг vргэлжилж байсан сургамж бий. Vvний улмаас 33 хvн төөрч, 25 нь хөнгөн осгосон, найм хvн амь эрсдэж, 12000 орчим мал хорогдон,10.000 цахилгааны шон унаж, мөр хянах 40 км зурвас устсан гэх мэтээр их хэмжээний хохирол учирсан. Мөн 1998 оны зун хур бороо ихтэй, арвин их ургац авах нөхцөл бvрдсэн байсан. Гэтэл тарианы болцоос хураалт удааширч, төвийн ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орсноос буудай тариалсан 120 мянган га талбай цасанд даруулж, 70-80 мянган га талбайгаас буудайн ургацыг хурааж авах боломжгvй болсон явдал ч бий.

-Ард иргэд болон тариаланчдад ямар сэрэмжлvvлэг өгөх вэ?
-Ихэнх нутгийг хамарч цаг агаар эрс муудах гэж байгаатайхолбогдуулан ард иргэд, тариаланчид, малчид, тээвэрчид урьдчилан сэргийлэх бvх талын арга хэмжээг цаг алдалгvй авах шаардлагатай байна. Нойтон цас орж шуурснаас Дархан-Эрдэнэт-Улаанбаатар, Улаанбаатар-Өвөрхангай, Мөрөнгийн чиглэлийн төв засмал зам дээр хальтиргаа гулгаа vvсч, зам даваа боогдож болзошгvй. Иймд тээвэр vйлчилгээний бирж, Авто зам арчилгааны компани, Аймаг, Нийслэлийн онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагууд онцгой анхаарч шуурхай арга хэмжээ авч ажиллах нь зvйтэй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser çàêëàäêè ñî ñêîðîñòüþ курение через бутылку ЭСБЕ/Пип
IP:5.62.159.126  2017-12-31 04:36:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.