Улаанбаатар хотын ундны ус 2016 он хүртэл доголдохгүй, түүнээс хойш

2009/09/17
Share |
Хүмүүс:
Улаанбаатар хотын ундны ус 2016 он хүртэл доголдохгүй, түүнээс хойш

Улаанбаатар хотын ундны ус 2016 оноос доголдож эхэлнэ гэсэн тооцоо гарч иргэд санаа зовж эхэлсэн. Гэвч мэргэжлийн хүмүүс үүнийг үгүйсгэж, харин ундны усны зөв зохистой хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг санууллаа. Хэрвээ НҮБ-аас гаргасан судалгаа биелэж, 2016 онд улаанбаатарчууд ундны усны гачигдалд орно гэвэл дөнгөж долоон жилийн дараа л бид уух усаа худалдаж авахад хүрнэ. Гэхдээ энэхүү мэдээллийг усны газрын дарга үгүйсгэж байна. Хамгийн гол нь ундны усны гачигдалд орох гол шалтгаан нь усыг хайр гамгүй ашиглаж байгаатай шууд холбоотой. Иймээс цэвэр усны нөөцийг хамгаалахын тулд орон сууц барилга хаана барихаас эхлээд хот төлөвлөлтийн асуудал ч хөндөгдөнө. 

Мөн хөгжилтэй орнуудад бохир усыг цэвэршүүлэх замаар ундны ус гаргаж авч байгаа бол манай улсад гүйцэд цэвэрлэж чадахгүй хатан туулаа бохирдуулсаар олон жилийн нүүр үзэж байгаа. мөн төв цэвэрлэх байгууламж бүрэн хүчин чадлаараа ажилласан ч үйлдвэрүүдийн химийн бодистой бохир усыг цэвэршүүлж дийлэхээ больсон. Үүнээс харахад бид өндөр хөгжилтэй орнууд шиг бохир усыг цэвэршүүлэн хэрэглэнэ гэж найдах хэрэггүй харин  хамгийн зөв сонголт л улаанбаатарчуудын хувьд усыг ариг  гамтай хэрэглэх асуудал болоод байна.

Усны үнэ цэнийг хамгийн үнэлэгддэгүй улс бол монгол улс гэж хэлж болно. гэрийн хорооллын оршин суугчид 1 литр усыг 1 төгрөгөөр худалдан авч байгаа бол орон сууцны хэрэглэгчид нэг литр усанд  25 мөнга зарцуулдаг. Гэтэл усны үнэ цэнийг дэлхийн улс орнууд ойлгож эхэлсэн учраас хамгийн сүүлд л гэхэд АНУд усны үнэ 27 хувиар өсөж,  литр тутам нь 800 төгрөг болжээ. Харин герман зэрэг европын холбооны орнуудад нэг литр усны хувьд 2850 төгрөг байдаг байна. хөрш зэргэлдээ БНХАУд нэг литр ус 700 төгрөг байгаа юм. Ингээд бодохоор манай улсад ундны ус 25 мөнгө байгаа нь усыг бид хэрхэн үнэлж, үүнийг дагаад хайр гамгүй хэрэглэх нэг шалтгаан болж байнаа. иймээс усыг гоожуулаад орхичихдог орон сууцны айлуудын усны тоолуурыг нэгдсэн журмаар тавьж, усаа хэмнэх цаг болжээ

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ullookuzo qzKrUohjjrjztpdcoo, [url=http://fpitspwnvomm.com/] fpitspwnvomm[/url], [link=http://laybnmcbzdyq.com/ ]laybnmcbzdyq[/link], http://halkxacptrcf.com/
IP:5.188.211.10  2017-07-10 08:13:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.