ХАРУМАФҮЖИЙН ЭЭЖ Япон бэрээс татгалзахгүй

2009/09/17
Share |
Хүмүүс: Бямбадорж | 
ХАРУМАФҮЖИЙН ЭЭЖ Япон бэрээс татгалзахгүй

Мэргэжлийн сүмогийн өвдгийг чичрүүлэх дараагийн их аваргын тааварт хүчтэй яригда байгаа Харумафүжи Бямбадоржийн хувийн амьдрал фенүүдийн нь анхаарлын төвд байна. Эрийн цээнд хэдийнэ хүрсэн хүүгээ ямар уг гарвалтай бүсгүйтэй ханилах бол санаа зовинон суух болсон талийгаач давааням зааны эхнэр Ц.Мягмарсүрэн "надад япон монгол байх нь хамаагүй.Хүүхдүүдийн л сэтгэл нийлж байвал япон бэртэй болохоос татгалгахгүй. Би хакухо Даваажаргалыг япон бүсгүйтэй суухад нь дэмжиж байсан. Энэ хүүхдүүд олон жил японд амьдарч байна. Тэндэхийн ёс заншилд дассан. Япон бүсгүйтэй ханиллаа гэхэд буруутгах аргагүй" гэгчлэн орсон гарсанд хуучилж сууна.Дэвжээний эзнийхээ хүсэлтээр Харумафүжи нэртэй болсон Амай Бямбадорж дэвжээний эздийн хүсэлтээр япончуудтай ураг барилдан япон бүсгүйтэй ханилж магадгүй юм. Харумафүжийн ар гэрийнхэн түүнийг гэрлэж, айл толгойлоход арай эрт байна гэж байгаа бөгөөд аварга болж үе дамжсан бөхийн удамтай гэр бүлийнхнээ нэрийг яплны мэргэжлийн сумогийн дэвжээнд гаргаасай гэж хүсч байгаа аж.

Showbiz

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.