Дэлхийн алт, мөнгөн медальт сонсогчиддоо Цагдаагийн академи хүндэтгэл үзүүллээ

2009/09/17
Share |
Дэлхийн алт, мөнгөн медальт сонсогчиддоо Цагдаагийн академи хүндэтгэл үзүүллээ

Энэ сарын 1-12 өдрүүдэд Италийн Милан хотод болсон сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг, тамирчид амжилттай оролцон алт мөнгө, хүрэл медаль хүртэж Монгол түмнээ баярлуулсан. Тэгвэл өнөөдөр өглөөний 9 цаг цагдаагийн академи дэлхийн алт, мөнгөн медальт сонсогчидоо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах 15-р тэмцээн Италийн Милан хотод болж манай тамирчид Миланы рингэнд түүхийн хамгийн шилдэг амжилтаа гаргаж нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. 61 жилийн түүхтэй Монголын боксчид дэлхийн анхын аваргаа Миланы рингэнээс өлгийдөж авсан. Монгол улсыын түүхэнд алтан үсгээр бичигдэх түүх болон үлдсэн уг баярт үйл явдал нь Монголын боксын холбоог төдийгүй Монгол түмнийг баярлуулсан. Үүний нэгэн адилаар өнөөдөр өглөөний 9 цагт цагдаагийг академи дэлхийн алт, мөнгөн медальт тамирчиддаа хүндэтгэл үзүүллээ.

Учир нь Дэлхийн аварга Сэрдамба тус академийн эрх зүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн сонсогч бол мөнгөн медальт Төгсцогт эрх зүй, цагдаагийг ажилтны ангийн нэгдүгээр курсын сонсогчид юм байна. Мөн үеэр цагдаагийн академийн нийт бие бүрэлдэхүүн дэлхийн аваргын алт, мөнгөн медальт тамирчиддаа ёслолын жагсаал хийж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд сонсогч Төгсцогтыг нэрийг академийн хүндэтгэлийн дэвтэрт бичиж, хүндэт сонсогч өргөмжлөл гардуулсан. Харин дэлхийн аварга Сэрдамбын нэрийг өнгөрсөн онд болсон Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртэхэд нь хүндэтгэлийн дэвтэрт бичжээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагааны төгсгөлд цагдаагийн академийн захирал Эрдэнэбат дэлхийн алт, мөнгөн медальт сонсогчиддоо сурлага, спортын өндөр амжилт хүсч, академийн зүгээс бүхий л талаар дэмжиж туслахаа мэдэгдсэн

Eagle-tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.