Гишүүд баян байхаас өөр аргагүй

2009/09/18
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу | 
Гишүүд баян байхаас өөр аргагүй

"Бодоод байх нь ээ, би УИХ-ын гишүүн болоод ганц удаа цалингаа авч үзээгүй юм байна. Бодвол картанд ордог байх даа. Тэгээд ч ер нь өөрийн гэсэн бизнестэй байхад цалин аваад ч яах вэ. Хуримтлагдаж л байг" гэж Ш.Сайхансамбуу гишүүн баярхсан юм байх. Нээрээ ч парламентын гишүүд ойролцоогоор 1 500 000 төгрөгний цалин авдаг. Мэдээж үүн дээр нь хоол, унаа, утасны мөнгө нэмэгдэнэ л дээ. Гэхдээ л сард 400$-ын төлбөртэй питнесс клубт явж, 200 000$-ын үнэтэй машин хөлөглөхийн тулд манай залуус хувийн бизнесс эрхлэхээс өөр аргагүйд хүрдэг. Идэж уулаа гэж буруутгаад л байдаг хөөрхий амьтадыг ингэхээс өөр аргагүй байдалд л байдаг бололтой. Тэгэхгүй бол яаж ичихгүй бүхэл бүтэн УИХ-ын гишүүн хүн байж нэг муу жижиг тэрэг унаад явах вэ дээ. Аргагүй аргагүй. Ямар сайндаа л өөрийнхөө бизнест зохицуулан хууль санаачилж, хүн амьтнаар хардуулж сэрдүүлэн аль муугаа үзэж явах вэ дээ. Тэгээд бодохоор муу сайн гишүүд дунд минь Ш.Сайхансамбуугаас өөр хангалттай баян хүн алга шив дээ. Идэж уугаад уугаад чүй ай л нэг юм хэрэглээнийхээ мөнгийг гаргадаг бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.