Би чамд л зориулж...

2009/09/21
Share |
Хүмүүс: Баатар |  Ч Ундрал | 
Би чамд л зориулж...

“Би чамд л зориулж энэ киноны хоёрдугаар ангийг хийх гэж зүтгэж байна” гэж Баатар найруулагч эхнэртэй хэлсэн гэдэг. Тэгээд л хүүгээ төрүүлснээс хойш 10-аад кг хассан ч бага зэрэг дэнхийчихсэн дуучин, жүжигчин Ундрал Үрлээгийн эрх охин Золбоогийн дүрд  тоглохоор шийдэн, уран бүтээлдээ ханцуй шамлан орсон гэж байгаа. Мяраалсан дээрээ төрөөд удаагүй болоод ч тэр үү жүжигчин бүсгүйн нүүр нэлээд сэвхтчихсэн байсныг харсан хүмүүс ямар ч байсан Ундрал хуучнаасаа (хүүхэд төрүүлэхээсээ өмнө) арай болхи болчихжээ гэлцэж байсан нь үнэний ортой санагдсаныг нуух юун. Тэглээ гээд “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье”, “Өрөмний өт”, “Тавилан” зэрэг олон кино жүжигт амжилттай тоглосон Ундрал хатагтайг авъяасгүй жүжигчин гээд хэлчихвэл алдас болох байх. Ямартай ч 25тай бүсгүйн дүр юм даа одоо яая гэхэв хойшид 18-тай охины дүрд тоглоод “газар авахгүй нь дээ” гэдэг үг Ундралын фэнүүдийн амнаас унаж байна билээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.