Хүмүүс: Г Отгонцэцэг | Анхням | Э.Одгэрэл | Д.Пүрэвсүрэн | Ану | |
Халхын эрчүүдийг битгий хэл харийн залуусыг хүртэл хуйлруулдаг, бие хаа царай зүсний төгс зохицол болсон үзэсгэлэн гоо Монгол охидын дундаас хамгийн халуухан, тачаангуй бүсгүйг шалгаруулжээ. Бүтэн 15 хоногийн турш санал авсан ч хангалттай олныг хамарч чадаагүй шоубиз.mn сайтын санал асуулгын үр дүнд халуухан Монгол хатагтайгаар жүжигчин, загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн тодорсон гэнэ шүү залуусаа. Дуучин Сэрчмааг огтхон ч тачаангуй бүсгүй биш хэмээн дүгнэсэн 2500 гаруй саналаас 580-г нь буюу 1/5 хувийг нь Пүүжээ авсан бол түүний ангийн анд жүжигчин Отгонцэцэг 560 хүний санал аван хоёр дахь үзэсглэн гоо болжээ. Мэдээжийн хэрэг мөнхийн залуухан авхай загвар өмсөгч Э.Одгэрэл 302 саналаар 3-т орсон бол түүний ард 280 санал цуглуулсан хүүхдийн дууны эротик од З.Ану зогсож байна. Харин 5-т орсон жүжигчин Р.Анхнямыг 3 охин, киви хамтлагийн бүсгүйчүүд, загвар өмсөгч Оюунгэрэл нарыг ардаа орхисонд нэлээд гайхах хүмүүс олонтаа.