Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэр дэвших нь тодорхой болж байна

2009/09/21
Share |
Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэр дэвших нь тодорхой болж байна

МАХН-ын жирийн гишvvд, анхан шатны байгууллага гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг. УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшvvллээ. Чингэлтэйн дvvргийн МАХН-ын 19 vvрийн бямба гаригт болсон хурлаас Н.Энхбаяр нэгээр гарч, 80-100 хувийн санал авчээ. Нийтэд нь авч vзвэл Н.Энхбаярт 88,4 хувийн буюу 1737 санал өгсөн байна. Хотын засаг даргын орлогч Ц.Цогзолмаа 54, МАСЗХ-ны гvйцэтгэх захирал Ө.Бямбасvрэн 46,8 хувийн саналаар удаалж эхний гуравт оржээ. Зарим vvрийн саналын хуудсыг нэг биш заавал гурван хvн сонгохоор тараасан нь удаалсан хvмvvст тус болсон байна.

ЭБЭХ-ний сайд Д.Зоригт 46,3 хувийн саналаар эхний гуравт жагсаж чадсангvй. Тvvнийг Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Б.Мөнхбаатар "хөтлөн явж" гишvvдийг ятгаж, "бодлого"-оор зvтгvvлсэн боловч чансаагаараа Ц.Цогзолмаа, Ө.Бямбасvрэн нараас хоцорлоо. МАХН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Тэнгэр 20,06 хувийн санал авч айргийн тавд орсон байна. УИХ-ын гишvvн асан Л.Одончимэд 74, сайд Т.Ганди 52, хуульч Р.Нарангэрэл 42, Ц.Эрдэнэбат 37, экс ерөнхийлөгч Н.Багабанди 29, Содномцэрэн 21, Р.Нармандах 10, Мөнхбат зургаан санал авчээ. Намын vvрvvдийн хуралд гишvvдийн шийдвэрт нөлөөлөх, санал тооллогыг будлиулах зэрэг дvрэм зөрчсөн vйлдэл цөөн бус. 10 дугаар хорооны засаг дарга Лхагвасvрэн "Зоригт, Цогзолмаа, Тэнгэр" гурвыг заавал нэрлэ гэж чиглэл өгч дvрэм зөрчсөн байна.

13 дугаар хороонд vvрийн дарга Нямжав гэгч тооллого будлиулж, Н.Энхбаярын саналыг Д.Зоригтынх болгож байгаад баригджээ. Гишvvдээ доромжилж, дарамтлаад ч нэмэр болсонгvй, тооллогыг дахин явуулахад шал өөр дvн гарсан байх жишээтэй. Эцэслэн хаагдсан "Их Өр"-ийг сөхөх, Н.Энхбаярын зvгээр байгаа хөлийг нь хvртэл гэмтсэн мэтээр бор шувуу нисгэх, ханцуйд нь мэс хийж хvртэл харааж зvхэх мэтийн хар пиарт МАХН-ын эгэл жирийн гишvvд ихээхэн дургvйцэж байгаа юм байна. Хийсэн бvтээснийг нь оргvй vгvйсгэх, нэг хvнийг хэтэрхий харлуулан боорлосон бохир улс төр хол явсангvй. Нэр дэвшигчийг тодруулах МАХН-ын дvрэм ардчилсан шинж чанартай боловч ард тvмэн, нийгмийн санаа бодлын гажиггvй тусгал эгэл гишvvддээ элдвээр нөлөөлж, тулгаж чиглvvлэхийг оролддог нь хэвийн бус vйлдэл юм. Пирамидаар бол хамгийн суурь шатанд дийлэнх олонхийн санал авсан нь хоёр долоо хоногийн богинохон хугацаатай нөхөн сонгуульд МАХН-аас олонд танигдсан, төрийн өндөр алба хашиж туршлага хуримтлуулсан улс төрч нэр дэвшвэл ялалт байгуулах нөхцөл байдлын илэрхийлэл болж байна.

Мөн МАХН-ын нэр хvнд доогуур байгаад өнөөгийн удирдлагынхаа vйл ажиллагаанд эрс шvvмжлэлтэй хандаж буйн нотолгоо ч болов. Энэ шийдвэрийн дараа дvvргийн намын шат эхэлж байна. Дvvрэг нь vvрээс сонгогдсон хvмvvсээс эхний тавыг чансаагаар нь эрэмбэлэн Нийслэлдээ шилжvvлнэ. Дvрмээрээ бол ард тvмний санал бодлын тусгал болсон анхан шатны байгууллагын буюу жирийн гишvvдийнхээ дийлэнх олонхийн шийдвэрийг засах, нэгийн давааг алгасан хоёрдугаар тойрогт "шинэ бөх" дундаас нь барилдуулах, санал хураалт явуулах ёсгvй юм байна. Анхан шатыг алгасан, дvvргийн намын хорооны хурлаас шинээр орж ирвэл vvрvvд хуралдсаны, жирийн гишvvд нь шийдвэрээ гаргасны утга учир алдагдана. Дvрэм нь ийм боловч дvvргийн намын хорооны хуралд санал хураах, шинээр нэр дэвшvvлэх бэлтгал хангасан гэх мэдээлэл бямба гаригт тарж байсан юм. Д.Зоригтыг дэмжих дээрээс чиглvvлсэн бодлогыг эгэл олонхи болсон гишvvд нь хvлээж аваагvй учир тvvнийгээ засахаар оролдож болзошгvй гэсэн тайлбартай. Д.Зоригтын нэр дэвших ашиг сонирхол нь Оюутолгойн гэрээ, "Айвенхоу майнз"-тай холбоотой билээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas ПропалиР½ сироп 100 мл при недержаР½Ð¸Ð¸ мочи Купить molly МариинсРº Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Белой ХолуницРµ Купить Героин Кодинск Бошки в Сочи ЗакладкР¸ гашиш в ÐÐ»Ð°Ð¿Ð°ÐµÐ²Ñ ÐºÐµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в КурчатоР²Ðµ СтриптиР· клубы Праги Купить Метамфа ÐŸÑ€Ð¸Ð²Ð¾Ð»Ð¶Ñ Ðº Купить Героин Химки Купить SKYPE Котовск Купить Мет Омск Купить АмфетамР¸Ð½ в Мценск ЗакладкР¸ шишки ак47 в АльметьРµÐ²ÑÐºÐµ Устюжна купить Снег АмфетамР¸Ð½ феназепР°Ð¼ Монталь ваниль экстази Купить Экстази КраснокР°Ð¼ÑÐº Купить КристалР» СосновоР±Ð¾Ñ€ÑÐº Ртищево купить Пыль Купить Спиды Ð Ð¾ÑÐ»Ð°Ð²Ð»Ñ Œ Купить Второй Нерехта Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Нижнем НовгороР´Ðµ Тв малинка МодафилР¸Ð½ Купить БеладонР½Ñƒ Майский Купить DOMINO Красное Село Через что можно курить Купить МЕФ Искитим ЗакладкР¸ стаф в Иркутск-4 5 ЗакладкР¸ миксы россия Курск купить кокс ЗакладкР¸ лирика в КировгрР°Ð´Ðµ Купить закладкР¸ россыпь в ГеоргиеР²ÑÐºÐµ Купить mdma в Чермоз ЗакладкР¸ пушкино Купить КристалР» БелоусоР²Ð¾
IP:185.251.14.63  2018-07-09 18:00:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.