Автобусны буудал дээр байсан хүнийг хулгайн машинаар дайрчээ

2009/09/21
Share |
Хүмүүс:
Автобусны буудал дээр байсан хүнийг хулгайн машинаар дайрчээ

СХД-ийн 8-р хороо Баянхошууны хөтлөөс ТҮ уруудах замд энэ хэрэг гарчээ. Ажил сургуульдаа явахаар өглөө 9 цагийн орчим автобусны буудал дээр зогсож байсан 3 хүнийг гэнэт орж ирэн хүчтэй мөргөж нэгнийх нь алтан аминд хүсэн энэ хэргийг 20 гаран насны хөл дээрээ тогтох чадваргүй болсон энэ залуу найзынхаа машинаар үйлджээ.

Осол гарах үед машинд 2-уулаа явж байжээ. Хэсэг найзуудаараа нийлж шөнөжин савсан залуус өглөө үүрээр нэгнийхээ машиныг хулгайлан гарч хэрэг үйлдснийг албаны хүн хэллээ. Машинд мөргүүлсэн 3-хүн 3-уулаа 20 гаран насны залуус байсан. Амь насаа алдсан охиныг хэн болохыг тогтоож ар гэрийнхэнд мэдэгдэх үүрэг цагдаагийнханд бууж, үлдсэн 2 хүнийг ЯТТ103 гэмтэл согог судлалын үндэсний төвд аваачжээ. 2 хүний биеийн байдал муу, нуруу нугасны хүнд гэмтэлтэй гэсэн оношоор сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа байна. Согтуугаар машин барьж хөдөлгөөнд оролцох нь ямар аймшигтай байдалд хүргэдэгийг сэтгэл сэртхийлгэсэн энэ мэдээллээр дамжуулан үзэгч танд сэрэмжлүүлж байна

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.