Бөө тодруулах нь бөөн бизнесс болжээ

2009/09/22
Share |
Хүмүүс:
Бөө тодруулах нь бөөн бизнесс болжээ

Сүүлийн үед Монголд нэг гаж үзэгдэл тохиолдоод байгааг манайхан хэдийн анзаараад эхэлсэн байх. Сарын өмнө нэг хэнхэг орифлэмчин эмэгтэй бөөгийн онгодоо хүлээж авсныг сонсоод гайхаж байсан юм даг. Үгүй мөн харалган онгод оо гэж бодоод л. Гэтэл хэд хоногийн өмнө доод давхрын жаахан охин бөө болчихов. Тэгсэн бүүр байгаад өчигдөр  манай үеэл нэг агуу онгодын унаа болж хувирах юм. Бүүр гайхмаар хүн болгон л гэр бүлээс нь төрж буй нэг, хоёр бөөгийн тухай ярих болж. Үнэн нь үнэн л байдаг байх гэтэл бөөн бөөнөөрөө төрж буй бөө нарын зарим нь бүр дийлэнх нь бизнессийн золиос болоод байх юм. Гурван сарын дотор онгодоо хүлээж авахгүй бол үхнэ хатна, өвчин орооно, өлсөж зовно гэж айлгасаар байгаад гайгүй юм салгаж чаддаг бөө тодруулагч нар л сүүлийн үед хамгийн их орлоготой байх шиг байна. Юун хямрал... Харин хамаг байдгаа шавхаж бөө болсон нөхдүүд өөрсдөө өөрсөд шигээ бөө төрүүлж шархаа нөхөөд л яг сүлжээний бизнесс шүү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.