Түрүүлэх бөх барилдуулъя гэвэл...

2009/09/22
Share |
Хүмүүс: Д Зоригт | 
Түрүүлэх бөх барилдуулъя гэвэл...

Нөхөн сонгуульд хэн дэвшихийг шийдвэрлэх МАХН-ын марафон ид дундаасаа өнгөрч байгаа ч дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оронд гарсан суудлын төлөө өрсөлдөх эрхийг гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр авах нь тодорхой болж байна. МАХН-ын марафоны дvрэм харьцангуй ардчилсан, пирамид хэлбэртэй юм. Намын vvрvvд, жирийн гишvvдийнх нь дийлэнх олонхийн санал энэ пирамидын хамгийн суурь тулгуур нь болно. Намын vvрvvдийн хурлаас анхлан нэрлэгдсэн хvмvvсийн авсан саналын тоогоор гарсан эрэмбэ чансаа шат бvгдэд хадгалагдана. Олон нийтийн санал бодол, нийгмийн сэтгэл зvйн тусгал болсон анхан шатны байгууллагын шийдвэр шат шатанд эрэмбээрээ шилжиж, авсан саналаар бага нь хасагдаад явах юм. Өнгөрөгч Бямба гаригт хуралдсан vvрvvдийн хурлаас сонгогдсон, эхнийх нь 1737, сvvлийнх нь зургаан санал авсан 13 хvнээс дvvргийн намын хорооны шатанд эхний тав нь vлдсэн бол Нийслэлийн тvвшинд мөн дарааллаар гурав нь Удирдах зөвлөлийн даваанд шигшигдэж vлдэнэ. Удирдах зөвлөлд авсан саналынхаа тоо, эрэмбээр бол Н.Энхбаяр тэргvvлж, Ц.Цогзолмаа, Ө.Бямбасvрэн нараар тасалбар болгосон эхний гурав тунах болов.

Гэтэл Ө.Бямбасvрэн нэрээ татсанаар Д.Зоригт гуравт орох хувилбар одоогоор vvсээд байна. Бага хурал буюу сvvлчийн шатанд хамгийн их санал анхнаасаа авсан хоёр илvv чансаатны нэр хэлэлцvvлэгт орох ёстой. Шийдвэрийн уг эх, vндэс сурвалж нь гишvvдийнх дийлэнх олонхийн санал бодол гэсэн vг. Улс төрийн нам гэдэг байшингийн тупгуур нь эгэл жирийн гишvvд учраас тэр. Зарим хэвлэлд тэмдэглэж байгаачлан, Н.Энхбаяр дэвших эсэхээс МАХН-д ан цав гарна гэх нь өнгөц дvгнэлт болно. Нийгмийн санал бодлын тусгал жирийн гишvvдийнхээ дийлэнхийн шийдвэрээс удирдлагынх нь ашиг сонирхол хол зөрөхгvй, өөрчилж засварлахгvй байх эсэхээс л ан цав гарах vгvй нь хамаарна. Тоглоомын дvрмээ ч анхнаасаа ингэж бодож хийсэн байна. Удирдах зөвлөл, хэдэн дарга цуглаж байгаад нэр тохирдог цаг ард vлджээ. Н.Энхбаярын авсан саналыг Д.Зоригтынх болгож унших, дээд шатнаас нь нэр тулгах, уул уурхайн сайдыг дэмжээрэй гэж "Найрамдал" зуслан руу автобусаар зөөн дайллага зохион байгуулж, гар хvндрvvлэх, намын байгууллагын дарга нь нөгөөхөө хөтлөн vvрvvдээр хэсч ялгаварлах зэрэг зөрчлvvд цөөн биш гарсан ч гэлээ дvрэм бол дvрэм, шийдвэр бол шийдвэр гэсэн зарчимд нөлөөлөх боломжгvй юм байна.

Анхдагч суурь болсон гишvvдээсээ уг сурвалжтай шийдвэрийг бvх шатаар дамжуулан гаргах "Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй" дvрмийн давуу тал нь сонгуульд ялалт байгуулах магадлалыг харгалзахад оршино. Ялангуяа гараа бариа нь ойрхон, хоног хугацаагаар давчуу нөхөн сонгуульд хэн танигдсан, хvлээн зөвшөөрөгдсөн, хийсэн ажил, хэлэх vгтэй байна, тvvнийг нэр дэвшvvлнэ гэсэн логик болно. Улс төрийн намын vндсэн зорилго нь ч сонгуулийн ялалт, амжилт.

Д.ЗОРИГТ САЙД Ч VГVЙ, ГИШVVН Ч VГVЙ VЛДЭХ ХУВИЛБАР
Намын гишvvд нь Д.Зоригтыг сайдаар vлд, эхлээд өмнөх vvрэгт ажлаа дуусга гэсэн шийдвэр гаргалаа. Эхний суурь хоёр шатанд тэрбээр 4 дvгээрт жагсаж, хотын засаг даргын орлогч, залуучуудын байгууллагын захирал хоёрыг ч урдуураа алдаж орхив. Дvрмээрээ бол Удирдах зөвлөл эхний гурвыг л эрэмбээр нь хэлэлцэнэ. Хvч, нөөц хаяж, тvлхээс чирээс байсан боловч гишvvдийнх нь шийдвэр ингэж гарч, эхний гуравт орж чадалгvй урдуураа улаан шугамаар таслуулав. Залуу ирээдvйтэй улс төрчийн нэг болж бойжиж төлөвших маргааш тvvнийг хvлээж байгаа боловч өнөөдөртөө Эрдэс баялаг, эрчим хvчний сайдынхаа vvрэгт ажлыг vргэлжvvлж, эхэлснээ дуусгах даалгавар авсан ч гэж болно. MAXН-д элсээд дөрвөн жил, сайдаар томилогдоод он дамжаагvй байгаа энэ залууг гишvvд нь бvрэн таньж мэдэх цаг болоогvй байна, Оюутолгойгоор салхийг нь хагалах стратегийн 15 орд газрын хvлээгдэж байгаа гэрээ хэлцлийн эхнийх нь ч гарын vсэг зурж, тамга тэмдэг дарж эцэслэн батлагдаагvй, ажил нь дөнгөж гараанаасаа хөдөлж байна.

Жирийн гишvvдийнхээ шийдвэрт суурилсан МАХН-ын дотоод сонгууль ялалт байгуулах магадлалыг шууд харгалздаг гэдэг vvднээс авч vзвэл нийгэмд танигдаж амжаагvй залуу хvн Ц.Элбэгдоржийг нөхөх хэмжээнд санал цуглуулах боломж өнөөдөртөө бол тун хомс. МАХН дараалан ялагдал хvлээхийг тэвчихгvй. Нөхөн сонгуулийн онцлог нь нэг л тойрогт олон нийтийн анхаарал төвлөрдөг. Ийм учраас жижиг бага гэлтгvй намууд, бие даагч нар анхаарал төвлөрсөн дээр нь байр сууриа илэрхийлж, ярьж хэлдэг, эсэргvvцэж шvvмжилдэг зvйлээ ойлгуулахыг хичээдэг юм. Монголын нийгмийн топ сэдэв Оюутолгойн гэрээ ард тvмэнд ашиггvй болсон, эх орон, газар шороогоо гадаадынханд зvгээр өглөө, эрдэнэс баялгийн жинхэнэ эзэд болсон ард тvмэн дэлхийн хамгийн том орд газраасаа ердөө 34 хувийг нь хvvтэйгээр худалдаж авах гэж vv, хэлцлийн хугацаа нь 30 биш 15 жил байх ёстой гэж vздэг иргэний нийгмийнхэн, гуравдагч намууд ёстой босно гэлцэж байна. Тэд ямар ч тохиолдолд эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна буюу 51-ээс доошгvй хувийг монголчууд өөрсдөө эзэмшинэ, хариуцлага тооцох, гэрээгээ дvгнэх vvднээс хугацаа нь 15 жил байх ёстой гэж мэтгэж, Vндсэн хуулийн цэцэд хандчихсан. Энэ фронт нь "Vндэсний соёмбо", "Эрс шинэчлэл", "Миний Монголын газар шороо", "Иргэдийн Алъянс", эрдэмтэн С.Авирмэд, хуульч Л.Цог, Ч.Хурц, МУНН, МБНН, VШН, МоАХН-ын нийлсэн хvч хуримтлуулаад байгаа нь томоохон эрсдэл дагуулна. МАХН, АН ч биш гуравдагч хvчин, бие даагчдаас сугарч гарах хувилбар чухам энэ тохиолдолд харьцангуй бодитой харагдаж эхлээд байгаа хэрэг.

Д.Зоригт нэр дэвшээд ялах магадлал тун бага, яаж ийгээд гарлаа гэхэд Оюутолгойтой нь, тvvнд чиглэсэн эсэргvvцэл шvvмжлэлтэй нь цуг УИХ-ын сул гишvvн болгох тоглоомонд улс төрийн туршлага бага залуу хvн орчихож байж ч болох. Илvv муу бөгөөд магадлалтай хувилбар нь сайд ч vгvй, гишvvн ч vгvй vлдэх буюу "Хоёр туулай хөөгөөд, хоосон хоцрох". Намын гишvvдийнхээ дийлэнх олонхийн шийдвэрийг засч өөрчилж, тэртэй тэргvй бөөгнөрч хуримтлагдсан тэнгэрийн vvл хvлээж байхад нам дотроо тулгуур дэмжлэггvй болсноос сайдтайгаа vлдэхээр шийдэх нь ухаалаг vйлдэл болно, Гэтэл МАХН-ын анхан шатны хурлын шийдвэрт дургvй байгаа тодорхой хvчин Ө.Бямбасvрэнг нэрээ татахад хvргэж, Д.Зоригтыг оронд нь чихэх гэж оролдож байгаа нь амин хувийн эрх ашиг юутай харалган байдгийг л дахин нотолж буй хэрэг юм.

Н.ЭНХБАЯРЫГ ЭГVVЛЭН ДУУДСАН УРИЛГА "ИХ ӨР, ЭЛДЭВ ЗVХЭЛ"
Ажлын ихийг, өш хорслын дийлэнхийг vvрч, сайн, муугаараа хэлvvлсээр танигдсан, туршлага, зангаргаараа илvvрхсэн улс төрч Н.Энхбаярын эсрэг чиглэсэн бvхэн vгvйлж харуулдсан хандлагыг vvсгэж байна. Байхгvй болчихсон "Их Өр"-ийг дахин хvлээж авах шоунд олон нийт дурлахгvй байгаа юм. Хийснийг нь vгvйсгэх гэж улайрахдаа хөлийг нь хvртэл "гэмтээж", ханцуйд нь мэс шургуулж харааж зvхэж, хавсайдаж бvлгэрхэх тусам нь "Тэгээд ер нь Н.Энхбаяраас муу улс төрч байна уу? гэж өмөөрөхөөс өөр аргагvйд хvргэж байна. Татвар төлөгчдийн мөнгө, төрийн эд хөрөнгөөр мөрийтэй тоглож донтоод, хил даван зугтсан Д.Сvрэнхортой хvртэл хамтарч ажиллаж, Н.Энхбаяр сонгогдохгvй л бол маргааш нь Монголд ирнэ гэж хvртэл захиа зохиох мэтийн хар пиар гашилсан бохь шиг зажлагдчихаж. МАХН-ын дарга байсан хvн МАХН-ынхаа гишvvнчлэлийг сэргээж болохгvй гэж өөр намынхан шаардах нь ядаж хар пиарынхаа хувьд ядарсан сэдэв боллоо. МАХН-ын гишvvдэд "Нэр дэвшvvлж болохгvй шvv" гэж өөр намынхан vvрэг өгөх гэж нэг vзээд нөхөн сонгуульд өрсөлдөх нь тодорхой болоод ирэхээр "Аан, дэвшvvлж байгаад Та нартай хамт танай нэр дэвшигчийг унагая" хэмээн бачимдах нь ч "vр дvн" тун муутай юм, Ерөнхийлөгч байсан хvн ард тvмэнд хандаж, ард тvмэнд тулгуурлаж, төр тvшихийг доошоо орж болохгvй гэнэ. Ард тvмэнд хандсан хvн ардчиллын зарчмаар доошоо ордог уу, дээшээ гардаг уу? Улс төрчийн хамгийн vнэт капитал нь ард тvмний дэмжлэг. Ард тvмний сонголтоор ажил хийж, асуудал шийдэх нь ардчилал. Ердөө зуугаадхан хоногийн өмнө болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярт итгэсэн хагас сая сонгогч өөрөө энэ улс төрчийн баялаг нь юм. Их улс төрд амжилт ололтыг алдаа шvvмжлэлтэй нь цуг хvлээж, 17 жил чанагдсан нь Ерөнхийлөгчийн оронд Ерөнхийлөгч л сонгогдох зиндаа юм,

Жишээ нь Ц.Элбэгдорж 2013 онд дөнгөж тавь шvргэж байх юм. Тэр энэ жил л цэргийн наснаас хасагдах 45 дахь төрсөн өдрөө тэмдэглэсэн байх жишээтэй. Тvvнийг ч бас дөрвөн жилийн дараа "Цэцэн vг" бич гэж тулгаж болохгvй. Ардчилсан оронд улс төрчид нь ард тvмний санал бодлын төлөө л өрсөлддөг. Израйлийн хамгийн дээд тvвшинд хvрсэн улс төрч бvхнийг шинээр эхлээд жинхэнэ ард тvмний хvсэл бодлыг илэрхийлэгч болон эргээд өгсөх шиг өгссөн. У.Черчиллийн улс төрийн ялж ялагдсан тvvх эцсийн дvндээ амжилтын тvvх болсон гээд дурьдах жишээ, мэдэх баримт олон бий

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.