"Ажил хийвэл дуустал" хэмээх Н.Энхбаяр дэвших, Д.Зоригт үлдэх бодит нөхцөл

2009/09/23
Share |

УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах МАХН-ын марафон олон нийтийн анхаарлын төвд байна. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг зүгээр байсан хөлийг нь хугалж, байхгүй болсон Их өрийг сөхсөнөөр эхэлсэн хараал зүхэл өдөр бүр үргэлжилж байна. Нам дамнасан бүлэглэлүүдээс онь холбосон хар пиар өрнөж байх юм. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын ярилцлагуудын өнгө агуулга үг, өгүүлбэр нь хүртэл Н.Энхбаярыг дэвшүүлэхгүй байх МАХН-ын бүлэглэлийн үзэл сурталтай цэг, таслал зөрөхгүй давхацлаа. 

Зөвхөн есдүгээр сарын 22-ны мягмар гаригт л гэхэд Н.Энхбаярыг намнасан хар пиарын 15 материал хэвлэгджээ. Нэр дэвшигчийг анхан шат буюу ард түмний санал бодлыг хамгийн ихээр тусгадаг жирийн ги-шүүдийнхээ шийдвэрт суурилан тодруулдаг МАХН-ын дүрмийг Н.Энхбаярыг хуйвалдаж унагах хэсэг бүлэг хэрхэн зөрчсөн тухай баримт нотолгоог үндсэндээ мэдээлэхгүй орхигдуулж байна. Н.Энхбаярыг дэмжиж болохгүй гэж дээд шатнаас үүр тус бүрийг хуваарилан авсан мяндагтан тушаалтнуууд тулгаж чиглүүлсэн, гурав дахь Ерөнхийлөгчийн авсан саналыг өөр горилогчийнх болгож тоолоод баригдсан зэргээр хуйвалдаан янз бүрийн арга хэлбэрээр явагдаж байгаа ажээ. Дээд шатныхаа бодлогыг эсэргүүцэх аваас ажил албатай чинь ярина гэсэн сүрдүүлэг, шахалт амссан жирийн гишүүд өргөдөл гомдол гаргажээ.

Эгэл гишүүдийнхээ олонхийн шийдвэрт суурилсан, шат ахих тусам нэр дэвшигчдийг анхнаасаа авсан саналаар нь эрэмбэлэн хасаад явах дүрмийн цоорхойгоор Д.Зоригтыг газардаж явахад нь татаж, засуул, хөлийн цэцүүд  тээглэж босгосоор тавын даваанд хүргэж байна.  Ард түмний санал бодол, сонгуульд ялах магадлалыг хамгийн хараат бусаар, гажилтгүйгээр илэрхийлдэг үүр, дүүргийн шатанд Д.Зоригт дөрөвдүгээрт орж, эхний гурван хүнийг эрэмбээр нь Удирдах зөвлөлд уламжлах Хотын намын хорооны сонголтод орох эрхийг тэрбээр алдсан. Гэвч авсан саналаараа гуравдугаарт бичигдсэн Ө.Бямбасүрэнг татуулан оронд нь байр эзлэв.

Ингэж тоглоом хийх байсан юм бол амралтын өдөр бидний цаг зав, нервийг гарздан байж, “МАХН-аас нөхөн сонгуульд хэнийг дэвшүүлэх вэ?” гэдэг санал хураалт явуулсны хэрэг алга гэж эрдэс баялгийн сонир-хол, эвэр туурайгүй эгэл гишүүд нь дургүйцэж байна. Удирдах зөвлөлөөс энэ гурваас эхний хоёрыг нь Бага хуралдаа санал болгоно. Мөн л Ц.Цогзолмаагийн нэрийг татуулан, оронд нь Д.Зоригт хоёрдугаарт гарч Бага хуралд орж байна. Гурвын даваанд унасан бөх тавын даваанд зодоглох байсан юм бол наадам хийгээд яах вэ? гэдэг шиг юм боллоо. Намын үндэс тулгуур нь эгэл жирийн гишүүд. Тэдний санал шийдвэрийг өөрчлөн засах, үл хэрэгсэх аваас наанаа ардчилсан дүрэмтэй байгаагийн хэрэг ч гарахгүй, анхан шатнаасаа тасарсан аливаа хуйвалдаан ан цав буй болгоно. Нэг хүн нэр дэвших эсэхээс бүтэн намд ан цав гарахгүй. Анхан шат, эгэл жирийн гишүүдээсээ дарга удирдлага нь тасарч холдохоос л ан цав буй болох билээ. 

МАХН-ыг их, бага 13 сонгуульд ялуулсан Н.Энхбаярыг намын даргаар ажиллаж байхад нь энэ улс төрийн хүчинд Д.Зоригт элсэж байсан юм. Хувь заяаны эрхээр өнөөдөр Н.Энхбаяр нь жирийн ардын нэрийн өмнөөс босч, Д.Зоригт ноёны бөх болж явна. Ардчилсан нам хүртэл Д.Зоригтын дээлийн захыг мушгиад зогсохгүй эсрэг жигүүрийн засуулууд хүртэл түүнд үйлчлээд байна.

Д.Зоригт хэл устай, ирээдүйтэй залуу улс төрч гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ түүнд бүхэл бүтэн Эрдэс баялаг, эрчим хүчний салбар, өвлийн бэлтгэл, цахилгаан станцын засвар, нүүрс, тогны үнэ, Оюутолгойгоор дөнгөж эхэлж байгаа орд газрууд олон гэрээ хэлцлийг байгуулах гээд сайдынх нь ажил үстэй толгойноос их байна. Үндсэн ажил нь их учир голдуу яаман дээрээ сууж, бусад хуралдаанд бусад сайдын адил бараг үзэгдэхгүйгээс хойш давхар булуу хураах бодитой шалтгаан, тайлбар ч алга. Яамаа толгойлж, дөрвөн жил үүрэгт ажлаа хийж, тайлан дүнгээ тавиулах нь эхний зорилго нь болно.

Гурав дахь Ерөнхийлөгчийн хувьд бол амарч хойш суух биш ажиллаж бүтээх, хий хор арилсан насан дээрээ байна. Сайн муугаар хэлүүлж, хийж бүтээж, улс төр, төрийн албанд арван долоон жил чанагдсан ахиу туршлага, бас алдаагаа ч засч “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” зүтгэх бодитой хэрэгцээ ч байна. Ард түмнээс гурван сарын өмнө авсан хагас сая сонголт, итгэл энэ улс төрчийн баялаг нь юм. Аль алинд нь л ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал хүчин зүтгэх үүрэг хариуцлага, өмнөө тавьсан зорилго нь байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Taxi Company Reading ”Helpful information. Lucky me I found your site accidentally, and I am shocked why this coincidence did not took place in advance! I bookmarked it.”
IP:192.154.137.8  2015-09-14 18:22:51
asKesugfl46 fluoxetine 40mg citalopram 10mg valtrex
IP:46.161.9.20  2016-06-09 07:26:24
ruznjuthrsq zmow6Rsurxutlyskdd, [url=http://fsqgrkprimnq.com/] fsqgrkprimnq[/url], [link=http://pmrmwehlbhbo.com/ ]pmrmwehlbhbo[/link], http://vilnzkgggpvw.com/
IP:46.161.9.31  2016-11-25 17:15:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.