Оройтсон зам засвараас төрж чадаагүй долоон тэрбумтан их хотын альхан талд нь яваа бол

2009/09/23
Share |
Хүмүүс:
Оройтсон зам засвараас төрж чадаагүй долоон тэрбумтан их хотын альхан талд нь яваа бол

Өдөр алдсан адуугаа шөнө эрнэ гэдэг зүйр үг жинхэнэ амьдрал дээр биелэлээ олчихоод байгааг бид хотын гудамжинд аймшигтай түгжээ үүсгэсэн зам засварын ажлаас харж байна. Зунжингаа найрлаж наадамдсан хотын удирдлагууд намар хаяанд ирмэгц сая л нэг энэ жил Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ой болох гэж байгааг санасан бололтой.

Байгуулагдаад 370 жил болсон хот гэхэд дөнгөж үүсээд жил ч хүрээгүй байгаа хятад, оросын захын нэг тосгоноос долоон дор замтай байгаа нь ичихэд хүргэсэн буй за. Зам засварын ажил ийнхүү оройтож эхлэх болсоны гол шалтгааныг  хотын удирдлага УИХ  төсөв баталж өгөлгүй хасч танасаар удаасан гэдэг шалтагаар хааж, хамаг бурууг парламент руу бухаж  суугаа юм гэсэн. Энэ зуны зам засварын ажилд нийтдээ 14 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн хотын удирдлагын хүсэлтийг УИХ-ын гишүүд хасч танасаар байгаад ердөө долоон тэрбумыг үлдээн баталж орхисон юм байх.

Гэхдээ хаана ч хүрэхгүй хэмээн хошуугаа унжуулаад байсан долоон тэрбум төгрөг нь эдүгээ элбэг хүрэлцэнэ гэдгийг харуулж байгаа бөгөөд зөвхөн цаг хугацааны хувьд л арван сарын дунд үе хүртэл үргэлжилж мэдэхээр болоод байгаа аж. Зам засварын мөнгөтэй  холбоотой нэгэн сонирхолтой асуудал гарч ирж байгааг энд анхааралгүй өнгөрч болохгүй биз ээ.  Хэрвээ УИХ хасч таналгүй 14 тэрбумаар нь баталчихсан бол зам засварын  их мөнгөн дундаас даруй долоон тэрбумтан төрчихсөн өнөөдөр жаалж явах байж л дээ.  Харамсалтай нь энэ долоон нөхөр хамаагүй эрт “жирэмсэлсэн”-ий харгайгаар төрж чадсангүй. Тэрхүү долоон нөхөр эдүгээ их хотын альхан талд юу хийж яваа бол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.