УИХ дуучин гишүүнтэй болж магадгүй

2009/09/23
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
УИХ дуучин гишүүнтэй болж магадгүй

Улсын их хурал дуучин гишүүнтэй болж магадгүй нь. Нийтийн дууны анхдагчдын нэг, би живхтэй гавъяат болж байх шиг байна даа гэж төрийн үнэ хүндтэй шагнал авахдаа ярьж байсан Монгол Улсын гавъяат жүжигчин Жавхлан Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд хүчээ үзэхээр болсноо зарлалаа. Сонин хэвлэлээр Жавхлан гавъяат сонгуульд өрсөлдөнө гэж бичиж байсныг үгүйсгэж байсан дуучин залуу, улс төрийг чи оролдохгүй ч улс төр чамайг оролддог юм байна. Дуугаар минь таньж, төрийн шагналд хүртэл дэмжсэн ард олныхоо итгэлийг хүндэлж, улс төрд хүч үзэхээр шийдсэн гэнэ. Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд манайхаас нэр дэвшээч гэж санал тавьсан нам ч бий гэсэн. Аль нэг талыг баримтлах биш, иргэдийн дуу хоолой болж, нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр Жавхлан гавъяат шийдсэн гэнэ лээ.

Жавхлан сонгуульд өрсөлдөнө гэсэн мэдээ нэг хэсэг хэвлэлийн гол сэдвүүдийн нэг байлаа. Асуух бүрт л үгүй гэж хэлж байсан залуу гавъяат энэ шийдвэрээ 3 хоногийн өмнө гаргасан гэнэ. Амьдралынх нь чиг шугамыг зааж, аливаа асуудалд гол зөвлөгч нь байдаг Хайдав багш нь ч шавийнхаа шийдвэрийг дэмжсэн хүмүүсийн нэг гэж байсан. Энгэртэй олон тэмдэгтэй энгийн хүн байх хэрэггүй гэж уянгалаг хоолойтой шавиа улс төрд хүч үзэхийг дэмжсэн багш нь ярьж байна лээ. Улс төрд урлаг мэддэг, ойлгодог төлөөлөлтэй болж магадгүй гэж уран бүтээлчид ч нөхөн сонгуульд хүчээ үзэх залуу гавъяатыг дэмжиж байгаа гэсэн.

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
lcclwitfx jzOZDVjsrklhekxjeq, [url=http://cgmxsgyumvzs.com/] cgmxsgyumvzs[/url], [link=http://zcovkpieouoc.com/ ]zcovkpieouoc[/link], http://vtjvwmxxjsbw.com/
IP:46.161.9.32  2016-11-25 07:23:34
Judiththype wh0cd374544 buy elimite online viagra amex
IP:46.161.9.24  2017-02-10 08:03:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.