Нийгмийн хөндөх сэдэв

2009/09/23
Share |
Хүмүүс:
Нийгмийн хөндөх сэдэв

Өнөөдөр манай улс зах зээлд шилжсэн, ардчилсан тогтолцоот улс төртэй, хүн ард нь эрх чөлөөтэй бас ч гэж нэг үеэ бодвол харьцангуй элбэг дэлбэг, гэрэл гэгээтэй сайхан болж яваа билээ. Германы сэтгүүлч Ева Мээл гэгч эмэгтэй Монголд аялж явахдаа үзэж харсан зүйл багагүй байсан гэнэ. Тэрээр "Deutsche Welle'-гийн "Нийгмийн хөндөх сэдэв " буланд Монгол дахь хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хөндөн бичиж нийтлүүлснийг бид уншигч та бүхэндээ орчуулан хүргэе. Хөгжиж буй ихэнх орнуудын нэгэн адил Монгол улсыг сайн болон саар зүйлс ардчилал, зах зээлтэй хамт адил тэнцүүхэн дагаж ирсэн юм.

Монголд өсвөр насны олон  хүүхэд сургууль завсардаж, хичээл ном гэхийн оронд ажил хийж хэд гурван цаас олон гэр бүлээ тэжээх үүрэгтэй болдог байх юм. Ядуу болон ажилгүй иргэдийн тоо өндөртэй тус орны хувьд улсаас олгох тэтгэвэр тэтгэмж маш бага, тэдний ахуйн хэрэгцээнд хүрэлцдэггүй. Хүүхдүүд өвчтэй, ажилгүй, эсвэл хөдөлмөрийн чадваргүй эцэг эхдээ дэм болох гэж ажил эрхэлдэг. Тухайлбал, ажил эрхлэгч хүүхдүүдийн ихэнх хувь нь нийслэл Улаанбаатар хотын хар зах дээр жижиг бараа зарж борлуулах, ачаа зөөвөрлөх аргаар мөнгө олдог. Тэдний нэг болох 12 настай Туул охин зорчигчдод чанасан өндөг зарж мөнгө олдог.

Гаднаас нь харснаас бус сургууль гэдэг газарт орж ч үзээгүй энэ охин нэмэх хасахыг ээжээсээ сурсан гэнэ. Хаягийн бүртгэлгүйн улмаас Туул сургуульд орж чадаагүй юм байна. Түүгээр ч үл барам хүүхдийн мөнгөн тэтгэмж ч авдаггүй байх юм. Монголд улсаас олгогддог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээ жилийн 100 орчим ам.доллар байдаг. Бүртгэлгүй бол ямар ч нийгмийн халамж эдлэх боломжгүй. "Хүүхдүүд сайн дураараа ажиллаж байгаа учраас нийгмийн халамж тэтгэмж авах боломж байхгүй. Харин оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй байвал эрүүл мэндийн даатгалд хамрагддаг" хэмээн Монгол дахь ОУ-ын хөдөлмөрийн байгууллагын хөтөлбөр зохицуулагч Н.Монголмаа хэллээ. Харин хаягийн бүртгэлгүй хүүхдүүд хөдөөд төдийгүй нийслэл хотод ч цөөнгүй байдаг гэнэ.

Улаанбаатар дахь НҮБ-ын төлөөлөгч Доктор Бертранд Дестоулинс "Нэн тэргүүнд шаардлагатай байгаа хүмүүс нь хүүхдийн мөнгөө авч чадахгүй байгаа" гэж хэлж байна. НҮБ болон ОУ-ын ХБ Монголын Засгийн газрыг иргэдийн шилжих хөдөлгөөний бүртгэлийн асуудал дээр нь дэмжин ажиллаж эхлээд байгаа. 13 настай Хүдэрбат гэгч хүү гар аргаар алт олборлодог. Дөрвөн метр гүнзгий ухсан ил уурхай руу ороод хүчтэй салхи нүүр нүдийг нь "балбах" аятай шуурч байхад тоосон шинжгүй улайрсан мэт хүрздэх тэр хүү харин ч хар хөлсөө цутгуулан ажиллах ажээ. Өвлийн хүйтэнд ингэж л ажиллахгүй бол хөлдүү газраас алт гаргана гэдэг амаргүй тэгээд ч хөлдөж даарахгүй хэмээн тайлбарлана. Хүдэрбат хүү ээж эгчийнхээ хамт таван жилийн өмнөөс Уянга сумын алтны уурхайд ирж алт олборлох ажил хийх болсон. Тэрбээр ажил хийх шаардлагатай тул бүүр хоёрдугаар ангиасаа сургуулиа хаяжээ. Хүдэрбат сард дундажаар гурваас дөрвөн грамм алт ухаж "олж" авдаг бөгөөд тэр нь ойролцоогоор 80 ам.долларт хүрдэг. Түүгээрээ гэр бүлээ тэжээдэг гэнэ.

Одоогийн байдлаар Монголд зөвхөн алтны уурхайд ажилладаг насанд хүрээгүй 8000 хүүхэд байдаг гэсэн тоо байна. Тэдгээр хүүхэд ус шороо зөөж, газар ухаж, алт угаадаг маш хүнд хүчир ажил хийдэг. Дээрээс нь өдөржингөө бохир ус болон машин механизмын утаа, мөнгөн ус болон химийн бусад бодисоор амьсгалж байдаг. Тиймдээ ч олонх нь амьсгалын замын болон бөөрний өвчлөлд төдийгүй уурхайн осол аваарт  нэлээд өртдөг байх юм.

Улаанбаатарт өвөлдөө 40 хэм хүйтрэхэд Батболд хүү газар доорх траншейны нүхэн оромжиндоо "ичдэг" байна. Траншейны иймэрхүү оромжинд зуу зуун орон гэргүйчүүд аж төрдөг гэнэ."Энд бол гудамжинд байснаас хавьгүй дулаахан шүү" хэмээн Батболд ярина.

Энэ жил 15 хүрэх тэрбээр Улаанбаатар хотод бүртгэлтэй эсэхээ мэдэхгүй, арван жилийн өмнөөс л гудамжинд гарсан гэнэ. Түүнийг таван настай байхад аав ээж нь гэрээсээ хөөчихсөн ажээ. Өглөөгүүр Батболд Сүхбаатарын талбай хавьцаа сонин борлуулна, тэгээд өдөрт гурван цент олбол л болчихдог гэж үзнэ. Гэвч заримдаа сонины борлуулалт их муу байвал үдээс хойш нь аль л мөнгөтэй Монголчууд болон гадаадын жуулчид олноор хөлхдөг гудамжинд очиж зогсоод гуйлга гуйдаг.

Батболдтой адилхан гудамжны хүүхдүүд Улаанбаатарт маш их. Тэд гэдсэндээ жижиг "лангуу" зүүгээд л бохь, модтой чихэр, тамхи зарж борлуулна. Зарим нэг нь гутал тосолно. Мөн зарим нь хог ухаж хэрэгтэй зүйл эрж хайж явдаг

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaokitr sativa купить купить Герыч Беслан Купить закладкР¸ экстази в Узловой купить хмурый кайф ГолицынР¾ ЗакладкР¸ лирика в Белом купить Гердос Нягань купить марихуаР½Ð° Сочи ПодробнР¾Ðµ описаниРµ мака и его виды Купить закладкР¸ спайс в КовровоР¼ купить Айс ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³ спиды в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … купить ТрамадоР» Кодинск Как сделать химку ГидропоР½Ð¸ÐºÐ° наркотиРº купить Гаштет Саранск ЛаборатР¾Ñ€Ð¸Ñ рассылоРº купить Героин Обь купить BARCELONA Чудово Сайт купить наркотиРºÐ¸ 404 — страницР° не найдена купить Герик Болгар купить ЛСД Кашира Рифма к слову замути купить ЭйфоретР¸Ðº Усолье ПетрушкР° ÐºÑƒÐ´Ñ€ÑÐ²Ð°Ñ  наркотиРº купить Снег Ð¢ÑŽÐºÐ°Ð»Ð¸Ð½Ñ Ðº курить Ð¿ÐµÑ‚Ñ€ÑƒÑˆÐºÑ ƒ купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ДятьковР¾ куплю в воронежРµ экстази
IP:185.2.32.199  2018-02-19 01:34:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.