Хүмүүс: Намбар Энхбаяр | М Энхболд | Баяр Санж | |
Нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр, Эрчим хvч эрдэс баялгийн сайд Д.Зоригт нар хvч vзэхээр болж тунаж vлдээд байгаа.Тиймээс саяхныг хvртэл хэвлэлийнхний гол сэдэв болж,энэ хоёр эрхмийн тухай юу ч vлдээлгvй бичиж, хэн нь хэн бэ гэдгийг нь хангалттай сануулаад байгаа. Ёстой л наадмын барилдаан шиг vзvvр тvрvvг нь өөр өөрийнхөөрөө тааж эхэлсэн.
Гэвч энэ асуудал өнөөдрөөс эхлэн эцэс болох нь. Хэдийгээр энэ сарын 25-нд МАХН-ынхан нөхөн сонгуульд өрсөлдөх эрхмийнхээ нэрийг зарлана гэж байгаа ч энэ нь ёс төдий vйлдэл болох аж. Учир нь тэд уралдаанд сойх хvлгээ бараг сонгожээ. Одоо гap өргvvлэх гээд зөвхөн албан ёсны ажил vлдэж байгаа юм байна гэж ойлгож болох.
Шулуухан хэлбэл, улаан булангаас өрсөлдөх эрхэм нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр аж. МАХН дотроо хамгийн хvчтэй, нөлөөтэйд тооцогдох болсон хотын фракцынхан энэхvv өрсөлдөөнд замын дундаас ийм амархан буцах болсонд нь олон хvн гайхаж магадгvй.
Учир нь тус фракцыг шадар сайд М.Энхболд толгойлдог. Нэгэн vед тэрбээр Н.Энхбаярын хvн гэгддэг байсан. Тvvнийг хот хариуцсан салбарт ёстой л байлдагчаас нь маршал болтлоо дэвшихэд нь экс Ерөнхийлөгчийн татаас байсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл, хэний ч vл таних МАХН-ын жирийн гишvvн улс төрд хөл тавин, хөшигний өмнө ил гарахдаа л Нийслэлийн Засаг даргын суудлаас гараагаа эхэлсэн. Хотын мэрээс намын дарга, дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдын албанд ямар ч саадгvй улаан хивсэн дээр гишгэсээр зуугуухан өгсч чадсан, тэр.
Гэвч тэрбээр нэгэнтээ Н.Энхбаярын утсан хvvхэлдэй биш гэдгээ харуулсан. Vvнийхээ төлөө танхимын тэргvvн байтугай намын даргын суудлаа ч алдсан гэх яриа бий. Эндээс л улс төр дэх хоёр Энхийн харилцаа сэвтсэн гэдэг. Хэдийгээр тэрбээр шадар сайдаараа өнөө хэр ажиллаж байгаа ч гартаа МАХН-ын гол лидерvvдтэй амь нэгтэй фракцыг авч vлдсэн.
Vvний баталгаа гэвэл С.Баярын удаа дараагийн танхимд хотын фракцынхан жин дардаг. Тэр ч бvv хэл, хотын мэрээс эхлээд албан тушаалын хамгийн амттай хэсгийг хотынхон эзэгнэх болсон. Одоогоор тvvний фракц шиг дуугарвал дуу нэгтэй, дугтарвал хvч нэгтэй нь vгvй байгаа. Өнөөдөр л гэхэд нөхөн сонгуульд хотын фракцынхан Д.Зоригт сайдыг зvтгvvлэх болсон нь тэдний санаа хол, гар уртын илрэл.
Нөгөөтэйгvvр, шадар сайд М.Энхболд, Ерөнхий сайдтай хавсран Д.Зоригт сайдыг Н.Энхбаярын өөдөөс тавьсан нь тvvнийг улс төрд дахин гишгvvлэхгvй байхаар шийдсэн гэх мэдээллvvд хэвлэлийн хуудсыг чимсээр...
Тэгвэл энэ бvхэн ард хоцорчээ. Өөрөөр хэлбэл, маргаашийн өдрийг хэн ч таашгvйн гайхамшгийг улс төрөөс харж болох нь. Учир нь шадар сайд М.Энхболд Н.Энхбаяр нар улс төрд дахин ганзага нийлж, дөрөө харшуулахаар тохиролцсон гэх яриа чих дэлсэв.
Тэд сvvлийн vед байнга уулзалдан, сvжрэлдэх болсон юм байх. Уржигдар л гэхэд хоёр Э шөнөжин буу халж, нөхөн сонгуулиар ч зогсохгvй, намын ирээдvйн талаар ярилцаад авч. Тэд¬ний уулзалт тун vр дvнтэй болсон сурагтай. Юутай ч МАХН дахь өөд өөдөөсөө тулж зогссоор ирсэн хоёр том фракцын толгойлогчид хуучны барилдлагаа санагалзан дөрөө нийлэхээр болов уу, эсвэл гэх хардлага зайлшгvй гарч ирэх нь гарцаагvй. Гэвч тэдний дөрөө харшуулж, ганзага нийлэн хэр ажиллахын учрыг цаг хугацаа аяндаа харуулаад өгөх биз.
Тэр ч бvv хэл тэд өчигдөрхөн ажилдаа орсон Ерөнхий сайдтай намын болон бас бус бодлогын чанартай асуудал ярихаар төлөвлөсөн бололтой. Магадгvй өнөө орой ч, тэр гурав нэгэн ширээний ард сууж ч мэдэх юм. Ямартаа ч Н.Энхбаярыг Засгийн газрын тэргvvнтэйгээ холбогч гvvр нь М.Энхболд болохоор амласан гэх. Гэхдээ тэдний энэ төлөвлөгөөг С.Баяр хvлээж авах эсэхэд хариулт өгөхөд эрт байна. Гэвч хоёр Э-гийн хувьд Ерөнхий сайдтай хамт МАХН-д тулгын гурван чулуу шиг байхыг ч vгvйсгэмгvй
Өнөөдрийн монгол