МАХН-ын Ёсзүйн хорооны дарга Н.Удвал: Cонгуулиар АН-аас 500 саяыг авсан нь ариун явдал гэж үү

2009/09/24
Share |
Хүмүүс:
МАХН-ын Ёсзүйн хорооны дарга Н.Удвал: Cонгуулиар АН-аас 500 саяыг авсан нь ариун явдал гэж үү

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ялагдаад 10 ч хоноогүй байхад Л.Шагдаррагчаа, Б.Батсайхан, Г.Бямбасүрэн, Н.Далантай, Н.Удвал, М.Далайхүү, Д.Батжаргал, С.Отгончулуун, Ш.Содномцэрэн, УИХ-ын гишүүн Н.Ганбямба  зэрэг гишүүд МАХН-ын дарга С.Баярын өрөөнд сүр дуулиантайгаар  орж ирсэн байна.

Эдгээр гишүүд  МАХН доторхи “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийн тэргүүлэгчид.  Тус жигүүрийн дэд зохицуулагч Н.Удвал  “2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялагдал хүлээлээ. Ялагдлын хариулагыг хэн хүлээх вэ. Зарим нэг  гишүүд нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан” хэмээн асуулт,дүгнэлтийг хослуулан асуусан байна. Эдгээр гишүүд шүүх эмнэлгийн шинжээчид  шиг сонгуульд ялагдсан буруутаныг эрэн сурвалжлах, яллах ажлаа ийнхүү эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нам нь ялагдсанд эдгээр нөхөд бараг л баярлаад бахирах дөхсөн төдийгүй яаран сандран дүгнэлт хийхийг хүсч байлаа.

Ерөнхий сайд С.Баяр “Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялах, ялагдах нь гишүүн бүрийн хичээл зүтгэлээс хамаарна” гэсэн утгатай бүхий үгийг Д.Сүхбаатар лугаа адил  хэлжээ. Ерөнхийдөө жигүүрийнхэн намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлөө айлгах, атгандаа оруулахын тулд энэхүү алхамыг хийсэн байлаа. Тэгтэл Ерөнхийлөгчийн сонгуульд тавхайгаа цоортол гүйсэн намын нэгэн гишүүн “Жигүүрийнхэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэр дэмжсэн юм бэ. Тэр тусмаа МАХН-ын дэргэдэх ёсзүйн хорооны дарга Н.Удвал яаж дэмжив” гэсэн асуултыг сөргүүлэн тавьжээ.

Энэ их эвгүй асуултанд Н.Удвал сандрахдаа “Манай намын боловсон хүчний бодлого алдагдсан” хэмээн тэс өөр зүйл яриад явжээ.  Нөгөө гишүүн барьцаа лавшруулан “Ёсзүйн хорооны дарга Удвал МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярыг эсрэг ихээхэн хэмжээний ном сэтгүүл хэвлүүлж АН-аас 500 сая төгрөг авсанаа юу гэж тайлбарлах вэ. Мөн УИХ-ын сонгуулийн үеэр МАХН-ын гишүүдийн талаар “Полог, молиго, хулхи” гэсэн номыг хэний нэр хүндийг унагах зорилгоор хэвлүүлсэн вэ. Жирийн иргэдийн ёсзүйн хороонд гаргасан өргөдөл гомдол таны дарга нарыг айлгах зэвсэг болсоныг юу гэж үзэх вэ, Нам доторх асуудлыг сонин хэвлэлээр дэлгэх болсон шалтгаан юу вэ” гэх мэт асуулт ар араасаа цуварч гарсан байна.

Үнэн чанартаа Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр орон нутагт  ажиллах, нэр дэвшигчээ сурталчлах хуваарьтай байлаа. Гэвч яваагүйгээр барахгүй нэр дэвшигч Н.Энхбаярыг муучилсан номыг АН-тай цуг редакторлан 500 сая төгрөг цохиж явжээ. “Нүд улаан мөнгө цагаан” гэгчийн үлгэрээр намынхаа нэр дэвшигчийг түр мартсан байна. Н.Удвал тэргүүтэй нөхөд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны яаран асуух болсон нь хэд хэдэн учир шалтгаантай. Тэрбээр  бусдаасаа өрсөхийг хүсч байна. Жигүүр хөдөлгөөнөөс Ө.Энхтүвшин, Ж.Бат-Эрдэнэ, М.Далайхүү, Ц.Гантулга, Д.Оюунбаатар, А.Базархүү, Д.Туяа гэх мэт олон гишүүн албан тушаалд хүрсэн. Хамгийн гол нь зөв газараа, зөв нээнтэг олох хэрэгтэй. 2007 онд л гэхэд жигүүрийнхэн намын дарга, ерөнхий сайдаа огцруулах “Онц их хурлыг” өрнүүлэн бүгд албан тушаалд хүрсэн түүхтэй.

Тухайн үед Н. Удвал Архангай аймгийн засаг даргын суудлыг авахаар улайрч байлаа. Өдгөө эдгээр нөхөд дахин хуваарилалтыг хүсэн мөрөөдөж эхлэсэн байна. 2007 онд “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийн зарим гишүүд жигүүрээ татан буулгах санаачлага гаргажээ. Тэдгээр гишүүд эцсийн зорилго болох М.Энхболдыг намын дарга, Засгийн газрын тэргүүнээс буулгаж чадсан байлаа. Тэгээд ч зогсохгүй албан тушаалд хүрсэн, 2008 оны сонгуульд нэр дэвших эрх авсандаа тун ч сэтгэл хангалуун байсан хэрэг. Харин Н.Удвал сэтгэл ханаагүй байсан учир жигүүрийг татан буулгаагүйгээр барахгүй ганцаараа өмчилсөн байлаа. Улс төрийн сонгууль багийн тоглолт байдаг учраас хариуцлага тооцох болвоос нэгэн тогоонд адилхан чанагдаж байгаа жигүүр, хөдөлгөөнийхөн ч хамт үүрэлцэх учиртай. Албан тушаал, магтаал болохоор гараа тосчихоод алдаа зэмээ хажуу дахь нөхөр лүүгээ чихнэ гэдэг хэр ёс зүйтэй, ариун явдал вэ. Намаа дэмжихгүй хэрнээ хатган үймүүлэх,  албан тушаал гориологч, тодрох гэсэн өч төчнөөн хачиг хувалз МАХН-д   цөөнгүй байдаг билээ. Энэ бүхнээс юун түрүүнд салж байдаг байдаг газарт нь аваачсан тохиолдолд МАХН шинэчлэгдэнэ,

Т.Цогтэрдэнэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
omevqnisdb SxC8Ksjzxftngtjlmq, [url=http://wcywupuswhxh.com/] wcywupuswhxh[/url], [link=http://kyllukrcjrfb.com/ ]kyllukrcjrfb[/link], http://nezvoajseucr.com/
IP:46.161.9.8  2016-12-05 11:59:20
Billyciz wh0cd902624 cheapest crestor
IP:46.161.9.20  2017-05-31 02:36:01
Billyciz wh0cd900974 triamterene 37.5mg sildenafil online pharmacy
IP:46.161.9.20  2017-07-20 12:35:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.