Сөрөг хүчин, иргэний хөдөлгөөнүүд 50 сая ам.долларын авлигын асуудал сөхлөө

2009/09/25
Share |
Хүмүүс:
Сөрөг хүчин, иргэний хөдөлгөөнүүд 50 сая ам.долларын авлигын асуудал сөхлөө

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлуулахаар гадаадынхан 50 сая ам.долларын авлига өгсөн асуудлыг сөрөг хүчин, иргэний хөдөлгөөн, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүс сөхөж байна. Тухайлбал, МУНН-ын дарга Б.Батболд "...Гэрээ хийж буй "Айвенхоу Майнз", "Рио Тинто"-гийнхон харилцан ашигтай байх зарчмыг хүлээн зөвшөөрч байгаа. Танай Засгийн газрын санал ч тийм байна гээд байдаг. Гэтэл засаг маань яагаад тэдэнд давуу байдал олгоод байгаа нь эргэлзээг лавшруулж байна. Гэрээг тэдэнд ашигтай байлгахын тулд 50 сая ам.долларын авлига авсан. Үүнийхээ урьдчилгаа болгон УИХ-ын гишүүдэд 20 мянган ам.долларын зээлийн карт өгсөн гэх мэдээллийг тухайн банк үгүйсгэсэн мэдэгдэл хийсэнгүй . Үүнийг шалгаж, тогтоох нь хууль хяналтын байгууллагын үүрэг. Монголын төр монголын ард түмний эрх ашгаас урвасан. Энэ гэрээ батлагдсан тохиолдолд бид бүх шатны хууль хяналтын байгууллагад хандана. Луйврын тухай мэдээллийг дэлхийн сонорт хүргэнэ" хэмээн TҮ-5 телевизээр мэдэгдлээ.

Хууль зүйн сайд асан Л.Цог Оюутолгойн гэрээнд 33 алдаа байна хэмээн үзэж, тэр ч бүү хэл Засгийн газраас тавьсан саналыг дагуу холбогдох дөрвөн хуулийг батлахдаа УИХ хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа. Энэ асуудал авлига авсан байх гэсэн хардлагыг мөн л улам лавшруулж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хууль баталдаг УИХ өөрөө хуулиа зөрчин зүтгэж, зүтгүүлж байгаа нь ингэж үзэхэд хүргэж байгаа юм. Уул, уурхайн инженер, доктор С.Авирмэд "Оюутолгойн ордын техник, эдийн засгийн үндэслэл огт байхгүй. Эрх баригчид гадныхны амаар явж байгааг Монголын ард түмний эрх ашгаас урвасан гэхээс аргагүй. Хэний эрх ашгийн төлөө үйлчлээд байгаа нь ойлгомжгүй байсан бол сүүлийн үед далайн чинад дахь эздэд найр тавих нь тодорхой болчихсон. Монгол орноо худалдах, гадныханд найр тавих бодлого хэрэгжиж эхэлсэн. Эрх баригчид ард түмэнд бус өөрсдөдөө ашигтай гэрээ хэлцэл хийж, хууль баталдаг" хэмээн нэг бус удаа ярьсан.

Уул, уурхайн инженерүүдийн хөдөлгөөний тэргүүн X.Владимир Оюутолгойн гэрээний асуудлаар "Засгийн газар Оюутолгойн гэрээний нарийвчилсан техник, эдийн засгийн үзүүлэлт, тооцоог өнөөдөр хүртэл гаргаж чадаагүй байна. УИХ-ын гишүүд "Үр ашигтай байна", "28 тэрбум ам.доллар орохоор байна. Өнөөдрийн үнэ цэнээр дөрвөн тэрбум ам.доллар болно. Хөрөнгө оруулалтаа буурууллаа" гэж яриад байна. Үнэндээ УИХ-ын гишүүдийн гap дээр тавьсан тооцоо алга л байна шүү дээ. Саяхан Рио Тинтогийнхон ирээд мэргэжлийн хүмүүсийн хувьд бидэнтэй уулзсан. Засгийн газар хөрөнгө оруулалтын асуудлыг таван тэрбум гэж байснаа 5.5 тэрбум болгож байна гэх мэтээр яриад байгаа нь ямар учиртай вэ гэдгийг бид асуусан. Хөрөнгө оруулалт нэг их нэмэгдээгүй, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ ерөөсөө л 2,7 тэрбум, түүн дээр цахилгаан станц зэрэг таван тэрбум ам.долларт босох зүйл бий гэж байна лээ. УИХ ингэж шахаад байх юм бол хөрөнгө оруулалт 2.7 тэрбум ам.доллар руугаа эргээд орохоор байгаа. Рио Тинтогийн зүгээс "Танай Засгийн газар техник эдийн засгийн үзүүлэлтээ яагаад ил болгохгүй байгаа юм. Юуг нь нуугаад байгаа юм бэ. Бид зарлахад бэлэн байна" гэж байна лээ.

Хамгийн гол нь "Айвенхоу Майнз, Засгийн газар хоёр замаас нь мөнгө гувчуулаад байгаа"-г онцолсон. Геологийн ухааны доктор Ч.Хурц "Оюутолгойн гэрээний анхны хувилбарыг ярьж байхад одоо 51 хувийг авах тухай ярьж байсан. Гэтэл одоо юун 51 тэр бүү хэл 34 хувь ч үгүй үлдэж мэдэх нь. Ерөөсөө л 34 хувь гэдэг чинь Монголын талд оногдох нь 34 тэнцүү тэг гэсэн үг шүү дээ. Тэнд урьдчилгаа өгнө гэсэн зээл, 34 хувь буюу өөрөө өөрийнхөө юмыг худалдаж авсны төлөө хүү бүхий зээл гээд энэ бүхэн нийлээд Монгол Улс авснаар юу ч үгүй хоцорно УИХ-ын дэргэдэх Судалгааны төв гэж бий. Тэнд залуу боловсон хүчин цөөнгүй орж ирсэн. Хоёр мэргэжилтэн нь урьдчилгаа болон зээл авч 30 жил ашигласны дараа Монгол Улсад юу орж ирэхийг тооцож үзээд тэрбум гаруй ам.долларын алдагдалтай гарах нь гэсэн дүгнэлт гаргасан байдаг" хэмээн хэвлэлээр удаа дараа мэдэгдсэн.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êàê äîáàâèòü çàêëàäêè â òîð áðàóçåð кокаин через закладкР¸ Купить Кокаин в СоветскР¸Ð¹ купить Айс ПоворинР¾ закладкР¸ амф спб купить Героин КадникоР² Оптовая ÐºÐ¾Ð¼Ð¿Ð°Ð½Ð¸Ñ  «Kristaller Professional» купить Гердос Пудож купить КристалР» Белово êðèñòàëëû ñîëåé çàêëàäêè åêàòåðèíáóðã sip флудер КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в ÐÐµÑ„Ñ‚ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐºÐµ закладкР¸ шишек купить Гашиш Пушкино ТрускавРµÑ†ÐºÐ°Ñ Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ð°Ñ соль Барбара ОткрыткР¸ ÐºÐ¾Ð½Ð²ÐµÑ€Ñ‚Ñ ‹ закладкР¸ марки Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в СоветскР°Ñ Гавань Ð·Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ Ð¿ÑÐ¸Ñ…Ð¾Ð°ÐºÑ ‚ивные веществР° ðîññûïü çàêëàäêàìè великие люди и наркотиРºÐ¸ реланиуР¼ или феназепР°Ð¼ что сильнее спайс казань купить Гречка Пушкин Опасные наркотиРºÐ¸: амфетамР¸Ð½ и Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин купить Орех ГородовР¸ÐºÐ¾Ð²ÑÐº спайс закладкР° краснодР°Ñ€ мефедроР½ википедР¸Ñ фото передозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° çàêëàäêà ãåðîèí купить МефедроР½ Омск купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин ПиткяраР½Ñ‚Ð° BDFProxy | Never Ending Security не легальнР¾ трамал что это купить метадон Купить россыпь в Борзе купить JWH НабережР½Ñ‹Ðµ Челны
IP:193.93.192.53  2018-01-08 22:27:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.