МАХН-ын шинэ байрны хандив үргэжилж байна

2009/09/25
Share |
Хүмүүс:
МАХН-ын шинэ байрны хандив үргэжилж байна

7 сарын 1-ний үймээн самууны улмаас шатсан МАХН-ын байрыг мэргэжлийн хяналтын ахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтээр нураасан. Харин өнөөдрийн хувьд хуучин байрны суурин дээр шинэ байрны шав тавьж бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Шинэ байр баригдахтай холбогдуулан намын дэмжигч болон иргэд тусламжийн гараа сунгаж хандив өргөсөөр ирсэн. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 900 гаруй сая төгрөг цугларчээ. Намын шинэ байрны хувьд 14 тэрбумаар босох 10 гаруй давхар өндөр барилга байхаар тооцсон. Намын гишүүд төдийгүй урлаг соёлын зал байгуулж ерөнхий боловсролын сургуулийн сурагчид орж хичээллэх боломжийг ч шинэ байрандаа бүрдүүлнэ гэж мэдэгдэж байсан. Барилгын бүтээн байгуулалтын жилд зориулсан хандивын аян цааш үргэлжилнэ гэж намын нарийн бичгийн дарга хэллээ.

Хотын төвд сүндэрлэх намын шинэ байрны хувьд номын сантай иж бүрэн тохижуулсан, заавал МАХН-ынхан гэлтгүй нийтийн соёл боловсролын үйл ажиллагаа зохион байгуулагддаг газар болгоно гэж намын удирдлагууд хэлж байсан. Шинэ байр хүлээж авах хугацааг 2011 оны 3 сарын 1-ний өдөр буюу намын 90 жилийн ойгоор ашиглалтанд оруулана гэж хэллээ

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.