МУ-ын 4 иргэн урд хөршөөс их хэмжээний хар тамхи оруулж иржээ

2009/09/25
Share |
Хүмүүс:
МУ-ын 4 иргэн урд хөршөөс их хэмжээний хар тамхи оруулж иржээ

Та бидний дунд хар тамхи гэж нэрлэгдэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нь сүүлийн жилүүдэд манай улсын хилээр нэвтрэх тохиолдол нэмэгдэж чих дэлсэх боллоо. Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх аюултай энэ төрлийн бодис өнгөрсөн жилийн мөн үед улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн тохиолдол 7 бүртгэгдээд байсан бол энэ жил 5 үйлдэл бүртгэгдэн шалгагдаж байна. Дээрхи хэргүүдийн дийлэнхи хувийг Монгол Улсын иргэд үйлдэж эх орон элэг нэгт түмэндээ хүргэхийг завдаж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа тухай хуулийн байгууллага хэллээ. Тиймээс энэ тал дээр илүү хамтарч ажиллан урьдчилан сэргийлэх ёстойг хэлж байна.

Залуучууд хар тамхийг эхэндээ зүгээр кинон дээр гардагтай адилтган бодож сонирхон сүүлдээ гарч чадахгүй болтлоо гүнзгий ордог гэж байлаа. Хүний сэтгэцэд шууд нөлөөлж сүүлдээ ганц хүн биш удам угсаа үндэс угсаагаараа яригдах аюултай хар тамхи гэгч мансууруулах бодисын хар сүүдрээс Монголын ард түмэн өртөж орохгүй байхыг хууль хяналтынхан сануулж байна

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.