С.Эрдэнэ хэвлэлийнхэнд хандлаа

2009/09/25
Share |
Хүмүүс: С Эрдэнэ | 
С.Эрдэнэ хэвлэлийнхэнд хандлаа

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн байх бүрэн эрхийг нь батлах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч МУ-ын Ерөнхийлөгчид 76 дахь гишүүн болох нэрээ өргөн бариулахаар болсон С.Эрдэнэ хэвлэлийнхэнд хандах болсон гол шалтгаан нь СЕХ-ны дарга асан Баттулгыг гүтгэн доромжилж нэр хүндэд халдан бүрэн эрхийнхээ хүрээнд хийж хэрэгжүүлэх ёстой ажлын алтан цагаас хумсалсанд гомдолж байгаа юм байна.

УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт нэр дэвшин тойргоосоо гарсан ч Иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлээс хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр жил тойрон шүүх цагдаа болж цагаадсан Эрдэнийн нэрийг МУ-ын Ерөнхийлөгч хүлээн авсны дараа тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. Урьдчилсан таамгаар бол ирэх 10-н сарын 5-нд болох УИХ-ын намрын чуулганы үеэр тангаргаа өргөж 76 дахь гишүүний суудалд суух юм. Үдээс өмнө болсон хэвлэлийн хуралд Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа 3-н хүний нэг болох Бурмаа хүрэлцэн ирсэн байлаа. Гэхдээ тэрээр нөхөн сонгуультай ямар ч холбоогүй Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн гэсэн утгаараа Эрдэнийн байр суурин дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн гэж байлаа.

Асуудал шийдвэрлэгдэж Эрдэнийг БГД шүүх буруугүй гэж үзэн цагаатгаж, СЕХ ч УИХ-ын гишүүн болох нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн ч зарим нэг яам тамгын газраас өөрийг нь буруутай гэж үзсэн албан бичиг илгээсээр байгаа юм байна. Харин үүнийг С.Эрдэнэ эрс няцааж улс төрийн бодлого ч гэж үзлээ.

Хурлын төгсгөлд тэрээр сонгогчдын итгэлийг хүлээж 25-р тойргоос гарсан учраас мөрийн хөтөлбөрт орсон хийж хэрэгжүүлэх ажил олон байна. Тиймээс итгэл хүлээлгэж саналаа өгсөн иргэдийн итгэлийг алдаж шалдир булдар зүйлээр оролдолгүй үлдсэн хугацааг үр бүтээлтэй хэлэх үг хийсэн ажилтэй өнгөрүүлэхийг хүсэж байгаагаа хэлж байлаа

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.