Ерөнхийлөгч ард түмэндээ нэгийг амлаж харь газар өөрийг өгүүллээ

2009/09/28
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ерөнхийлөгч ард түмэндээ нэгийг амлаж харь газар өөрийг өгүүллээ

Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж АНУ-д болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулганд оролцох үеэрээ "Блүүмбэрг" сайтад зочилж, энэ сарын 25-нд ярилцлага өгчээ. Тэрбээр "Айвенхоу Майнз компанитай хийх "Оюутолгой" төслийн гэрээг энэ сарын 28 гэхэд үзэглэнэ. Хугацаа сунжирна гэж бодохгүй байна. 30 жилийн хугацаатай, 30-50 тэрбумын өртөгтэй чухал ач холбогдол бүхий гэрээ байгуулна. 27-нд Монгол руугаа ниснэ” гэсэн байна.

Оюутолгойн гэрээг хэлэлцэж байхад эрдэмтэд, уул уурхайн мэр¬гэжилтнүүд, төрийн бус байгууллага, хөдөлгөөний тэргүүнүүд гэхчлэн иргэд дуу хоолойгоо нэгтгэн гэрээний төслийг Монголын талд ашиггүй, хэд хэдэн хууль зөрчсөн хэмээн эсэргүүцсэн. Жагсаал цуглаан хийгээд ч ард түмний язгуур эрх ашиг эрх мэдэлтнүүдийн хувийн эрх ашгаас давж чадаагүй. Энэ үед харин ард түмэнтэйгээ амь нэг, ард түмнээсээ асуудаг Ерөнхийлөгч байна хэмээн гарч ирсэн эрхэм Ерөнхийлөгчийн сонорт тэдний дуу хоолой хүрээгүй юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тангараг өргөх ёслолын үеэр нь "Блүүмбэрг" сайтын сэтгүүлч ярилцсан. Ерөнхий-лөгч "Оюутолгойн ордод "Рио Тинто", "Айвенхоу Майнз"-тай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өөрчлөхийг хүсч байна. Ингэснээр Засгийн газар хувь эзэмшлээ шударгаар бүрдүүлнэ. Хувь эзэмших нь сайн санал биш. Үүний оронд Засгийн газар ашгийн 50 хувийг авахыг санал болгож байна" гэхчлэн ярьж байсан. Гэрээ хэлэлцэгдэж байх үед ганц үг ган хийж, байр сууриа илэрхийлээгүй Ерөнхийлөгч төрийн айлчлалын үеэрээ харин АНУ-ын сэтгүүлчид гэрээг өнөөдөр үзэглэх талаар ам алдав. Засгийн газраас энэ талаар лавлахад "Өнөөдөр гэрээ байгуулах талаар яригдаагүй" хэмээсэн юм. Сонгуулийн өмнөхөн Ц.Элбэгдорж “Ард түмэндээ эрхийг нь олгоё. Эзэмших ёстой баялгийг нь өгье” хэмээж байсан ч үүнийгээ мартсан бололтой.

Нохойн дуу ойртож, гэрээ үзэглэх сургаар "Айвенхоу майнз" болон "Рио Тинто"-ийн хувьцааны ханш суга өсч байгаа билээ. Нью Йорк дахь хөрөн¬гийн биржид арилжаалагдаж буй "Ай¬венхоу майнз" компанийн хувьцааны нэгж бүрийн үнэ долдугаар сарын 30-нд 7,62, наймдугаар сарын 26-нд 10,77 ам.долларын ханштай байсан бол баасан гарагийн арилжаагаар хаалтын ханш нь 12,67 ам.долларт хүрчээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.