Улсын начин Ц.Сумъяабэйсийн B сорьцын шинжилгээний хариуг

2009/09/28
Share |
Хүмүүс:
Улсын начин Ц.Сумъяабэйсийн B сорьцын шинжилгээний хариуг

Баяр наадмыг зохион байгуулах салбар хороо удахгүй бөхчүүдэд хариуцлага тооцох саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх аж. Бөхчүүд сэргээш хэрэглэсэн мэдээлэл энэ зуны наадмын дараа сөхөгдөж, улмаар наймдугаар сарын 11-нд МҮОХ Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд зодоглож, шөвгөрсөн 16 бөхийн хоёроос сэргээшийн төрлийн бодис илэрснийг албан ёсоор зарласнаар баталгаажсан билээ.  Наадамд зодоглосон бөхчүүдийн шинжилгээг сүүлийн хэдэн жилийн турш тогтмол хариуцан ажиллаж байгаа БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгээс ирүүлсэн бичигт улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс нарын А сорьцоос сэргээшийн төрлийн бодис илэрсэн тухай танилцуулсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд сэргээшийн шинжилгээний А сорьцын дүнг холбогдох байгууллага болон бөхчүүдэд хуулийн дагуу хүргүүлсэн бөгөөд улсын заан Б.Соронзонболд БНСУ-д дахин B шинжилгээ хийлгэх бодолгүй байгаагаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэлж, өөрийгөө эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эм хэрэглэж байсныг тайлбарласнаар байдал намжсан. Харин сэргээшийн А сорьцын дүнд эргэлзсэн улсын начин Ц.Сумъяабэйс МҮОХ-нд хандан B саван дахь сорьцоо дахин шинжилгээнд оруулах хүсэлтэй байгаагаа уламжилсны дагуу МҮОХ-ны Допингийн эсрэг төвийнхөн хуулийн хугацаанд БНСУ-ын холбогдох байгууллагад хандан улсын начин Ц.Сумъяабэйсийн B сорьцын шинжилгэг тус улс ру явуулсан билээ.  Тэгвэл БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгээс хэд хоногийн өмнө манай бөхийн B сорьцын хариуг ирүүлсэн бөгөөд хоёр дахь сорьцын шинжилгээгээр улсын начин Ц.Сумъяабэйсийн А сорьцоос илэрсэн “Endogen” бодис дахин илэрсэн болохыг мэдэгджээ.

МҮОХ энэхүү B шинжилгээний дүнг үүргийн дагуу Ц.Сумъяабэйс начинд танилцуулсан байна. Тиймээс одоо МҮОХ энэ жилийн Баяр наадмыг зохион байгуулах салбар хороонд хоёр бөхийн сэргээшийн дүнг танилцуулах үлдээд байгаа бөгөөд Баяр наадмын салбар хороо сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс нарт ямар хариуцлага тооцохыг шийдэх юм. Хууль ёсоор бол ийм тохиолдолд Салбар хорооноос тухайн бөхийн сэргээш хэрэглэсэн нь лаборатарийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цол, чимгийг хураах, уг бөхөд цол, чимэг авах даваанд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөн олгох санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой юм.

Хуульд заасны дагуу сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн баяр наадамд барилдах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах гэсэн заалт ч мөн бий.Эргэн сануулахад, БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төвөөс ирүүлсэн анхны хариугаар бол “2360915 бүртгэлийн дугаартай улсын заан Б.Соронзонболдоос Дэлхийн допингийн эсрэг хорооноос 2009 онд баталсан “Deksometazon” хэмээх бодис 30 нано гр/мм хэмжээгээр илэрсэн” гэсэн байсан бол “2660840 бүртгэлийн дугаартай улсын начин Ц.Сумъяабэйсээс сэргээшийн төрлийн бодист багтдаг “Endogen” хэмээх бодис 2.5 нано гр/мм хэмжээтэй илэрсэн” гэсэн дүгнэлт гаргаж байсан юм

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas ñïàéñ äåëàåì çàêëàäêè Продажа ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ñ… смесей Купить ЛЁД КулебакР¸ Наркота фен Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Ростове Бошки в Сочи спайс ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Сызрани Как Ð¾Ð±Ð¼Ð°Ð½ÑƒÑ‚Ñ Œ тэст на наркотиРºÐ¸ êóïèòü ýêñòàçè â êàçàíè Мистер прет ЗакладкР¸ кокаин в НарткалР° Купить закладкР¸ в НазываеР²ÑÐºÐµ Купить закладкР¸ россыпь в Усть-дже
IP:95.181.176.114  2018-01-13 14:59:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.