Асашёорюү төрсөн өдрөөрөө 24 дэх түрүүгээ авлаа

2009/09/28
Share |
Хүмүүс:
Асашёорюү төрсөн өдрөөрөө 24 дэх түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сvмо бөхийн аки башё өчигдөр өндөрлөлөө. Башёгийн сvvлийн өдөр манай бөхчvvд урамтай сайхан барилдаан vзvvлж даваагаа нэгээр ахиулсан.

Асасэкирюv качигоши хийх боломжгvй болсон ч даваагаа ахиулсан. Харин тvvний өрсөлдөгч Фvтэно ирэх башёд жюvрюvд унах нь тодорхой боллоо. Тэгвэл Токитэнкv сvvлийн өдөр урамтай барилдаж тавин хувийнхаа амжилтыг хийснээр маэгаширагийн тэргvvн хэсэгт барилдаж боломжтой болсон юм. Моконами өчигдөр Шотэнрvгоор даваагаа ахиулсан байгаа.

Гэсэн ч хоёр бөх чансаа буурах нь тодорхой. Кёкvтэнхо ч мөн чансаа доошилно. Тэгвэл Какмрюv комvсvбигоос хангалттай зуурч авсан бөгөөд цаашлаад сэкивакэ болох бvрэн боломжтой юм. Учир нь хоёр сэкивакэ, нэг комvсvби, тvvний өмнө бичигдсэн дөрвөн маэгашира цолтон тавиас доош хувийн амжилт vзvvлж чансаагаа буулгаж байгаа ажээ.

Тэрбээр урамтай барилдаан гаргасныхаа төлөө гурав дахь удаагаа уран барилдааны шагналыг хvртлээ. Харин Эстоны бөх Барvто дайчин барилдааны шагналыг авч энэ оны сvvлийн башёд зvvн жигvvрийн сэкивакэ болох нь тодорхой болсон.

Япончуудын итгэл хvлээлгэдэг залуу бөх Кисэносато цолоо хураалгаж комvсvби болов. Тэгвэл озэки Котомицvки, Котоошv нар нэг ч унаагvй долоон өдрийг өнгөрөөсөн. Гэвч тvvнээс хойш ээлжлэн унасаар есөн даваатай болов. Хамгийн ахмад бөх Кайо сvvлийн өдөр Котомицvкигээр даваа авч тавин хувийнхаа амжилтыг vзvvллээ.

Аки башёгийн сvvлийн өдрийн хамгийн оргил барилдаан нь хоёр аваргынх байсан нь мэдээж. Барилдаан болоход Хакvхо нэг ч унаагvй байсан ах аваргаа илvvрхэн давж нэмэлтээр ялагч тодрох тодорхой болов. Тэгвэл нэмэлтэд аварга нягт барилдаан гаргаж сvкинагэ /давхар ачих/ мэхээр давж 24 дэх ялалтаа байгууллаа.

Мэргэжлийн сvмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюv өчигдөр 29 нас хvрсэн. Тvvний өчигдрийн ялалт нь өөртөө барьж байгаа хамгийн том бэлэг болсон гэхэд болно. Харин жюvрюvд барилдаж байгаа бөхчvvдээс Тамаваши 11 даваатайгаар тэргvvлж оны сvvлийн башёд макvvчид дэвшин гарах нь тодорхой болов.

Хакvба мөн урамтай барилдаж есөн даваа авснаар жюvрюvгийн тэргvvн хэсэгт барилдах нь ээ. Магадгvй макvvчи ч байж болох юм. Харин Коорюv, Хошихикари, Хошиказэ, Токисэгава нарт качигоши хийх боломж олдсонгvй ээ. Гэхдээ тэд нэг их доошоо унахгvй.

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.