Ука стилиэ өөрчиллөө

2009/09/29
Share |
Хүмүүс: Киви  | 
Ука стилиэ өөрчиллөө

Girl band-уудыг уралдуулбал магнайд нь цахилах хамтлаг Киви. Арга ч үгүй дээ ямар өрсөлдөөд байхаар олон охидын хамтлагтай биш. Тэгвэл монголын сайхан бүсгүйчүүдийг жагсаавал тэргүүнд нь гялалзах од Киви хамтлагийн ахлагч Ука гэж хэлвэл нэг их хүн зөрөөд байхгүй биз. Өвөрмөц эрлийз царайн дээрээ зохицсон гоё шаргал үсээр имижээ бүрдүүлэн гарч ирсэн тэрээр олон ч залуусын зүрхэнд шар ус хуруулдаг. Тэгвэл Киви хамтлаг байгуулагдсанаас хойш шар үсээр дэгжирхсэн Ука шинэ дүр төрхийг олжээ. Сүүлд гарсан “Superstitios” дууныхаа клипэн дээр гэлэнмаа болон хувирсан тэрээр бор саарал богино үсээр хэсэгтээ гангарах бололтой. Харин фэнүүд нь түүний энэ өөрчлөлтөд таатай хандахгүй байгаа сурагтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.