Намууд дэвшүүлэхээ, чингэлтэйхэн сонгохоо мэднэ

2009/09/29
Share |
Хүмүүс:
Намууд дэвшүүлэхээ, чингэлтэйхэн сонгохоо мэднэ

Чингэлтэй дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд оролцох улс төрийн намууд нэр  дэвшигчдээ тодрууллаа. МАХН-аас Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д,Зоригтыг сонгосон  бол АН-аас  “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р.Бурмааг  нөхөн сонгуульд илгээжээ. МУНН-аас тус намын  Тамгын газрын дарга Л.Жаргалсайхан,  ЭЧХН-аас намын дарга Ш.Тө-мөрсүх, Монголын ардчилсан хөдөлгөөний  намаас “малыш” Б.Энхтүвшин нар өрсөлдөх юм.

Чингэлтэй дүүргийн тойргийн хорооноос  бие дааж нэр дэвшигчдийг  өчигдөр  24.00  цаг хүртэл бүртгэхээр товлосон. Дугаар шилжих мөчид “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, гавьяат жүжигчин С.Жавхлан, сэтгүүлч Г.Уянга, “Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан, “Чингисийн Монгол” хөдөлгөөний зохицуулагч Ч.Төмөрбаатар нар тойргийн хороонд материлаа бүрдүүлж өгсөн мэдээ байна. Өмнөх сонгуулиудад   оролцсон санхүүгийн тайлангаа  гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр жагсаалтаас хасагдсан ҮШН, БНН-ын хувьд гомдолтой үлдсэн бол зарим иргэний хөдөлгөөний зүгээс СЕХ-г  хууль зөрчсөн хэмээн үзэж ҮХЦ-д өгчээ. Цэцийн шийдвэр иргэний хөдөлгөөнүүдийн талд гарвал Б.Жар-галсайхан, Б.Цогтгэрэл нар дэвших эрхтэй. Улс төрийн намууд  хэнийг дэвшүүлэхээ мэддэг ч хэрхэн сонголт хийх нь Чингэлтэйн иргэдийн эрх юм. Элдэв гуншин,  цол чимэг, нам эвсэл   хамаагүй ажил хийдэг хүн хэрэгтэйг 24 дүгээр тойргийнхон нэгэн дуугаар  хэлж байгаа юм.


Д.Зоригт  (МАХН)
1971 онд төрсөн. Улс төр судлаач, хятад судлаач мэргэжилтэй. Эхнэр хоёр охины хамт амьдардаг. Орос гуравдугаар сургуулийг дүүргэж, 1988-1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг  улс төр судлаач, хятад  судлаач мэргэжлээр төгссөн. 1996-1998 онд Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, 2002-2003 онд Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, 2002-2003 онд Японы Киюшюгийн их сургуульд хууль зүйн ухааны магистрт тус, тус суралцсан. Хятад, орос, англи хэлтэй. Гадаад хэргийн яам, Сангийн н яам, үйлдвэр худалдааны яаманд ажиллаж байсан. 2007 онд Үйлдвэр худалдааны яаманд ажиллаж байгаад 100 хувийн төрийн оролцоотой  “Эрдэнэс MGL”  компанийн  гүйцэтгэх захиралаар томилогдсон. Тавантолгой, Оюутолгой төслийн нарийн бичгийн даргаар ажиллаж, улмаар Эрдэс баялаг, эрчим хүчний  сайдаар томилогдсон.


Р.Бурмаа (АН)
Электроникийн инженер, удирдлагын арга  зүйч, менежер мэргэжилтэй.  Удирдлагын ухааны  магистр, удирдахуйн ухааны докторант. Нийслэлийн 52 дугаар сургуулийг  дүүргэж  1975-1982 онд Электрон Техникийн Их сургууль, 1991-1992   онд Удирдлагын Хөгжлийн Институт төгссөн. 1982-1988 онд ШУА-ийн Физикийн хүрээлэнд, 1988-1992 онд МОНЭЛ фирмд тус тус инженерээр ажилласан. 1992 оноос  өнөөг хүртэл “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд” хөдөл-гөөний тэргүүн, 1997 оноос “Сонгогчдын боловсрол”  төвийн тэргүүнээр  ажиллаж байна.  Англи, болгар, орос хэлтэй.2008 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт  нэр дэвшсэн.

 

“Малыш” Б.Энхтүвшин (МОНАРХН)
-Нийслэлийн 23 дугаар сургуулийг төгссөн. НАХЯ гэж байхад энэ чиглэлээр Орост сургууль төгссөн. МоАХ-ны анхдагч буюу  ардчиллыг үүсгэн байгуулсан 13-ын нэг,  партизан.  Орос, англи хэлтэй. С.Зоригийн үхлийн талаар тухайн үед үзэл бодлоо  шударгаар  илэрхийлж,  Э.Бат-Үүлийг шүүмжилдэг. Одоо ч энэ байр, суурин дээрээ бат зогсдог нэгэн.  АНУ-д 10 гаруй жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн. Одоо англи хэлний  багшаар ажилладаг.

 

 

 


Г.Арслан (Бие даагч)
“Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн. Барилгын инженер, сэтгүүлч мэргэжилтэй.  1976 онд нийслэлийн  VI  сургуулийг дүүргэж, 1977 онд МУИС-ийн гадаад хэлний бэлтгэл, 1983 онд БНАГУ-ын Веймар хотод Барилга архитектурын дээд сургууль, 1992 онд Лейпциг хотноо Карл Марксын их сургууль төгссөн. 

 

 

 


Х.Бат-Ялалт  (Бие даагч)
Улс төр судлаач, хуульч мэргэжилтэй. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн. Шүүхийн шударга тогтолцоог бий болгох, шинэтгэлийн асуудлаар иргэдийг сургалт хамруулж, хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа явуулж ирсэн.

 

 

 


Г.Уянга (Бие даагч)
Сэтгүүлч  мэргэжилтэй. Ам бүл дөрөв. Иргэний хөдөлгөөний намын удирдах зөвлөлийн гишүүн. 2008 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд ялагдсан.
 

 

 


Ш.Төмөрсүх (ЭЧХН)
Багш мэргэжилтэй. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга, “Бухимдалтай тэмцэх нийгэмлэг”-ийн тэргүүн.  2008 оны  УИХ-ын  сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж ялагдсан. Чингэлтэй дүүрэгт  үйлчилгээний томоохон төвтэй.


Л.Жаргалсайхан (МУНН)
-Цэргийн сургууль төгссөн. Бэлтгэл хурандаа. МУНН-ын жирийн  гишүүнээс Тамгын газрын дарга хүртэл алба хашсан. Ямар нэгэн сонгуульд нэр дэвшиж байгаагүй. 

 

 

 


С.Жавхлан (Бие даагч)
-СУИС-ийг  дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн, Монгол Улсын  гавьяат жүжигчин. “Хас гурвалжин” төвтэй хамтран нийгмийг гэгээрүүлэх чиглэлд лекц уншиж, хариу нэхээгүй  тус аян өрнүүлж  ирсэн. Олны танил болохоосоо өмнө Чингэлтэй дүүрэгт  амьдарч байжээ.

 

 

Ч.Төмөрбаатар  (Бие даагч)
“Чингисийн Монгол” хөдөлгөөний зохицуулагч. Улс төр судлаач, эдийн засагч мэргэжилтэй. Ам бүл дөрөв. Орос, англи хэлтэй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Миксы закладкР¸ в с Купить закладкР¸ кокаин в Чадане Купить АмфетамР¸Ð½ в Вятские Поляны Купить бошки в Донецк Купить МефедроР½ ЗаозёрсРº Test pass detox value pack Купить Гашиш в Курган Гашиш в Холме Реагент в Тынде Как Ð¾Ð±Ð¼Ð°Ð½ÑƒÑ‚Ñ Œ Киви кошелек или терминаР» Хочется спать от амфетамР¸Ð½Ð° купить ГовнишкР¾ Камызяк Купить закладкР¸ трамадоР» в ПалласоР²ÐºÐµ ЗакладкР¸ экстази спб Купить Гречка Артём Купить Кокаин в ЖелезноР³Ð¾Ñ€ÑÐº-ИлÐ
IP:185.14.194.95  2018-04-21 23:11:39
rekoloas Купить закладкР¸ метадон в Торопце Купить Ганджа Ð­Ð»ÐµÐºÑ‚Ñ€Ð¾Ñ ƒÐ³Ð»Ð¸ Методон в БугурусР»Ð°Ð½Ðµ Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Ð•Ð³Ð¾Ñ€ÑŒÐµÐ²Ñ Ðº Мдма закладкР¸ Купить закладкР¸ гашиш в Верхнем Тагиле Купить Гари Гарисон КропоткР¸Ð½ ПетровсРº-ЗабайкÐ
IP:93.179.90.34  2018-07-13 03:07:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.