Хог түүгч Л.Лувсанцэдэв жолооны үнэмлэхтэй болов, дараа нь ...

2009/09/29
Share |
Хүмүүс:
Хог түүгч Л.Лувсанцэдэв жолооны үнэмлэхтэй болов, дараа нь ...

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин ямагт иргэдийн эрх ашгийг дээдлэн, тэдний дуу хоолойг олон түмэнд хүргэж ирсэн билээ. Үүний нотолгоо нь 2008 онд Азийн шилдэг сэтгүүлчийн шагналыг манай сонины эрхлэгч Д.Болдхуяг хүртэж “Ард түмний мөнгийг хэмнэж Азийн шилдэг”-ээр шалгарсан юм.

2002 оноос эхлэн Улаанчулуутын хогийн цэг дээр хог түүж өнөөг хүртэл амь зогоож буй жирийн иргэн Л.Лувсанцэдэвийн амьдралын түүхээр нийгмийн араншинг харуулс ан сурвалжлага нийтлэгдсэн даруйдаа олны анхаарлыг татаж эргэх холбоо үүссэн юм. “Ах нь харагдаж байгаа шигээ тийм муухай хүн биш шүү дээ” гэсэн гарчигтай нийтлэлийн дараа ир-гэд, байгууллагаас түүнд туслаж зөв замд нь оруулах хүсэлтийг олон хүн ирүүлсэн нь сайхан хэрэг  байлаа. Дарга ангийнхан ч түүнд туслахад бэлэн хэмээн сонины будаг хатаа-гүй байхад 14-ний өглөөгүүр утас цохиж өөр өөрийн туслаж болох санаагаа хэлж байсан.

Зах зээлийн эдийн засгийн нийгэмд хүмүүсийн сайхан сэтгэл зөвхөн мөнгөөр үнэлэгддэг, ямар нэгэн тусламжийн хариуд нэр алдар горьдож долдойддог болчоогүй аж. Бие биедээ хүн ёсоор, нөхөрсөг байдлаар тусладаг нинжин сэтгэл арилаагүй нь энэхүү сурвалжлаганы дараа харагдсан. Нийгэм тэр чигээрээ сайхан сэтгэл, тусламжийн үйл явдлаар хөглөгдөхөд бэлэн гэдгийг ч эндээс харж болохоор. Өчигдөр нэг баяртай үйл явдал болсон. Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийнхан иргэн Л.Лувсанцэдэвт 2002 онд эрхээ хасуулж, үнэмлэхээ хураалгасан байсныг буцаан олгож ажилтай болох анхны алхамыг нь бүрдүүлэв. ЗЦГ-ын олон нийттэй харилцах тасгийн дарга, хошууч С.Энхтөр хог түүгч Л.Лувсанцэдэвт жолооны үнэмлэхийг нь гардуулан өгсөн баярт мөч түүний амьдралын бараан өдрүүдийг эцэс болгож,  шинэ амьдрал эхлүүлж, урам зориг хайрласан юм. Түүний үнэмлэхийг зүгээр нэг “май” гээд өгчихсөнгүй. Учир нь 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл тэрэг бариагүй хүн түгжрэлтэй зам, хотын хөдөлгөөнд машин барих амаргүй гэдгийг тэд са-нуулан зөвлөгөө өгч, бас карт бөглүүлсэн юм. Мөн өөрийнх нь гараар өргөдөл бичүүлж ба-римт болгон хавсаргаж, аваар осол хийх вий, жолооны ард суухдаа архи дарс уух вий гэсэн сануулга өгсөн. Л.Лувсанцэдэв, “Ах нь та нарынхаа итгэлийг дааж явна. Ах нь шинэ амьдра-лынхаа төлөвлөгөөг гаргаж юм юм бодоод бүр завгүй болсон.

Одоо ажилтай болчихвол овоохойгоо өөд татаад хүн шиг амьдарна гэж бодож байгаа. Хог түүдэг хүн хэмээн намайг ад шоо үзэж, халгаж тойроогүй сурвалжилсан “Зууны мэдээ” сонины хамт олондоо ах нь их баярлаж, талархаж байна даа.

Зах зээлжсэн нийгэмд хөл алдсан надад юм юм л бодогддог. Гэхдээ хүний сайхан сэтгэл, тусч  хүнлэг зан үгүй болчоогүй юм байна гэдгийг та бүхэн ахдаа ойлгууллаа, хүү минь. Би өөрөө ядарсан хэрнээ хүн хүнд тусласаар ирсэн. Туслах ч гэж дээ. Зайлуул, “юу байна, түүгээрээ дайл” гэдэг шиг л чадлаараа хүнд тусладаг маань өнөөдөр гал болон дэвэрч байгаа юм уу даа. Том дарга нарт жолооны үнэмлэх авах нь асуудал биш биз. Ядарсан надад энэ чинь цэргийн том цол авахтай л ижил асуудал. Сайхан сэтгэлт хүн бүрийн тус-ламж, итгэлийг ах нь өвөрлөж явна. Өвөрт маань халуу дүүгэж байна шүү” гэж ярьсан юм. Хошууч С.Энхтөрөөс жолооны үнэмлэхээ авчихаад итгэхгүй байн байн нэг халааснаас нөгөө халаас руу дамжуулан хийж, хэн нэгэнд алдчих вий гэж болгоомжилж байгаа нь илт. “Одоо ах нь ажлаа хөөцөлднөө. Миний төлөө зовж сайхан сэтгэл гаргаж байгаа бүх хүнд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгааг минь хүлээн авна уу” гэсээр явж одсон. Түүнд ажил амласан компани бий. Бас иргэний бичиг, баримтыг нь гаргаж өгөх талаар ч зарим дарга хэлсэн. “Бичиг баримттай бол хашаа хатгах газрын асуудлыг нь судлаад, шийдэе” гэж санаа тавих ч хүн гарсан. “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах” өдөр удахгүй Л.Лувсанцэдэвт ирнэ гэдэгт итгэж байна. Олны дэмээр болноо. Хогийн цэгт түүхий эд ялгаж хамгийн шударга хөдөлмөр эрхэлдэг 500 гаруй хүнээс нэг нь ч гэсэн Монгол Улсын иргэний тоонд орж, улсдаа данслуулж, ажил, амьдралтай болж байгаа нь иргэний нийгмийн үндсэн зорилт юм. Хог түүгч өвгөний төлөө “за” гэж хэлсэн байгууллагууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж дараа дараагийн дугаартаа сурвалжлах болно. Сайхан сэтгэл унтдаггүй гэж үнэн юм даа. “Зууны мэдээ” сонин нийслэлийн 370 жилийн ойд барьж буй бидний бэлгийг хотын дарга нар хүлээн авна гэдэгт итгэж байна. Иргэн баян бол улс баян гэдэг. Тиймээс манайхан нэгэн иргэнийг нийгэмшүүллээ. Хамгийн хүнд, хамгийн шударга хөдөлмөр эрхэл-дэг жирийн иргэн маань амьдралтайгаа залгах нь ээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.