Таны тооцоо буруу байна, доктороо !!!

2009/09/29
Share |
Хүмүүс:
Таны тооцоо буруу байна, доктороо !!!

Зууны мэдээ сонины 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 221 дугаарт доктор С.Батхуяг шатахууны үнийн талаар хийсэн тооцоогоо ярилцлага хэлбэрээр нийтлүүлжээ. Энэхүү тооцоо нь үнэн байдалд огт нийцэхгүй байгааг олон нийтэд ойлгуулах нь зүйтэй гэж үзэн докторын тооцоо буруу байгаа талаар дараахи тайлбарыг өгах нь зүйтэй гэж үзэв.

Шатахууны хил үнэ энэ оны 1-р сарыг 8-р сартай харьцуулахад өргөн хэрэгцээний автобензин А-80, А-92-т тонн тутамд 466-553 ам.доллараар, дизелийн түлшнд тонн тутамд 122 ам.доллараар нэмэгдсэн, энэ бол бодит баримт, энэхүү үнийг гаалийн болон бусад газраас төвөггүй мэдэж болно. Харин тооцоог ойлгомжтой болгох, докторын хийсэн тооцооны зөв бурууг шалгахын тулд шатахууны хил үнийг оны эхэнтэй харьцуулж асуудлыг сунжруулахгүй байх үүднээс зөвхөн сүүлийн 2-3 сар буюу 6-8 сарын үнийг авч үзье. Энэ оны 6-р сараас 8-р сард автобензин А-80, А-92-ын үнэ тонн тутамд 243-301 ам. доллараар,дизелийн түлш 65 ам. доллараар тус тус нэмэгджээ. Энэхүү хил үнийн өсөлтөөр тооцоход тухайн сард дотоодод мөрдөж байсан үнийг литр тутамд автобензинд 300-360 төгрөгөөр, дизелийн түлшнд 100 төгрөгөөр нэмэхээр байна. Энэ нь зөвхөн шатахууны килограмм, литрийн харьцаа болон ам.долларын төгрөгтэй харьцах харьцаагаар дөрвөн аргын тооны хоёр үйлдлээр гарах хариу юм. Гэтэл импортлогч компаниуд энэ хугацаанд автобензинд литр тутамд 170 төгрөгөөр харин дизелийн түлшнд 100 төгрөгөөр нэмсэн байна. Энэхүү баримтыг тухайн үед Улаанбаатар хотод компаниудын шатахуун түгээх станцад борлуулж байсан үнээс мэдэж болно.

Та өнгөрсөн 8-р сарын үнийг бодож гаргахдаа хилээр орж ирсэн шатахууныг төлсөн төлбөрт харьцуулан гаргажээ. Энэ нь зөвхөн тухайн сарын захиалгат шатахуун бүхэлдээ тухайн сардаа орж ирсэн нөхцөлд л тооцоолж болох баримжаалсан аргачлал юм. Харин үүний оронд та гааль, Газрын тосны газар, шаардлагатай бол Роснефть компаний монгол дахь төлөөлөгчийн газраас бодит үнийг авсан бол энэ нь бодит үнэн үнэ байсан юм.

Төрөл Худалдан авсан үнэ / ам.доллар / Докторын баримжаа тооцоо / ам.доллар / Зөрүү /ам.доллар /
Автобензин А-80 839 810 29
Автобензин А-91 936 889 47
Дизель түлш 675 670 5


Та энэ баримжаагаараа бодож нэг тонн А80-ын хил үнийг 29. ам.доллараар, А-92 бензиныг 47 ам.доллараар, дизелийн түлшийг 5 ам.доллараар / энэ үнийг харин ойролцоо таамагласан байна / зөрүүтэй таамаглал хийжээ. Тухайн сарын ОХУ-аас худалдан авдаг хил үнэ дээр Монгол улсын хуулиар тогтоосон татварууд болон хилээс тухайн хүлээн авагчийн агуулах хүртлэх тээврийн зардлын нийлбэр нь шатахууны өртөг болдог гэдгийг та мэдмээрсэн. Ийм байдлаар тооцоход дараахи хүснэгтээс харж болно./8-р сарын хил үнээр /

Үзүүлэлтүүд Автобензин А-80 Автобензин А-92 Дизель түлш
Хил үнэ, $/тн 839 936 675
Хил үнэ, төг/тн 1224940 1366560 985500
Гаалийн татвар,төг/тн 61247 68328 49275
Онцгой татвар,төг/тн 80000 120000 100000
Албан татвар,төг/тн 20350 25700 21040
Төмөр замын хөлс,төг/тн 15000 15000 15000
Хэвийн хорогдол төг/тн 3000 3000 3000
Өртөг/НӨТ-гүй/,төг/тн 1404537 1598588 1154915
Өртөг/НӨТ-тэй/,төг/тн 1544991 1758447 1270407
Өртөг/НӨТ-тэй/,төг/литр 1151 1336 1073
Дотоодод худалдсан үнэ,литр/төг 1110 1300 1250
Өртөг, худалдах үнийн зөрүү литр/төг -41 -36  177

Энэхүү хүснэгтээс үзэхэд ямар ч татварыг тэглэхгүйгээр компаниудын зардал огт ороогүй зөвхөн өртөг үнийг худалдаж байсан үнэтэй харьцуулахад литр тутамд А-80 бензинд 41 төгрөг, А-92 бензинд 36 төгрөгийн алдагдалтай харин дизелийн түлшнд 177 төгрөгийн ашигтай мэт харагдаж байгаа боловч шатахууныг борлуулахад гардаг зардалыг оруулж тооцвол энэхүү алдагдал улам нэмэгдэж дизелийн түлшний ашиг багасах нь хэнд ойлгомжтой.

Таны тооцоогоор ямар ч татварыг тэглэхгүйгээр литр А-80-ыг 1059 төгрөг ,АИ-92-ыг 1166 төгрөг, дизелийн түлшийг 1060 төгрөгөөс илүүгүй байж болох нь харагдаж байна гэсэнийг зардал ороогүй зөвхөн өртөгтэй харьцуулж үзэхэд л литр тутамд 13-170 төгрөгөөр зөрүүтэй байгаа нь доорхи хүснэгтээс харагдаж байна.

Төрөл Өртөг үнэ литр/төг Докторын баримжаа тооцоо литр/төг Зөрүү литр/төг
Автобензин А-80 1151 1059 -92
Автобензин А-92 1336 1166 -170
Дизель түлш 1073 1060 -13

Онцгой татварыг тэглэсэнээр нэг литр шатахууны зөвхөн өртөг ямар байхыг дээрхи аргачлалаар тооцож таны хийсэн тооцоотой харьцуулж үзвэл дараахи зөрүүтэй байгаа нь харагдаж байна.

Төрөл Өртөг үнэ литр/төг Докторын баримжаа тооцоо литр/төг Зөрүү литр/төг
Автобензин А-80 1085 1012 -73
Автобензин А-92 1236 1166 -70
Дизель түлш 981 990 9


Өнгөрсөн сард дотоодод жижиглэнгээр худалдаж байсан шатахууны үнийн 88-104 хувийг зөвхөн  хил үнэ, дээрхи татвар, тээврийн зардал эзлэж байсан нь ашгийн тухай бол ярих юмгүй, зардалаа ч нөхөж чадахгүй компаниуд алдагдалтай ажиллаж байсаныг гэрчилж байна.

Ямар ч барааны хил үнэ дээр татварууд, улмаар зардал нэмэгдэж үнэ бүрдээд түүнээсээ ашиг тооцож худалдах үнэ зохиодог энгийн аргачлалыг та яагаад мэдэхгүй байгаа, мэдсэн ч мэдэн будилаж байгааг ойлгохгүй байгааг хүлээн авна гэдэгт найдаж байна. Бидний ойлголтоор та энэхүү энгийн зүйлийг ч сайн мэддэггүй учир таны өгсөн ярилцагад зөвхөн өртөг үнээс ч бага үнээр дотоодод худалдах талаар дурьдсан нь бодит байдлаас ихээхэн ташаа байгааг харуулж байна. Гэтэл аж ахуйн ямарч байгууллага тухайн бүтээгдэхүүнийг худалдахын тулд агуулах, ШТС-даа хүн ажилуулах, аюулгүй байдлыг хангах, хөрөнгийн хяналт тавих зэргээр наад захын зардал гаргаж шатахуунаа борлуулах хэрэгтэй нь хэнд ч ойлгомжтой.

Түүнчлэн манай бизнес эрхлэгч хэнбугай ч банкны зээл авч бүтээгдэхүүнээ авдагаас зээлийн хүүг банкд төлдөг, одоо зээлийн хүү олдох нь хязгаарлагдмал, олдсон ч хүү нь хэдэн хувь байгаа нь хэнд ч ойлгомжтой энэ ч бас зардалд нөлөөлнө. Цаашилбал нэгэнт л бизнес хийж байгаа бол зардлаа нөхөөд цаана нь бага зэргийн ашиг олохгүй, зүгээр л субботник хийгээд байх бизнес гэж дэлхий дээр байхгүй шүү дээ. Гэтэл Засгийн зүгээс шатахууны үнэнд оролцсон нь импортлогчдыг сүүлийн саруудад зүгээр л субботник хийхэд хүргэсэн ба компаниуд өнгөрсөн сарынхаа алдагдлыг дараа сард бага багаар нөхөх байдлаар амь аргацаасан бизнес эрхлэж байгааг дээрхи тооцооноос хархад маш ойлгомжтой юм.

Шатахууны зөвхөн өртгийг тооцдог энэхүү энгийн аргачлал нь   хил үнэ дээр хуулиар тогтоосон татвар, тээврийн зардлыг нэмэх байдлаар дөрвөн аргын тооны зөвхөн нэмэх, үржүүлэх үйлдлээр гарч байгаа тоо юм.

Цаашид шатахууны үнэ тогтоодог аргачлалыг сонирхож байгаа бол юуны өмнө хил үнийг батттай эх сурвалжаас авч байх, газрын тосны бүтээгдэхүүнд ноогдуулдаг татваруудын хуулийг үзэж судлах, тухайн хугацааны төгрөгтэй харьцах ам. долларын ханшийн өөрчлөлтийг анхааралдаа авах зэрэг хамгийн энгийн зүйлүүдийг үндэслэн дөрвөн аргын тоо ашиглаж өртөгөө тооцож дараа нь зардал ашгийн тухай бодож байхыг танд зөвлөж байна.

--------Монголын Нефьt-Хий ассоциаци-----

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.