Хүмүүс: Алтантүрүү | |
Саяхан 25-р суваг телевизээр гардаг “Танайд хоноё” нэвтрүүлэгийн Тэнгис гэдэг залуу Ганбуушийнд очиж хоносныг хэрэг дуртай бидний монголчууд шимтэн сууж үзсэн билээ. Харин нэвтрүүлэг өндрөлсний дараа үзэгчид баахан бухимдал болон хоцорсон. Ёстой нөгөө “Тэнгисийн тэнэг Ганбуушийн гайгүй хоёр яг тэнцэнэ” гэдэг шиг л юм болох шиг болоод өнгөрөв. Сэтгүүлчийн хүний ёс суртахуун, нийгмийн өмнө хүлээх хариуцлага, хувь хүний хүмүүжил үгүй ядаж зүгээр л хүн чанар гэдэг зүйлээ гээчихсэн 25-р суваг телевизийн хөтлөгч ярилцагчийнхаа эмзэг сэдэв дээр тоглолт хийсээр бүтэн оройг балалж орхих юм билээ. Ярилцах боломж олдсон тэр бүр таараад байдаггүй эх сурвалжийнхаа сэтгэлийн гүнрүү, нарийн нандин зүйлрүү, хүн гэдэг утгаар нь чин сэтгэлийн харилцаа үүсгэж ярилцаж чадах чадвар, ухамсар дутсан түүнийг монголчууд үзэн ядаж, Алтантүрүүгээ үгүйлсээр үглэн дуулан унтацгаах шиг болсон. Хэг ёг хийсэн хэрэгт дуртай Тэнгисийн балаг ингээд дууссангүй бүр байгаад унтаж байгаа Ганбуушийн зургийг зураглаачаараа авахуулж монголчууддаа сюрприз барив. Харин нэг үеэ бодвол манай залуус юу үнэн юу худал, аль нь зөв аль нь буруу болохыг ялгаж салгаж чадахтайгаа болсон байна билээ. Хүнийг хүн гэдэг утгаар нь харьцаж чадахгүй байсан боловсролгүй сэтгүүлчийг жигшиж хэрэгтэй цагт нь хэрэгтэй үгийг хэлж мэддэг Алтантүрүүгээ хаана юу хийж явдаг юм болдоо гэж ирээд л санааширч байгаа дуулдсан.