Хоёр Бурмаагийн багш, гавъяат дасгалжуулагч Т.Сvхбаатар Олимпийн аварга төрvvлэхээ амлав

2009/09/30
Share |
Хүмүүс:
Хоёр Бурмаагийн багш, гавъяат дасгалжуулагч Т.Сvхбаатар Олимпийн аварга төрvvлэхээ амлав

Дэлхийн дэвжээнд улсынхаа нэрийг дуурсгасан тамирчид алдар гавъяагаа vнэлvvлж, төрийн өндөр дээд шагнал хvртлээ. Ерөнхийлөгчийн зарлигаар Дани Улсын Хернинг хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хvртсэн ЦЕГ-ын Биеийн тамир спортын "Хvч" хорооны тамирчин О.Бурмаа, Монголын Сонсголын бэрхшээлтэй тамирчдын спортын vндэсний хороо /МСБТСVХ/-ны тамирчин Д.Очбадрал нарыг гавъяат тамирчин цолоор, чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгө, хvрэл медаль хvртэн амжилттай оролцсон тамирчдыг дасгалжуулсан багш Т.Сvхбаатарыг гавъяат дасгалжуулагч цолоор, МСБТVХ-ны Ерөнхийлөгч Б.Отгонбаярыг Сvхбаатарын одонгоор, Vндэсний шигшээ багийн тамирчин Б.Одончимэг, "Хvч" спорт хорооны тамирчин О.Насанбурмаа, МСБТVХ-ны тамирчин Б.Мөнх-Оргил, Б.Наваанжамц, М.Ганбат, Ш.Батбаатар нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагналаа. Хоёр Бурмаагийн багш Т.Сvхбаатар дэлхийн аваргаас дөрвөн медальтан төрvvлсэн гавъяатан юм байна. 17 жил багш, дасгалжуулагчаар ажиллаж, 30 жилийн амьдралаа чөлөөт бөхийн хөгжилд зориулсан шинэхэн гавьяат олимпийн аварга төрvvлэхээ амласан юм.

Гавъяат дасгалжуулагч Т.Сvхбаатартай баярынх нь сэтгэгдлийг хуваалцлаа.
-Гавъяагаа vнэлvvлсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Vе vеийн дасгалжуулагч багш нартаа баярлалаа. Чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын улсын хороо, Олимпын хорооныхон болон гэр бvлдээ, шавь нартаа баярлалаа. Спортыг дэмждэг бvх хvмvvст баярлалаа.

-Шавьтайгаа хамт гавъяат боллоо. Шавь нарынхаа амжилтаас дурдвал?
Дөрөв дэх шавь маань дэлхийн аваргаас мөнгөн медаль хvртлээ. Маргаашаас эхлээд бэлтгэл сургуулилтдаа орж дараагийн тэмцээнд бэлдэнэ. Шавь нарын минь амжилтын буухиа тасрахгvй vргэлжлэх болно.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.